Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-ын мэргэжилтнүүд KFC сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбарт хийсэн хяналт шалгалтын явцын талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өгөв.
“Хан-Уул дүүргийн Зайсанд байрлах KFC салбарт энэ сарын 8-11-нд хоол идсэн 16 хүн ойр ойрхон бөөлжих, гүйлгэх, дотор муухайрах, өндөр халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгтэй хүмүүс эмчлүүлж байна” хэмээн ХӨСҮТ-ийнхөн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлжээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 3 байцаагч Зайсан дахь KFC салбарт ажилласан байна. Энэ хугацаанд тус салбарын тоног төхөөрөмж, эд зүйлийн гадаргуугаас 20 эрүүл зүйн арчдас, 39 төрлийн хоолны дээж, ундны усны 2 дээж, агаарын 5 сорьц, хэрэглэж байсан ундааны 4 сорьцыг авч төв лабораторидаа шинжлүүлжээ. Мөн тухайн салбарын 28 хүнээс ХӨСҮТ-өөс нян тээгч илрүүлэгч шинжилгээг авсан бөгөөд албан ёсны хариу ирээгүй байгаа аж.
ХӨСҮТ-өөс албан ёсны мэдээлэл ирүүлээгүй, хоолны дээжээс авсан шинжилгээний хариу хараахан гараагүй тул энэхүү мэдээлэлд тайлбар өгөлгүй өдийг хүрсэн. НМХГ-ын төв лабораторийн албан ёсны хариуг энэ сарын 18-нд өгнө гэдгийг НМХГ-ынхан тайлбарлалаа.
Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу Зайсан KFC салбарын үйл ажиллагааг түр зогсоох хүсэлтийг прокурорын газарт хүргүүлсний дагуу энэ сарын 13-наас үйл ажиллагааг нь зогсоожээ.
KFC түргэн хоолны газар нь 12 салбартай бөгөөд хордлого юунаас гарсныг хараахан тогтоогоогүй учраас бусад салбарыг шалгахгүй байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Зайсангийн KFC салбарт 2017 онд хийсэн төлөвлөгөөт шалгалтаар бага эрсдэлтэй, 2018 онд дахин шалгахад дунд эрсдэлтэй хэмээн гарч байжээ. KFC түргэн хоолны газар үндсэн бүтээгдэхүүн буюу тахианы махаа БНХАУ-аас импортлодог байна.
Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн гэм буруутай этгээд учруулсан хохирлыг нь нөхөн төлөх эрхтэй. Тиймээс гэм буруутай газар тухайн иргэнд гарсан бодит хохирлыг нөхөн төлнө гэдгийг мэргэжилтэн хэллээ.
Түүнчлэн “Home Plaza KFC” салбараас хоолны хордлого авсан нэг иргэний мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 14-нд ирсэн бөгөөд дээж авч, шинжилж байгаа аж.
Энэхүү асуудлаар "Таван Богд фүүдс" ХХК дараах мэдэгдэл гаргажээ.

Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
хордсон хүн бүрт нэг нэг ланд 200 өгнө гэлээ.
Баруунд байсан бол нэг хүний нөхөн төлбөр 200 сая доллараас буухгүй..Харин Монголд монголын төр засаг монгол хүнийг 50 мянган төгрөгөөр үнэлдэг ханшаар бодож нөхөн төлбөр өгөх биз..Энэ хүмүүсийн дунд америк хүн байгаагүй нь аз болж..
KFC хэн маш зальтай манайхан хахуулыг аваад ...хордоогүй гэж хуцна биздээ
Hujaagaas tahiaga avhaar tegeh l baih.
Haldvartaar duuren KFC hordson huuhtuud bn . Ene shinjilgeenii hariugaa hurdan gargaj ene humuusiig yaj emchilhee todorhoiloh heregtei ene olon humuusiig horchihood bhad KFC giin busad salbariig hurdan haah heregtei shuudee!
Hariutslagagui ,setgelgui, uhamsargyi umnuud uchnuun hun uhej bolohoor hordchihood bhad busad salbaraa haagaach!!! Ta nariig olon ulsiin shuuhed uguul taaran
18 хүртэл бусад саалбараас нь хордож болно гэсэн үг үү
Өчигдөр мэдээгээр нэг иргэнээс хордлого авсан хүн хэд вэ гэсэн асуултанд 70 нийт 70 хүн гэсэн дээ хордлогонд орсон хүний тоо хасчихсан байна лээ За тэгээд Таван богд грүпп яахав МХГ хэдэн халтар төгрөг атгуулчихана тэгсхээд л нам дарагдана даа
Тэр бактер ннь их халуунд тэсвэртэй гэсэн гүн хордлогонд хүүхдүүд орсон цаашид биеийн байдал хэрхэгийг хэн ч таашгүй шүү дээ.Мэдээж шинжилгээний хариу таван богд грүппийн тал эргэх байлгүй дээ
KFC hordson humuus emlegtee bagtahgui irsen humuusiig or bhgui gej butsaaj butssan huuhed n tsusaar suulgaad butsaj irj bn. Or der hureltseheee bolij gaduur emchluulj bgaa huuhtuud n hundereed ergen irj bnda