Миний бие Бакуларинбучийн нутаг Ладакт 2009 онд очих завшаан тохиолдож тэндэхийн нутаг орны байдалтай танилцахын зэрэгцээгээр Монгол гэдэг нэртэй холбогдсон мэдээ сэлтийг олж билээ. Ладак нь Хималайн уулсын баруун хойт салбар Зангскар, Ладак болон Каракорумын нуруудын хоорондох үржил шимт гол мөрний хөндийд орших бөгөөд далайн түвшнээс дундчаар 4000- аас 5000 метр өргөгдсөн нутаг юм.
Зун нь нэмэх 36 хэм хүртэл халж, өвөлдөө хасах 50 хэм хүртэл бууж хүйтэрнэ. 11-р сараас дараа жилийн 5-р cap хүртэл уул даваа нь цасаар хаагдаж бусад нутгаас тусгаарлагдана. Манай эриний өмнөх үеэс феодалын том, жижиг хаант улс байж байгаад 1947 онд Энэтхэг тусгаар тогтноход түүнтэй нийлж Жамму-Кашмир муж улсын бүрэлдэхүүнд оржээ.
Хүн ам нь голчлон Дардс, Мон гэдэг хоёр овог угсаанаас бүрэлдэнэ. Дардс омгийнхныг баруун Азиас ирсэн Индо-аръяа гарлын хүмүүс гэж үзнэ. Тэдний олонхи нь Лалын шашинтан болой. Дардс гэдэг нэр нь сүүлдээ Дрок болон хувирсан бөгөөд тэд үлгэр туульсыг ихээр хайлдаг уламжлалтай. Тэдний хамгийн алдартай дууль нь Гэсэрийн тууж юм.
Тэрхүү туужид Дээд тэнгэр энэ ертөнцийн хүн амьтанд тус хүргүүлэхээр Гэсэрийг илгээжээ. Тэрээр анх ядуу хүний дүрээр ирж тэр нутгийн хааны гүнж Бреугмод дурласан ч бүсгүйн эцэг эх охиноо түүнд өгөхөөс татгалзжээ. Гэсэр олон гайхамшигт эр зоригийн үйлийг бүтээхэд Брөугмог түүнтэй суулгажээ. Гэсэр Хятадын хааныг эмчлээд буцахад гүнж нь түүнийг даган оргоход Хаан хойноос нь луугаар хөөлгөж Гэсэр тэрхүү луутай тулалдаж ялалт байгуулан нутагтаа ирээд хоёр хатантайгаа амар сайхан жаргасан тухай өгүүлдэг ажээ.
Мончууд нь Өвөр Хималайн Кулу болон Монхали одоогийн Манали нутгаас МЭӨ 2 дугаар зуунд Зангскар болон дээд Ладакийн нутагт ирж суусан Аръяачуудтай төсөө бүхий овог аймаг байжээ. Мончуудын амьдарч байсан нутгийг За-зун гэж нэрлэж байсан бөгөөд түүнийг мончуудын уугуул нутаг гэж үздэг юм байна. Тэдгээр Мон могспон гэдгээр захируулсан олон жижиг улс аймгуудад хуваагдаж байжээ.
Могспон гэдэг нэр Маспон болж түүнээс Мон гэдэг удмын нэр гарсан гэж үздэг юм байна. Тэрхүү мончууд хавчиг толгой, гонзгой нүүртэй, монхордуу хянган хамартай, хавтгай хацартай, бүлтгэр том нүдтэй, тариан шаргал царайтай, зөөлөн хар үстэй, сахал ихтэй, биерхүү дунд зэргийн нуруутай улс байв гэж Энэтхэгийн сурвалж бичигт дурдсан байна.
Энэтхэгийн Ашок хааны илгээсэн (МЭӨ 272-231) Буддын шашныг дэлгэрүүлэх Элчийг Ладакийн Мончууд талархалтайгаар угтан авч тэрхүү шашныг тэнд хөгжөөсний дээр 2- р зууны үеийн Мон-булш, Мон- суварга, Мон-цайзны туурь болон Майдар, Манзушри бурхадын тэр үед хийсэн хөрөг дурсгалуудын үлдэгдэл Ладак нутгаас ихээхэн олддог нь Мончууд Бурханы шашныг шүтэн тэнд амьдарч байсныг харуулмуй.
Зүүн өмнөд Хималайн бүс нутаг одоогийн Энэтхэг улсын Ассамын нутагт манай эриний өмнөх үед Монгол аймгууд оршиж байжээ гэж “Энэтхэгийн шинэ түүх” номонд дурдсанаас үзвэл тэнд бас Мон угсаатан байсан байж болох юм. Ер нь Памирын уулсаас Хималайн нурууны дагуу орших Ладак, Төвд, Балба, Сикким, Бхутан, Бирм зэрэг үндэстнийг Монголжуу угсаатан гэж нэрлэдэг нь чухамдаа Мон угсааны улсууд байж болох юм.
Төвдөөс хойш ой шугуй ихтэй өндөр уулын нутагт анхны оршин суугчид нь Мон байжээ гэж Төвдийн сурвалж бичигт гардаг бол Хятадын түүхчид Төвдөөс хойших нутагт амьдардаг зэрлэг аймгууд нь Мон юм гэж тэмдэглэжээ. Монгол нутагт амьдарч байсан овог аймгууд ч Мон угсаатан байсан нь Чингисийн үеийн түүхийн баримт бичигт тусгалаа олжээ.
Толуй хааны гэргий Сорхогтаны “Их засгийн алтан дээд гэриэ” зэрэг олон сударт Мон гэрээс бие, Мон амин хэм, Мон онол гэх зэрэг олон нэр томъёо байдгийн дээр Мон голлож амьдрахыг төр хэмээмүй, Мон онолоор Монголоор амьдрах эрх гэх зэргээр өгүүлдэг нь Мон угсаатан эртнээс нааш Монгол нутагт байсныг гэрчилж байнам. Энэ бүхнээс аваад үзэхэд Мон гэдэг удам угсаа төв Азид түгэн амьдарч байсан нь тодорхой болж байнам.
Тиймээс ч Хэнтэйн гурван голын сав нутагт амьдарч байсан овог аймаг өөрийгөө “Хамаг Монгол Улс” гэж нэрлэсэн нь бид хамаг Мон угсаатны Дээд эзэн буюу гол цөм нь гэсэн утгыг илэрхийлсэн байж болох юм. Үүнтэй холбогдуулан дурдахад Ладак нутагт Буддизмын өмнөх үеэс одоо хүртэл оршин тогтнож ирсэн Бурханы шажинт “Шаргола” гэдэг нэгэн тосгон байна.
Манайд Шарайголын гурван хаан гэдэг жүжиг байдаг нь тэрхүү Шарголын нэр ч байж болох юм. Ладакийн Буддийн судлалын Төв хүрээлэнгийн эрдэмтэн Прем сингЖина “Ладакийн хүн ам, газар зүй” гэдэг номондоо тэрхүү Шаргола гэдэг үгийг “Lord of the first rising” (нэн тэргүүнээ мандах Дээд эзэн) гэж тайлбарлаж, “Гола” гэдэг үгийг Англи хэлний “Lord" гэдэг үгээр орчуулжээ. Lord гэдэг нь Бурхан, Дээд эзэн, Захирагч, язгууртан, гол юм, гол цөм, амин чанар, үүрийн цолмон гэсэн олон утгатай ажээ.
Сорхогтан хатан “Алтан дээд гэриэ” номондоо Чингис хаан Монгол улс бий болсон болон Мон амин чанарын тухай өгүүлснийг дурджээ. Өгүүлбээс: Чингис хаан Сартуул улстай хийсэн долоон жилийн дайнаас буцах замдаа 1225 онд Алтай уулсын орчим Бух тарам гэдэг газар бууж өвөлжихдөө хүү Толуй болон түүний гэргий Сорхогтаны хамт Тоул Алтайн Эзэн Тоул чу мэргэнийд зочлон тав хоног саатах зуур Тоул чу мэргэн тэдэнд анхны амь үүссэн газрын нэр, гал бүл бий болсон, хижи гөрөөсний үлгэр, Мон ухамсрын түүх, Моныг голлон амьдрахын түүх зэргийг тайлан ярьсан нь Мон угсаатан Алтай нутагт байснаар барахгүй Монын учир холбогдлыг сайтар мэдэж байжээ гэж үзэж болохоор байна. Чингис хаан түүний гайхамшигт ухааны зөнг магтан биширч түүнд ‘‘Тоул ухайтай мэргэн” цол хүртээж улмаар түүнтэй ярихдаа,
...Алтайн уулсын ар өвөр хоёрт их засаг байгуулж
Далайгаас далай хүртэл түвшин сайхныг тогтоож
Далан гурван сууг мэдвэл зохихуйг амжилт болгож
Моныг голлогч улсуудыг Монгол улс болгосон
Мянга есөн зуун дөчин гурван мэрэгшлийг
Мон амин чанар болгож Монгол ухамсрыг нээсэн
Монгол зөнд нэн гүн гэгээрсэн хаан байна, Би гэсэн нь Монгол нутагт Мон угсаатан байсан төдийгүй түүгээр улс болон монгол ухамсар бий болгосныг ярьж байжээ.
Ингэхлээр Мон, гол гэдэг хоёр үгнээс Монгол гэдэг үг гарчээ гэж энд цохон тэмдэглэж байгаа миний санааг цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай болов уу гэж бодном. Ташрамд дурдахад, манай эртний нийслэл Хархорин хотын нэр Ладакийн нутагт байгаа 8,000 орчим метр өргөгдсөн Каракорум нурууны 5,800 метр өндөр Каракорумын давааны нэрээр нэрлэгдсэн юм биш байгаа гэж би мунхагланам.
Учир юун хэмээвээс, тэрхүү даваагаар эртнээс нааш Төв Ази болон Энэтхэгийн аянчид нааш цааш зорчиж байсан бөгөөд түүний нэр нь “Кхара” (ордон буюу гэр орон гэсэн утгатай) “Карун” (эвээл, өршөөл) гэсэн Санскрит хоёр үгнээс бүрдсэн байж болох юм. Тийм сайхан нэртэй, дэлхийн хамгийн өндөр давааны нэрээр хотоо нэрлэсэн байж болох талтай нь сонирхол татаж байнам.
Эцэст нь, Бид Хүннү гүрний 2220 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан Хүннү болон түүний дараах монгол удмынхан Энэтхэгийн түүхтэй хэрхэн холбогдож байсныг судалж үзлээ. Энэтхэгийн түүхч Ишвари Прасадын бичсэн “Энэтхэгийн шинэ түүх” номонд энэ тухайд сонирхолтой олон мэдээг дурджээ. Тухайлбал:
Манай эриний өмнөх 3-р зууны үед Аръяачууд хойт Энэтхэгт дайран орж сууршиж байсан үеийн 2 дугаар зуунд Хүннүчүүд Энэтхэг рүү үе үе дайран орж дээрэм тонуул хийгээд буцдаг байжээ.
Манай эриний дөрөвдүгээр зууны үед Энэтхэгт томоохон улс гүрэн бий болж олон түмний тусын тулд нилээд зүйлийг хийж байсан үед Хүннүчүүдийн удаа дараагийн дайралт ихээхэн бэрхшээл учруулж байжээ. Гупта удмын Скандрагуптагийн үед (455-467) Хүннүчүүд Энэтхэгт олон удаа дайран орж Хаан тэдний довтолгоог зогсох, гэж улсын сан хөмрөгөө хоосруулахад хүрч байжээ.
530 оны үед Энэтхэгийн Яшодхарма хаан Хүннүгийн эсрэг холбоо зохион байгуулж Синдхү мөрний эрэг дээр Хүннүг ялан хөөж байжээ. Одоо Дели хотоос холгүй Хүнү нэртэй нэгэн тосгон байгаа нь сонин байна. Хүннүгээс хойш монгол угсаатан Энэтхэгийн түүхтэй мөн ахин дахин холбогдож байжээ. Өгүүлбээс:
Чингисийн удмын цус бүхий доголон Төмөр хаан 1398 онд Энэтхэг рүү дайран орж Дели хүртэл давшихад Энэтхэгийн Тугалак хаан 40,000 явган цэрэг, 10,000 морин цэрэг, 120 зайн бүхий хүчээр эсэргүүцэн тулалдсан авч ялагдаж километр хиртэй газар доогуурх нүхээр нуугдан явж ойгоор гарч Гужрат уруу зугтаж байсан түүхтэй.
Төмөрийн тэрхүү дайралтын үеэр хойт Энэтхэг түүхэндээ хэзээ ч үзээгүй хүн болон эд материалын аймшигт их хохирол амссан ажээ. Тиймээс ч одоо хүртэл Энэтхэгчүүд хүүхдээ айлгахдаа “Ий төмөр" гэдэг нь манай “Ий мангас" гэдэгтэй адил буюу. Та Делид очвол Төмөрт сүйтгэгдсэн Тугалакийн хотын туурийг үзэж болно.
Төмөрийн тавдахь үе, эхийн талаас нь үзвэл Чингисийн алтан урагтай холбоо бүхий Бабур хаан 1525 онд 12,000 цэрэгтэйгээр Энэтхэг рүү дайран орж хойт Энэтхэгийн хаан Ибрахим Лодийн давуу хүчийг ялан хаан ширээг нь булаан авснаас хойш түүний үр садын үед Моголын их Эзэнт гүрэн Энэтхэгт 19-р зуун хүртэл ноёрхож байгаад Английн колоничлолд орсон түүхтэй.
Иймэрхүү мэдээг энд цухас дурдаж байгаа минь Монгол, Энэтхэгийн харилцааны судалгаанд хэрэг болох бол уу гэж найднам.
Судлаач З.Бат-Отгон “Монгол хатан ухаан” гэдэг номондоо Сорхогтан хатан 1248 онд бичсэн “Мон гэриэ” номондоо тэрээр Толуй хааны зарлигаар 1228 онд “Мандуулан бадруулагчийн босоо ой төгөлдөр судар" (Тэр нь Монголын нууц товчоо байсан гэнэ)-аа бичсэн тухай мэдээг иш татсан нь сонин байна. Үүнийг цааш нь судпан тодруулж болох юм.
Үүнийг бичихэд Энэтхэгийн түүх соёлын холбогдол бүхий доорх ном зохитлыг ашигласан болно. Үүнд:
“New history of India” (in Hindi) by Ishwari Prasad, printed Indian Press, Allahabad
“Ladakh, Land and people” by Prem Singh Jina, Central institute of Buddhist Studies
Проф. Ж.Гэндэндарам (СГЗ, дуун хөрвүүлэгч , зохиолч)
Сэтгэгдэл0
professort oo bairallaa oshoo saihan medeelel taviarai
Teneg zohiolch shulegch nar undeslelgui haa hamaagui yum chalchihaa boliul yaasiin. Moonii shashniihan suuliin ued haa hamaagui humuusiig mongool bolgoh geeh h huch hayaj baigaa yum bilee. Mongol gevel Halh, Oirat, Uvur Mongol, Buriad Halimag l shuu dee. Busad ni bol shal hudlaa. Magadgui 13-r zuund nutgaasaa garsan mongolchuud ali hediin uusaad alga bolson. tegeed ch deljii dayar olon saya mongol baih yamar ch undesgui, notolgoo baihgui.
Tiim shuu
Ted nar mongolchuudaas avsan baij boldoggui ymuu
Бичсэн нь баталгаатай эсэх нь тодорхойгүй байлаа гэхэд үгүйсгэгчид нотолгоо байгаа гэж үү? Санаагаа илэрхийлэхдээ "тэнэг" гэх мэт үг хэрэглэх ямар шаардлага байгаа юм. Шаардлагагүйгээр барахгүй шал буруу. Үүнийг нөгөө талаар "нүгэл" гэдэг байхаа.
Enthegchuud mongolchuudiig uzdeggui yum bainalee! Manai Mon ugsaatnii hiisen gai bizdee...
huuhdee ii mongol gej ailgadag gej bol oyutnuudaas sonsoj bsan hereldeh uyedee
yer n bol zugeer sanaa taaj helsen bolhoos yag bol tiim uu gej tsaash n shagaij sudlaagui yum bna, Tuunees gadna. Nuuts tovchoond bid nariig dalai tengis gatalj irsen gedeg. Nepal geh metiin ter haviinhan mongoloiduudad ordog. yer n bol barag ter havias garaad urduur dalaigaar hyatadig toirood irtsgeesen bh gej boddog, yamar ch bsan hoinoos ireegui. humuusiin nuudel yeronhiidoo urdaasaa hoishoo yavsan bdag. bi daanch geneteicch bish yum geneticch bsan bol jaal haritsuulahgui yu
teneg min dee Ter gatalj irsen tengis dalai gedeg n Baigal nuuriig helj baigaa yum. Mongolchuud bolon busad C3 gentei ard tumnuud balar ert uedee urdaas hoishoo nuudellesen baij boloh ch Aziin undurlug deer hamgiin turuund C3 tanguud irsen baidag yum. Hyataduud bol hamaagui hojuu azid irsen
ZA ZUN GEDEG NUTAGT CHIN BOO MORGOL ASAR IKH HOGJSON ,ULAANY NYINGMA URSGALYN ''TSOGCHEN''SURGAALID ZAZUNGIIN BOOGIIN SURGAALI TER CHIGEEREE ORJ HOLILDSON BAIDAG YUM BNA LEE.BADAMJUNAI LOVON ZAZUNGIIN DOGSHIN SHAIUSNUUDYG NOMHOTGOJ DHARMYN SURGAALIIN AVRAGCH DHARMAPALUUD BOLGOSON BDG ...
Mon gedeg chini Vietnam, Hytadiin Mia ugsaatantiin salbar yum bilee. tegeheer Mongolchuud Vietnam Hytaduudtai garal 1 bolj baina uu?
MASH TODORHOI BUS YUM BICHIHEER UNEHEER SONIRHOLGUI BNA SHU
Энэтхэгийг хаанчилсан Их Могол улсын хаадын удам ладак энэ тэр гээд хойд сэрүүн нутагт нь байдаг юм гэсээн. Акбар бол Агуубар гэдэг монгол хаан. Сарангэрэл гүнжээс төрсөн.
Нээрээ юм бичвэл жоохон тодорхой хүн ойгохоор юм бичмээр юм. Одоо ч тэгээд дан сонирхогчид юм бичдэг болчийм шиг бноо.
za nerteigeer ni Barak Oboma gedeg chini barag oboo gesen ug geed naachihaach.
Haha, eleg avmaar ineedtei novsh ve chi!
Hahaha yooo savj unalaa
Za bolioroi. Ter Mon gedeg ch hel us ni hari, Mongoltoi yamar ch hamaagui humuus sh dee. Hytad Laos Vietnamd bas bii. Suuliin ued zohiolch geh met mergejliin bus humuus duraaraa burdag boljee. Tsaana ni medeej gadnii mungu baigaa. odoo ene soliorloo zogsooh tsag bolson
Medeh medehgui muusain yumnuud dur zorgooroo chalchij mongoliin tuuh bolon mongol helnii helts ug usgiig oorchilj bna. jishee ni,on gedeg ugiig ognoo gedeg blsn yu yamarch utgagui. bolovsroliin said uuniig juramd oruulmaar bn
Deerhi hun tuiliin ene l unene gej heleegui l baina sh dee,erdemten hunii uudnees l sanaa devshuulj uuriin unshsan barimtand tulguurlaj haritsuulalt hiij uuriin dugneltee l bichsen baina.Ta buhen uurlan uurlan setgegdel bichij baihaar yag iimerhuu nom barimtad tulguurlaad nyatsaah niitlel bicheech ,chadahgui bol yadahdaa hun doromjlohoo bolivol yasan yum be?! Bie bienee hundelj sonsoj amidarya Mongolchuud aa!!!!! Sonin.mn-nii hereglegch
Mongolchuud urd zugeer tarhsan baij boloh ch gelee ene hunii bodson shig Mongolchuud hezee ch urd zugees hoish nuudellej ireegui. 2 rt. KaraKorum gedgiig tailbarlaval Kara- Har, Korum- Tsaiz,Shiltgeen,Behlelt gesen Tureg garaltai ug yum shuu. Mongolchuudtai hamgiin oiriin hamaatai humuus bol odoogiin ene tuv azi bolon sibiriin tureguud,tungusuud uur hen ch bish.(medeej Mongol dahi hyatadiin erliizuudiig es tootsvol shuu dee.
Bitgii hutsaad bai.
Sonirholtoi l sanaa bna. Mergejliin sudlaachdad sanaa l ugsun bna. Bolj l bna, dem demendee, dees erchindee gedeg shyy dee.
Сайн байна уу, Гэндэндарам гуай? Сонин л санаа байна. Хүмүүсийн санаа олон зүйл өгүүлдэг болохоор сонсох дуртай.
Ertnii enetheg bol aguu tuuh soyoltoi. Yor ni bol ih nuudel towd bolon enetheg , asiagaas uuden garsan gej erdemted ihewchlen yaridag shuu dee. Ene chini barag odoogiin ene uls toriin gazriin zurag uusehees aali ertnii yawdal tul ogoodiin baigaa uls undestnuudtei holij solij, os sanaj tuuh sudlana gej baihgui sh dee. Deerees ni bid chini ih nuudliin dundaa baigaa, ochih gazartaa hurch amjaagui nuudelchid. Tiim baij hamaagui uguisgeh ni ch yu yum. Yor ni bol sonirholtoi sanaa baina. Olom ch sonsoj baina, iim sanaag. Harin tsaash ni ulam gunjgii sudlaasai gej husej biana shuu. Gol ni unen tuuh bidend heregtei^^^
Sonin l sanaa baina. 2009 ond minii bie Vietnam-iin Sapa hemeeh nutgiin negen tosgond amidardag MON gej oorsdiigoo nerledeg ugsaatnuudtai uulzaj baisan, tednii tsarai torh mongoljuu,bie tomtoi (Vietnam-iin busad ugsaatnuudtai haritsuulval), mon mongol deel mayagiin hiitstei huvtsas omsdog um baina lee,sudlaj uzvel yamar negen holboo baij medeheer l sanagdaj baisan.
Geniin sudalgaa hiivel tod bolno doo
gen ugsaatan, tuuh hel shinjlel buh talaas ni haritsuulj sudlamaar l bn hoich uedee...
Geseriin tuuj gj sonirholtoi nom bsandaa. Bas sonirholtoil bna. Iimbj yagaad bolohgui gj hel shinjlel soel urlag geed olon talaas ni sudlah bh ldaa ene bol zugeer l neg gargalgaa
энэ нэргүй бичсэн хүмүүсийг хэн болохыг мэдэж хариуцлага хүлээлгэх боломжтой хэрэг үү?
Сорхогтон хатны тэр судар нь эхээрээ хааана байгаан. Доголон Төмөр бол монгол цустай байж болох юм харин алтан ургийн хүн биш. Тиймээс хаан суухын тулд алтан ургийн гүнжтэй гэрлэж байсан хүн
Мянмар улсад бас Мон үндэстэн уулархаг нутгаараа амьдардаг юм билээ. Басчхүү эрдэнийн чулууны бизнес хийдэг хэсэг ч бдаг юм билээ. Тэр хүмүүсийн төрх нь бидэнтэй адилхан байсан. Арьс, нүд нүүрний ерөнхий төрх, бие бялдар нь. Харин биднийг хараад шууд л цус цусаа таньдаг, бид их адилхан бна гэж билээ. 10 билүү 11-р зууны үед МОН.ий хаан тус нутагт баригдаад гэрийн хорионд тансаг амьдарч байсан боловч хүний нутагт ямар хэцүү бснаа хойч үедээ үлдээхийн тулд өөрийн маргад эрдэнийн бөгжөө заран нэгэн сүм байгуулсан нь Мянмар хэв шинжээс арай өөрөөр бүтээсэн юм билээ. Би бол Монголчуудаа хүн төрөлхтөний өвөг гэдэгт бат итгэлтэй байдаг. Энэ нь ч удахгүй батлагдах бхаа.
Төмөрийг алтан ургийн цустай болгочих юм аа зүгээр алтан ургийн гүнжтэй дэр нэгтгэж хаан болох эрхээ авсан барулас овгийн хүн
tuuhee sain unshaa ortoi yum bichsen bn sudlaad uzehed er iluudehgui . buh yumiig uigesgej harluulj baidagaa boli mongolchuudaa
тҮҮХИЙН ЯМАР Ч СУРВАЛЖ ҮГҮЙ АТАЛ, СОРХОГТОН бэх нэг их сүрхий сургаал ном бичсэн болгоод, энэ зүүдлэгчид дураараа дургих юмаа.Бүр байтлаа Нууц товчоог Сорхогтон бэх гэж хуйвалдагч авгайг бичсэн болгож зүүдэлжээ.
АНУ-д олон МОН үндэстэн оршиж тэдэнтэй уулздаг байсан. Харахад яг л МОНГОЛ хүмүүс байдаг. Өөрсдийгөө бид адилхан МОНГОЛЧУУД гэж хэлдэг. Мөн ЛАО МОН гэж бас байдаг.
Shaashiiiimaaaaaaaa
Сонирхолтой, сайхан байлаа