Ихэнх жимс хүний биед эслэгийн маш сайн эх үүсвэр болж өгдгөөс гадна усны агууламж ихтэй тул бие махбодийг хангалттай чийгшүүлдэг. Үүний нэг болох ханборгоцой нь С витамины өндөр агууламжтай жимс юм. Тайваньд саяхан явуулсан судалгаагаар хоолондоо өдөр бүр 100-300 грамм хан боргоцой идэх нь “нүдний хөвөгч’’ хэмээх шинж тэмдгийг бууруулдаг болохыг тогтоожээ. Уг шинж тэмдэг нь харанхуйд хөвж буй мэт элдэв толбо жирэлзэж үзэгдэхийг хэлдэг.
 
Нүдний хөвөгч нь голдуу наснаас хамааралтай өөрчлөлт бөгөөд нүдний цөцгий улам шингэн болоход уг шинж тэмдэг илэрдэг. Судлаачид ханборгоцойд агуулагдах ферментүүд нүдний торлог бүрхэвчид буй эсийн гаднах эдийг задлах чадвартай гэж үзжээ.
 
Энэхүү судалгаанд 338 хүн оролцсон ба тэднийг гурван бүлэгт хувааж, өдөр бүр нэг, хоёр, гурван зүсэм ханборгоцой тус тусад нь өгсөн байна. Өдөрт гурван зүсмийг идсэн хүмүүсийн 70 хувь нь бараг эдгэрч байгааг нотолжээ. Мөн нийт оролцогчийн олонх нь гурван сарын хугацаанд нүдний шилний хэрэглээгээ эрс багасгасан талаар мэдээлжээ. Нэмж дурдахад, хан боргоцой нь хоол тэжээлийн ач тустай хэдий ч чихрийн агууламж ихтэй тул хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь саахарын хэмжээ ихэсч, элэгний өөхжилтөд хүргэдэг сөрөг талтай аж.
 
Э.Энхдөл
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин