Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын газруудын үйлчилгээний соёлыг сайжруулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн ая тухтай орчныг бүрдүүлэхээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар өнөөдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг, Хот тохижилтын газрын орлогч дарга С.Батбаатар нар мэдээлэл хийлээ.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан “Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор худалдаа, үйлчилгээний байгууллагууд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр чөлөөтэй, үнэ төлбөргүй үйлчлэх талаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/995 дугаар захирамж гарсан. Захирамжийг хэрэгжилтийг хангаснаар үйлчлүүлэгчдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхийн зэрэгцээ орчны бохирдол, хөрсний бохирдол буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, халдварт өвчин дамжин тархах эрсдлийг бууруулж, хүн амын эрүүл мэндэд бодитой хөрөнгө оруулалт болох юм. Хэрэв аж ахуйн нэгж байгууллагууд захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.17-д зааснаар иргэнийг 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр, харин аж ахуйн нэгжийг 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгож, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий. Уг нь хуулийн хүрээнд үйлчилгээний байгууллагууд маань стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх ёстой ч хэрэгжилт нь муу байна. Үүнийг эрчимжүүлэх үүднээс Засаг даргын захирамж гарлаа” хэмээв.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэх тухай захирамжид тусгасан. Улаанбаатар хотын хэмжээнд худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 10150, ахуйн үйлчилгээний чиглэлээр 3600 гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ захирамжийн хүрээнд эдгээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд нь иргэд, олон нийт, үйлчлүүлэгчдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэх ёстой. Мөн эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үйлчлэх нь эрүүл ахуйн тухай хуулиар ч зохицуулагдсан байдаг” гэсэн юм.
Худалдаа, үйлчилгээний газрууд иргэд, үйлчлүүлэгчдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэхгүй байгаа тохиолдолд та Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дуудлагын 70128012 утсаар мэдэгдэж, гомдол гаргах боломжтой.
Сэтгэгдэл0
Баруунд явж байгаад бие засах хэрэг гарахад аль нэг дэлгүүр, хоолны, газар банк руу ороход нэг стандартаар хийгдсэн тохитой цэвэрхэн ноолийн өрөөнүүд байж байдаг. Олон хүнд үйлчлэх ноолийн өрөөгүй үйлчилгээний байгуулагад зөвшөөрөл олгодоггүй юм шиг байна лээ. Манайд бол ноолийн өрөө байхтай үгүйтэй юм чинь гадаа байшингийн буланд шээчихдэг. Үүнээс болж байгууллага бүр гадуураа хашаа бариулдаг байхгүй юу. Ноолийн асуудал шийдэгдвэл дагаад олон асуудал шийдэгдэнэээ. Хугацаа орох л байх яахав.
berlin d 2 euro goor bie zasdag, harin 2 dohoo orwol 1 euro bolj haymdardag (train staition). goln mash tsewerhen baidag. neg hesegn buteej nuguu hesegn ungui deerelhej erhelj baih estoi um baihdaa!!!
Үйлчилгээний газрын 00-г завааруулж, ус мусаа татдаггүй хүмүүст хэн хэрхэн ямар арга хэмжээ авах вэ төрийнхөн минь ээ.
Зөв.Oдоо хот,улсад орлого нь ордоггүй байгууллагуудын бүх авто зогсоолыг хураамжгүй болгох хэрэгтэй.
berlin d 2 euro goor bie zasdag, harin 2 dohoo orwol 1 euro bolj haymdardag (train staition). goln mash tsewerhen baidag. neg hesegn buteej nuguu hesegn ungui deerelhej erhelj baih estoi um baihdaa!!!
hot, ulsad aaa yu ve? communist niigemd amidraad baigaa hun uu? busdyn medeld baigaa talbaid cham shig um yahaaraa ungui zogsoh estoi um be? ajil hideg, buteedeg humuus ter talbaig tohijuulj, hurungu oruulj bas gazrynhaa tulburiig tuldug um!!! HIIJ BUTEEDGEE SHULHAA BOLI!!!
харин ч хураамжаа хотын төвөөр нэмж захаар бага болгох үнэгүй болгомоор
um hiij buteedegiin l torgon l geh umdaa. uuln iim ajilyg tatwaryn munguur hiij baih estoi baital. tatwaryn bolhoor huga sorj awchihaad deerees n uursdiinhuu hiij baih estoi ajilaa bas huviin hewshliin um hiij buteedeg hesegruu jihej bas deereesn torgon ch geh shig. yamar niigem be ern?
Yamar zardalaar. ...us ceverlege hiideg be...uilchluulj bga hunee l bolohoos...Yun OO bolj ajillax. Ve..tur. Ceverlegeenii nuhun.tulbur UGUH UU
Жорлонгоо түгждэг газрууд ялангуяа банкуудад сайн сануулах хэрэгтэй
Маш зөв шийдвэр би энэ зун зайлшгүй шаардлага гараад БГД-ийн нэг төрийн байгуулагт ороод 00-ашгилах санал тавьсан чинь ажиллахгүй байгаа гэхээр нь танай албан хаагчид бүгд битүү бөгстэй юм уу гэсэн их муухай харсан ....