sonin.mn

Өглөө өлөн явахад хүний бие мах бодийн тэжээлийн солилцоо хямардаг. Харамсалтай нь бид өөрсдөө үүнийгээ анзааралгүй аль хэдийн өдрийн тал өнгөртөл явсан байдаг.Та машиндаа бензин хийлгүйгээр хаазлаад аль хүртэл явах бол? бодоод нэг үзээрэй. Үүнтэй яг адил та өөрийн биеэ чимээгүйхэн хөнөөж байгаагаа анзаарахгүй яваад байгаа юм биш биз? Энэ байдал оюутан, залуучууд дээр илүү тод ажиглагддаг гэдэгтэй маргах хүн байхгүй байхаа.Хүн насны эцэст үүссэн өвчнийхөө 80%-ыг оюутан байх үедээ бий болгодог гэсэн албан бус судлагаа байдаг.Тиймээс яг өнөөдрөөс эхэлж би, чи, та, бид бүгдээрээ энгийн зүйлээр ирээдүйдээ үнэтэй хөрөнгө оруулалт хийцгээе.


Б.Золжаргал
Эх сурвалж:”Алтан Чагнуур”