5-р сарын 14-ний орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын танхимд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад зориулан хүлээн авалт хийв.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Энэ жил Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний эхлэл бөгөөд 5000 гаруй жилийн Хятадын соёл иргэншлийн гүн гүнзгий суурин дээр тулгуурлан 1.4 тэрбум гаруй Хятадын ард түмэн өндөр чанартай хөгжлөөр дамжуулан Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг цогцоор нь урагшлуулж буй. Энэ жил мөн АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой тохиож байгаа бөгөөд 300 сая гаруй америкчууд эх оронч үзэл, инноваци, шинийг нээх сэтгэлгээгээ сэргээж, Америкийн хөгжлийг шинэ дэвшилд манлайлж байна. Хятад, Америкийн ард түмэн хоёулаа агуу ард түмэн. Хятадын үндэстний агуу сэргэн мандалтыг биелүүлэх нь Америкийг дахин агуу болгохтой зөрчилдөхгүй бөгөөд энэ нь харилцан ашигтай, дэлхий нийтэд ач тус хүртээх болно " гэжээ.
Хятад, Америкийн харилцаа бол өнөөгийн дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа бөгөөд бид өрсөлдөгч биш, түнш байх ёстой гэдэгтэй санал нэг байна гэж Ши Жиньпин онцоллоо. Тэрээр мөн бид Хятад, Америкийн хооронд бүтээлч стратегийн, тогтвортой харилцаа тогтоож, Хятад, Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулж, дэлхийд илүү их энх тайван, хөгжил цэцэглэлт, дэвшлийг авчрахыг зөвшөөрч байна гэв.
Д.Трамп Хятад улсад хийсэн айлчлалаар найрсаг дотноор хүлээн авсанд нь Ши Жиньпинд гүнээ талархал илэрхийллээ. Тэрээр энэ айлчлалыг чухал айлчлал гэж тодорхойлсон бөгөөд хоёр тал эерэг, бүтээлч яриа хэлэлцээ хийсэн. АНУ, БНХАУ-ын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа бөгөөд хоёр улс дэлхийн ирээдүйг илүү сайн сайхан болгохын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэж тэрээр мөн онцолжээ.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл0