Би түүнд маш их сайн. Тэр над ямарыг би мэдэхгүй, мэдэхээс ч айж байна. Миний бодлоор надад сайн биш байх ... Гэвч би бууж өгмөөргүй байна. Түүнтэй холбогдсон энэ сэжимийг би хайр гэж бодож байна. Үгүй ээ мэдэж байна. Хайр гэж яг юу болохыг би сайн мэдэхгүй л дээ...
Түүний хажууд байх хором бүр үнэтэй бас жаргалтай байсан. Харин сүүлийн хичээл л гунигтай мэт санагддагсан. Түүний инээмсэглэл надад урам зориг, хүч чадал бас итгэл өгөхийн зэрэгцээ өөртөө намайг их хүчтэй татсан. Сүүлийн тэр гунигтай хичээлийн дараа гэртээ хариад түүнийгээ би их бодсон, бодоод л байсан бодоод л байсан...


Гэнэт хүрэмээ шүүрэн аваад хар хурдаараа гарлаа. Ингээд л явуулна гэхээс байж сууж чадахгүй дотор нэг юм ороод ирэх шиг болж уушги зүрх бачуурч сэтгэл үймрэн хэсэг уйллаа. Тэгээд хамаг чадлаараа гүйсээр буудал дээр очтол автобус аль хэдийн зогссон байлаа. Би гүйгээд л байлаа гүйгээд л байлаа.
Энэ мөчид сонсож байсан one more time, one more chance өөдөөс үлээх хүйтэн салхитай гайхалтай хосолж байлаа. Кино юу гэлтэй сэтгэл хөдлөм тэр мөчүүд ....


Тэгээд оффисын гадаа ирээд гандсан төмөр хаалгыг харан хэсэг бантан зогслоо! Ороод яах билээ, юу ярих билээ, орчуулах хүн байгаа бол уу? гээд л түм буман асуулт толгойд эргэлдэж гарлаа! Ер нь буцдаг ч юм билүү... үгүй ээ эцсийг нь үзэх хэрэгтэй гэсэн шийдвэрийг зоригтой гэгч нь гаргасан хэдий ч хаалгыг зөөлнөөр итгэлгүйхэн тогшлоо. Ортол хэдэн монгол багш нар үүдэнд хувцасаа солиод зогсож байлаа. Хэсэг бантлаа! Хүүе яасан, юмаа мартсан уу гээд л асуултаар намайг бөмбөгдлөө! Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй зогсож байтал аз таарч орчуулагч Дөлөө ах маань ирлээ.


Яасан бэ, ямар орой явж байх юм?
Юу нөгөө харин тийм ээ. Хоёулахнаа ярих яриа байна аа агаа.
Дөлөө ах инээн за за нааш ир гэлээ. Бид 2 хүлээлгийн жижиг өроонд орлоо, Тэгээд л би хамаг үнэнгээ тоочлоо.
Тэгтэл Дөлөө ах : хэхэ цаад хэд чинь гадагшаа гарсан ш дээ! Мөд ирэхгүй байхаа, тийм болохоор миний дүү захиа бич! Гэлээ Би ч тэгэлгүй яахав гээд бид 2 захиа бичих ажилдаа орлоо, миний бичих ч гэж дээ Дөлөө ах л орчуулж бичсэн. Тэр үед надад юу мэдрэгдэж байсан тэр бүгдийг цааснаа буулгах их л түвэгтэй байж билээ. Ингэж нэг захиа бичиж дуусаад түүний өрөөнийх нь хаалган дээр нямбай гэгч нь нааж үлдээв. Тэгээд бид хоёр л үлдсэн болохоор хаалгаа түгжээд гэр гэрийн зүг явлаа.

 

Харих замдаа түүний талаар зогсолтгүй бодлоо. Замдаа бас л уйллаа. Гэртээ ирэн толинд хартал сормуус минь гозойтол хөлдсөн байв. Тэр шөнийг орон дотроо сэрүүн хөрвөөсөөр өнгөрөөв. Маргааш нь өдөржингөө семинарт суулаа. Энэ өдөр түүний монголд байх хамгийн сүүлийн өдөр байсан, Орой тараад яаран гэртээ хариад фэйсбүүкээ шалгалаа! Хайраа илчилсэн захианы хариуг харахыг тэсэн ядан хүлээхэд хором бүр удаан өнгөрч компьютер минь царцсан юм шиг л байлаа.

Нэг захидал ирсэн байна! Мэдээж түүнээс байлаа. Унштал :
“Екккее— sorry / see your mes¬sage now. And I read your letter  thank you for your mind but we are just friend So I want to be friend! Are you agree? (ЭКККЭЭ    уучлаарай, би
чиний захидлыг одоо л харж байна. Захиаг чинь уншлаа чиний сайхан сэтгэлд баярлалаа гэвч бид зөвхөн найзууд шүү дээ Тиймээс би найзууд хэвээрээ л баймаар байна! Чи зөвшөөрөх уу? )”
гэсэн байлаа. Үүнийг хараад бас л уйллаа. Одоо бодохоор дурсамжтай, инээдтэй ч юм шиг...
Түүний сакуратай ягаан ханбуг өмссөн байхыг харахын тулд би юугаа ч үл харамлана. Түүний шокладан бор үс өөгүй цагаан царай нь үнэхээр төгс төгөлдөрийн зэрэгцээ ягаан ханбуг өмссөн тэр төрх нь үнэхээр л хайрлахгүй байхын аргагүй. Би түүний энэ төрхийг хармагцаа чулуун хөшөө болон хувирч энэ ертөнцөөс тасарч билээ.


Тэр шаргуу ажилсаг хүнд дуртай. Намайг хүүхэлдэйн жүжигт бэлдэн өдөржингөө хүүхэлдэй зураад суухад тэр миний дэргэдээс огт холдолгүй, Иккээ!!! Ядарч байна уу? Ус уух уу? Юм идэх үү? гээд л... тэр миний хажууд байсан болохоор би огт ядраагүй ээ. Харин тарах цаг болж би харих болоход тэр уйлсан байлаа. Би түүний нулимсыг зөөлхөн арчиж өгөхийг ямар их хүсэж байсан гээч. Гэвч хэтэрхий олон нүд зогсолтгүй бид хоёрыг ширтэж байсан. Би зүүн гараараа түүний гарыг атгаад баруун гараа нуруун дээр нь тавин зүгээр дээ... за одоо би явлаа гээд энд үлдэхийг юунаас ч илүү хүсэж байсан ч цаг болсон болохоор түүнийг орхин гарлаа. Тэр үед би хамаг юмаа орхин нүцгэн гарсан мэт санагдаж билээ...


Тэр Зайсан толгойг харахыг их хүссэн тиймээс би хөлдөх шахаж байж 120 мянгатаас Зайсангийн болон хөлдсөн Туул голын мододын зургийг авлаа. Хоёр талаараа модтой голын явган хүний замтай хэсгээр ганцаараа алхахад үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Яг л уран зураглал шиг... нэг мэдэхэд эрхий хуруу часхийж бараг хөлджээ. Ийнхүү осгох шахан авсан хэдэн зургаа түүний фэйсбүүк дээр нийтэллээ.


Маргааш өглөө .... ямарч сэтгэгдэл алга байлаа. Урам бага зэрэг хугарлаа! Гэвч би бууж өгсөнгүй, шантралгүй урагшаа хэмээн өөртөө хэлж байлаа. Тэгээд бодит байдалтай эвлэрэн тэр магадгүй найз залуутай байх гэж бодоод фэйсбүк дээр байгаа надтай холбоотой бүх зураг бас лайкыг устгалаг Би түүний замд нь саад болохыг үнэхээр хүсээгүй...


Одоо бодоход хоёр өөр үндэстэн, өөр соёл, өөр сэтгэхүй гээд л бид хоёр тэс өөр тал байж. Түүний намайг халамжилж байсан халамж, хайр нь бусдыг хайрлах буюу найз нөхөд хүрээлэн буй хүмүүсээ хайрлах хайр байж. Харин би гэдэг хүн ийм хайр байдаг гэдгийг мэдэхгүй мэдээ ч үгүй явж. Би урьд өмнө нь ийм юмтай учирч байсангүй. Монгол охид эрэгтэй хүнтэй гадуур алхахдаа сугадаад, хоол хийхээрээ аманд савхдаж хийж өгөөд, ядрахаар ядарч байна уу? Май энэ аминдэмийг уучих гээд л, чамайг сагс тоглохыг чинь харсан. Сайн тоглож байна лээ гээд л , Үгүй гэж үү. Гэтэл тэдний улсад тийм биш бололтой...


Хамт байсан хөгжилтэй 5 хоног, хэзээ ч үл мартагдах анхны хайрын дурсамж энэ бүгдийг үлдээгээд нутаг буцлаа!
Тэр хэдий надад сайн биш ч би бууж өгөөгүйн учир бол анхны хайр. Зүгээр нэг шохоорхол биш. Хайрлаж байж хайр хүртэнэ. Бас түүнд хүлээн зөвшөөрөгдөхөөр нэгэн болох ёстой. Би бүтэх байх гэсэн горьдлогоор түүнд хайраа илчлээгүй. Харин хожим харамсахгүй, дараа өөртөө гомдохгүйн тулд л ... Тиймдээч одоо би зорилгоо тодорхойлон, аз жаргалтай байна аа!


О.Энхсайхан Улаанбаатар их сургууль