sonin.mn

Олимпын боловсролын комиссын хурал өчигдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус комиссын даргаар МҮОА-ийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, дэд даргаар С.Өлзийжаргал ажиллах юм.


Хурлын үеэр комиссын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, комиссын гишүүдийн чиг үүргийг баталж, OVEP хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэж, санал солилцлоо. 


Олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн болон зохион байгуулалтын үндсийг бэхжүүлэх, боловсролын байгууллагуудад олимпын боловсролыг үе шаттайгаар нэвтрүүлэх, орон нутагт олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр бодитой, үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Цаашид комисс нь олимпын үнэт зүйлсийг хүүхэд, залуучууд болон боловсролын байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн ажиллах юм.


мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад