Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит 10-р Их Эе хурал яг одоо Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байгаа бөгөөд тус хуралд дүрмийн дагуу 255 төлөөлөгч оролцохоос одоогоор 204 төлөөлөгч буюу 80 хувийн ирцтэй хуралдаж байна.
Хурлаар:
1. МҮБХ-ны тэргүүний тайлан
2. Хяналтын зөвлөлийн тайлан
3. Допингийн эсрэг үндэсний төв болон Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын мэдээлэл
4. МҮБХ-ны Дүрэм батлах
5. Бусад
5.1. МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Аймгийн баяр наадамд амжилттай барилдсан бөхчүүдийн цол, эрэмбийг тусгасан асуудлаар мэдээллийг сонсож хэлэлцэх мөн улсын баяр наадамд 3 болон 4 давсан бөхчүүдийн эрэмбийг ямар журмаар тооцож байгааг тодруулах
5.2. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн ажиллах журмыг танилцуулж, хэлэлцүүлэх
5.3. Гадаад улсад байгуулагдаж буй салбар холбоодын мэдээлэл.
5.4. Баяр наадмын товыг тогтоосон асуудлаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд санал өгөх
6. Сонгууль:
6.1. МҮБХ-ны Тэргүүнийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
6.2. Тэргүүлэгч гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
6.3. Барилдааны зөвлөлийн гишүүдийг сонгох /дүрэмтэй уялдуулна/
6.4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох. /дүрэмтэй уялдуулна/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл1
NTV гуншсан муухай дуутай 2 бөх тайлбарлагч, нүд сохлом зураглаачаа солиочээ. ТВ9 сайхан тайлбарлаж үзүүлдэг бсан шүү. Youtube дээр ZUGIIMN хамаагүй сайхан тайлбарлаж үзүүлж байнлээ шүү.