sonin.mn
Ардчилсан Намын өнөөгийн удирдлагууд Хятадын Коммунист намтай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн ажиллаж байна.
Тодруулбал өнгөрсөн 11-р сарын 18-наас 22-ны хооронд АН-ын удирдлагууд Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д өргөн хэмжээний айлчлал хийжээ.
 
Айлчлалын бүрэлдэхүүнд АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, АН-ын дэд дарга Р.Амаржаргал, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа болон бусад албан тушаалтнууд багтсан байна.
 
Айлчлалын үеэр Ардчилсан нам ба Хятадын Коммунист намууд хэрхэн хамтран ажиллах тухай ярилцсан аж.Хачирхалтай нь АН-ынхан энэ айлчлалынхаа тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр огт мэдээлээгүй өнгөрчээ.
 
С.Сарнай