Наадмын дараахан Байгаль нуурын экологийн зөвлөлийнхөнтэй уулзах ажлаар би хэсэг нөхдийн хамт Улаан-Үд явсан юм. Алтанбулагийн гааль, хил дээр нэг их хүндрэл учирсангүй, харин бидний сууж явсан дөчөөдхөн хүнтэй жуулчны ганц автобусыг оросууд хил дээрээ гурван цаг зогсоодог байна шүү. Автобуснаас зорчигчдын бүх ачаа тээшийг нь буулгуулж, шалган нэвтрүүлэхийн жижиг өрөө рүү бид бүгдийг нь чихэж оруулаад онгоцонд суулгах гэж байгаа аятай аяны цүнх, гар тээш бүгдийг жигнэж төнхөж, эгээ л ам ангайлгаж шүд ухсангүй. Одоогоос 30 гаруй жилийн тэртээ оюутан байхдаа л Наушкийн гааль дээр оросуудад ингэж дэглүүлж байсан санагдана. Тэр үеийн журам дүрэм болоод хил гаалийнхных нь дээрэнгүй ааш араншин өдий хүртэл тун ч өөрчлөгдөөгүй юм байна лээ. Бүр гар утсаа ч унтраахыг шаардаж хашгичаад гайхал төрүүлж орхилоо.
Алтанбулагаас суусан ганзгын наймаачин бололтой хэдэн охидууд ганц хоёр тортой юм дайгаад орохыг гуйгаад байгаа учрыг нь гайхан асуувал оросууд тэдэнд гартаа юу ч авч орохыг зөвшөөрдөггүй гэнэ. Байдал оросын талд иймэрхүү байхад манай дарга нарын мөрөөдөөд байгаа чөлөөт худалдааны бүс энд байгуулах энээ тэрээ гэдэг нь зангууны үлгэр бололтой.
Автобус маань цаашаа хурдлан давхисаар “Гусиное озеро” буюу Галуут нуур дээр ирлээ. Энд Хрущевын засаглалынхны жараад оны үед бариулсан хэдэн зуун жижиг тагзнууд хоосорч балгас болсон нь манай Дорнын говьд хааяагүй тааралдах тоногдож сөнөсөн оросын цэргийн туурингуудыг санагдуулна. Галуут нуурын орчим нь коммунизмын дэглэмийн үеэс химийн үйлдвэрийн хаягдлаар нилээд бохирдсоноос эндхийнхэн орон гэрээ орхин хаашаа ч юм бараг нь дайжицгаажээ. Ганц нэг дэлгүүр баарыг нь эс тооцвол шинээр нэмэгдсэн барилга байшин зам харгуй “Гусиное озеро” тосгонд бараг үгүй гэлтэй. Хиагтаас энэ тосгоныг хүртэлх 200 гаруй км засмал зам нь зарим хэсэгтээ эвдэрч хагаран нарийсч, манай Дархан- Сэлэнгийн замаас долоон доор болжээ. Хиагтын район гэгдэх энэ бүсийн авто замын сүлжээ тэртээ хорь гучин жилийн өмнөх байдлаараа л байна билээ.
Баруун талаасаа Хангайн, Хөвсгөлийн их уулсын төгсгөл, зүүнээсээ Хэнтийн нурууны хажуугаар урдаасаа хойшоо чиглэсэн урт хөндий шувтран Сэлэнгэ мөрнийг гаталсны дараа ой мод нэг хэсэгтээ шингэрч, хээрийн нүцгэн толгод дундуур уруудсаар Буриадын нийслэл Улаан-Үд хот руу оройхондоо орж ирлээ. Сэлэнгэ мөрнийг даган нилээд сунаж тогтсон 600 гаруй мянган хүн амтай энэ хотын захаар улаан дүнзэн байшинтай банзан хашаанууд нэг хэсэгтээ үргэлжлэнэ. Айл бүр хашаандаа өөрийн гэсэн ногооны жижиг талбайтай, түүнээсээ жилийнхээ хүнсний хэрэгцээг хангадаг орос тосгоны амьдралын хэв маягийг эндээс харж болохоор.
Сергей Сучков хэмээх дунд эргэм насны орос эр хааш хаашаагаа 20 метр хүрэхдээ үгүйтэй жаахан газар дүнзэн байшин барин хотын төвөөс нэг их холгүй газар “Hostel” буюу манайхаар бол гэр буудал байгуулжээ. Өглөө оройны үнэгүй хоолтой, 20 долларын энэ буудал гадна дотнынхны хөлд байнга дараастай байдаг бололтой. Бөгс эргэхийн аргагүй умгар жижигхэн гурван өрөөнд модон ор давхарлуулан тавьж, нэг ээлжинд 20 гаруй зочин авчихдаг, дээр нь жижиг тэргээрээ вокзал буудал руу хүргэж тосож такси маягаар үйлчлэх замаар зуны улиралд 10 мянган ам доллараас багагүй орлого олдог гэж эхнэр Маша нь орос зангаараа илэн далангүй ярьж байна лээ. Улаан-Үдийн тансаг зочид буудлуудаас арав хорь дахин хямд, хотын төвөөс холгүй, үнэгүй 24 цагийн интернеттэй энэ буудалд Байгаль нуурыг зорьсон оюутан залуус бөөн бөөнөөрөө бууцгаадаг юм байна.
Маргааш нь “Байгаль нуурын экологийн зөвлөл” хэмээх иргэний нийгмийн байгууллагаас зохион байгуулж буй хэлэлцүүлэгт оролцлоо. Урьд нь надад хэн ч юу ч урьдчилж мэдэгдээгүй мөртлөө энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж буй, цагтаа ЗХУ-ын думын депутат байсан профессор Шабхаев гэгч өвгөн намайг тусгайлан илтгэл тавина гээд шууд зарлачихдаг байгаа даа. Азаар зөөврийн компьютерт маань хоёр жилийн өмнө Африкийн Гана улсад болсон олон улсын байгаль орчны хурал дээр тавьж байсан илтгэл англи хэл дээр байж амь аврагдлаа. Аврагдлаа ч гэж дээ, хорин жил бараг яриагүй орос хэл хоолой дээр гацчихаад амнаас англи орос үг холилдон гарч нөгөө бантанг сааралтай нь хутгана гээч л болов...
Сэлэнгэ мөрний бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгааг хэлэлцүүлэгт оролцогсод ярьсны зэрэгцээ Хөвсгөл нуур орчмын уулс фосфорит ихтэй учир Байгаль нуурын яг хажуудах Сэлэнгэ мөрний цутгалан хэсгийн лаганд фторын хэмжээ асар өндөр байгаа талаар Буриадын их сургуулийн нэгэн судлаач тоо баримттайгаар дурьдлаа.
Энэ хэлэлцүүлэгт Буриад улсын байгаль орчны прокурорын орлогч Магмедов гэж хүн уригдан оролцож, байгаль орчныг бохирдуулж доройтуулж буй зарим аж ахуйн нэгжид ОХУ-д саяхан гарсан журмынхаа дагуу сүүлийн үед ямар ямар арга хэмжээ аваад байгаа талаараа ярилаа. Жишээлбэл: Сэлэнгэ мөрний орчим хайрга олборлож байсан нэг компанийг 20 сая рублиэр /монгол мөнгөөр нэг тэрбум шахам төгрөг/ торгожээ. Яагаад ийм өндөр торгууль ногдуулж байгаа учрыг асуухад тэрээр:
- Хайрга бол голын дагуух хөрсний усыг тогтоон барьж байдаг учир байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялагт тооцогддог. Учир нь уулын чулуулгууд бутарч хагарч хайрга болтлоо жижгэрэхэд хэдэн сая жил шаардагддагийг та юу эс андах билээ гэж хариулсан юм. Манайд тээврийн прокурор гэж бие даасан байгууллага авто ослын хэргээр дагнадаг шиг ОХУ-ын хуулиар байгаль орчинтой холбоотой гэмт хэргийг Байгаль орчны прокурор хэмээх бие даасан байгууллага хариуцдаг юм байна. Энэ прокурорын газрын дэргэд байгаль орчны чиглэлээр ажилладаг эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн байгаль экологийн орон тооны бус зөвлөл ажиллан орон нутагт гарч буй байгаль орчны зөрчлүүдийн талаар дүгнэлт нэхэмжлэл гаргадаг. Үүнийх нь дагуу прокурор бие даан арга хэмжээ авч шаардлагатай гэж үзвэл шүүхэд шилжүүлэн шийддэг юм байна.
Хэлэлцүүлгийн дараа “Мир Байкала” сэтгүүлийн эрхлэгч Соколова гуай Байгаль нуурын бохирдол сүүлийн үед эрс ихэсч байгаа талаар тоо баримтууд яриад намайг мөн сэтгүүлдээ ярилцлага өгөхийг урилаа. Хоорондоо 200-хан км зайтай Хөвсгөл Байгаль хоёр нь гарал үүсэл нэгтэй, хүйн холбоотой нуурууд. Далайн түвшнээс дээш 1600 метрт орших Хөвсгөл нуураас Эгийн гол эх авч, Хангай, Хэнтийн нуруунаас эхтэй Орхон, Туул, Хараа Ерөө зэрэг зуу шахам том жижиг голуудын усыг хаман Сэлэнгэ мөрнөөр дамжин Монгол-Оросын нутагаар 1000 шахам км аялсаар далайн түвшнээс 600 метр өндөрт байрлах, дэлхийн цэнгэг усны 20 хувийг агуулсан Байгаль далайд цутгадаг бөлгөө. Загас гэдэг амьтан хаврын хаварт дүрсээ шахахаар ямар ч голын эхэнд хүрдэг хойно Байгаль нуурын загас жараахай Хөвсгөл нуурт хөвж явахад гайхах зүйл ер үгүй.
Хөвсгөл нуур орчмын уулс фосфорын агууламж өндөртэй апатит хэмээх эрдсийг их хэмжээгээр агуулдаг. Байгаль нуурын орчимд ч гэсэн Хөвсгөлийнхийг агууламжаараа арай гүйцэхгүй боловч апатитын том орд газар байдаг юм байна. Энэ ордыг ухаж зөөхөөр шинэ оросууд гэх баячууд шохоорхож ирж байгаа боловч нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар Байгаль нуурын экологийн зөвлөлийн гишүүн, Буриадын Их Сургуулийн доктор, профессор Сэндмаа ярьж бидэнд тэр уулыг явж үзүүлсэн юм. АНУ-ын судлаач доктор Пол Робенсон фосфоритын тонн хүдэр тутамд дунджаар нэг грамм ураан агуулагддагийг дурьдаад хэрэв энэ бүс нутагт олзворлолт явуулж эхлэх юм бол байгаль нуурын экологи болоод орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүйг дэлхийд фосфорын бордоо үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Марокко улсын жишээгээр сануулж байлаа.
Дараагийн өдөр нь бид өглөө эртлэн гарч өдөржин Сибирийн өтгөн тайга дундуур давхисаар “Красный Чикой” хэмээх жижиг тосгонд ирж тосгоны иргэдтэй уулзлаа. Оросын Хаант засгийн үеэс ийшээ тэрс үзэлтнүүдийг цөлдөг байсан ба Сталины үед ч улс төрийн ялтан гэмт хэрэгтнүүдийг авчирч урааны уурхайд ажиллуулдаг байсан гэнэ. Социализмын үед энэ орчмоос баяжуулсан урааныг асар их хэмжээгээр олзворлож байгаад ЗХУ задарсан 90-ээд оны үед зогссон байна. Газрын байршлыг нь авч үзвэл манай хил болоод Мардайн уурхайгаас нэг их холгүй юм билээ. Одоо Оросын эдийн засаг хөл дээрээ босож байгаа энэ үед урааны хаагдсан уурхайнуудыг эргэн ашиглах талаар нилээд хүчтэй яригдаж орон нутгийнхан үүнийг нь эрс эсэргүүцэж байгаа юм байна. Буриадын “Иволгин” дацны хамба лам Аюушеев эндхийн уугуул ба урааны олборлолтыг дахин эхлүүлэхгүй байлгаж дөнгөх гол хүн нь гэнэ. Биднийг Улаан-Үдэд байх үеэр Америк судлаачдыг хамба лам хоёр ч удаа хүлээн авч урааны хор холбогдлын талаар илэн далангүй ярилцсан юм.
Орон нутгийн энэ уулзалтанд тосгоныхон бараг бүгдээрээ цуглаж маш олон асуулт тавьж үг хэлж байлаа. Елена Федоровна гэх өндөр настай нэг эмээ:
-40 жилийн өмнө Эрхүүгийн АУДС-ийг төгссөн дипломтой цэл залуу эмч би энэ нутагт ирж тосгоныхныг нэгд нэггүй эмнэлгийн үзлэгт хамруулж билээ. Тэр үед энэ мужид 60 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байсан ба үзлэгний дүнгээр 300 гаруй хүн сүрьеэтэй, 30 гаруй хүн хорт хавдартай гарч байсан юм. Сүүлийн үед эндхийн залуучууд тосгоноо орхин хот суурин газар руу шилжин нүүснээр мужийн хүн ам гурав дахин цөөрч 20 гаруйхан мянга болжээ. Гэтэл өнөөдөр сүрьеэтэй хүний 30 болтлоо буурсан хирнээ хорт хавдартай хүний тоо 300 хол давсан байна, энэ өвчнөөр өвчлөгсөд залуужиж байгааг хараад би маш их айж байна” гэлээ. “Үер” киноны гол баатар Михаилыг санагдуулам өндөр том биетэй нэг өвгөн босож ирснээ “Би Сибирийн их ой тайгад насаараа байгаль хамгаалагч хийн энэ сайхан онгон байгальд хаа ч байхгүй цэвэр агаараар амьсгалж, харзны хүйтэн усаар ундаалж байсан хүн. Гэтэл өнөөдөр тархины хорт хавдар тусаж жилд 20 гаруй мянган долларын эмчилгээ хийлгэдгийн ачаар одоо амь тээж явна. Энэ нутгийг ураанаар хордуулсныхаа бурууд миний эмчилгээний зардлыг улсаас 100 хувь даадаг. Би ч яахав өнгөрсөн хүн, үр ач нараа л яах бол гэхээс айж байна. Ах дүү Монголчуудад маань ч бас энэ хороор хамаагүй оролдохын хэрэггүй гэж дамжуулаарай,” хэмээн чанга чангаар хашгачин ярилаа.
Эерэг тал нь гэвэл энергийн гайхамшигтай хямд төсөр эх булаг, эсрэг талаас нь нягталбал нүдэнд үл үзэгдэх аймшигт хорт туяа цацруулдаг ураан хэмээх Менделеевийн үелэх системийн 92-т жагсдаг энэ элементтэй эрдэмтэд анх 200 гаруй жилийн өмнө нүүр учирчээ.. Атом жингээрээ хамгийн хүндэд тооцогддог энэ элемент мөн гайхамшигтай хатуулаг чанартай. Аугаа эх орны II дайны үед урааны хольцтой ган төмрөөр хуягласан немцийн “Барс” хэмээх танкийг оросын их бууны сум нэвтэлж дөнгөдөггүй байсан гэж маршал Жуков дурдатгалдаа нэгэнтээ бичсэн байдгийг санаж байна. Харин хожим нь хүн төрөлхтөн урааныг ашиглан үүнээс хэд дахин хүчтэй зэвсэг хийн бие биеийгээ айлгаж эхэлсэн нь өнөөдөр урааны үнийг хэд дахин хөөрөгдөж энэ ховор элементийн хойноос үхэн хатан хошуурах нэг шалтгаан болсон нь даанч харамсалтай.
Маргааш нь бид урт замын алжаалаа тайлж “Красный Чикой” голын хөвөөнд өнжлөө. Сибирийн энэ бөглүү тосгоны хүмүүс биднийг маш дотноор хүлээн авч орос заншлаараа багагүй дайлж цайллаа. Манай хөдөөнийхөн дээр үед гаднын хүн ирэхэд ингэж бөөн баяр болдог байсан санагдана. Голын хажууд ирснийх, бид хэд бүгдээрээ нүцгэлээд ус руу нь яваад орчихсон чинь шумуул хөх түрүү хоёрт нь золтой л бариулчихсангүй. Шумуул нь манай Сэлэнгийнхээс хоёр дахин том, хөх түрүү нь манай хэдгэнэ зөгийнөөс хэд дахин хүчтэй хатгадаг юм билээ.
Тосгоны хүмүүс социализмын үед хүн бүр ажил төрөлтэй, хангалуун элбэг дэлбэг амьдардаг байснаа ам булаалдан ярьж одоо ажилгүйтэл ядууралд нэрвүүлж байгаа зовлонгоосоо бидэнтэй хуваалцсан юм. Биднийг очиход хэд хэдэн газар түймэр гарч утаа униар ихтэй байсан ч: -Энэ их мод зуун жил ассан ч дуусахгүй ээ гээд тосгоны дарга нь нэг их тоосон шинжгүй сууж байхыг харахад бас сонин.
Нээрээ л тэр хавьд модноос их юм алга. Хөрөөдөж хагалсан модоо хүртэл хашааныхаа дотор биш гадна талыг нь дагуулаад тэвхийтэл хураачихсан байх жишээтэй. Манайд бол нэг л шөнийн дотор ачаад арилах байлгүй. Хуучин хашаа саравч, барилга байшингийнхаа модыг хажуугийнхаа гуу жалга руу түрээд хаячихсан байгаа нь энд тэндгүй.
-Хайран мод түлдэггүй юм уу гэсэн чинь –Хог түлээд байхдаа яадаг юм ухааны юм яриад намайг шоолж байсан даа. Сибирийн тайгын модыг огтолж Хятад руу их хэмжээгээр гаргаж нэг хэсэг нь нилээд хөлжсөн, одоо энэ бүхнийг тас хорьчихсон болохоор бидний амин зуулга хушны самар л болоод байна гэж тэрээр өгүүлсэн юм. Намар 9 сараас дүн өвөл хүртэл сургуулийн хэдэн хүүхдээс өөр тосгонд хэн ч үзэгдэхгүй, бүгд хөвч тайга руу самарт явцгаадаг гэнэ. Самрыг нь наймаачид ирээд вагон вагоноор нь ачаад явчихдаг болохоор борлуулах гэж санаа зовдоггүй гэж тэд ярилаа.
Онгон дагшин газар нутгийн энэ хэсэгт уул уурхайн замбараагүй үйл ажиллагаа явуулахгүй байх талаас Буриадын их сургуулийн эрдэмтэд их тусалж байгаад тэд их талархалтай байсан юм. Цаашдаа Сэлэнгэ мөрөн Байгаль нуурын экологийн талаар хамтарсан мониторинг судалгаа явуулах ажилд Монголын эрдэмтэдийг бас татан оролцуулахыг надад санал болгож байлаа.
Ш.Пүрэвсүрэн
2010-11-08
Сэтгэгдэл0
ШУНАЛТАНГУУДЫН АВУЛААС СЭРГИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ. УРАНД ШУНАХДАА ТЭД НЭГ ХЭСЭГ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛОХ ЮМ ХЭСЭГТЭЭ ЯРЬСАН ШҮҮ. ХАРИН АШГҮЙ ДЭЛХИЙ НИЙТИЙН ЧИГ ХАНДЛАГА ӨӨР БОЛЖ, АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦУУДАА ХААГААД ЭХЭЛЛЭЭ. ТЭГЭЭГҮЙ БОЛ АРД ОЛНЫГ МУНХРУУЛЖ БАЙГААД АЮУЛЫН АМАН ДЭЭР СУУЛГАХ Л БАЙСАН. ЯЛАНГУЯА ТЭР ШУНАЛЫН ТУЛАМ, БИРД БОЛСОН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ. ТЭРЭНД МӨНГӨ Л ХАРАГДАХААС ЭХ ОРОН АРД ТҮМЭН ГАЗАР ШОРОО ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕ ГЭСЭН УХАГДАХУУН ОГТ БАЙХГҮЙ ЭТГЭЭД. ТИЙМ УЛС ОРНЫ ДАЙСАН ГЭМЭЭР ЭТГЭЭД ОРГООД АЛГА БОЛСОН НЬ НЭГ БОДЛЫН САЙН ХЭРЭГ Ч ОЛЖ ИРЖ АЛДСАН БҮХНЭЭ ХУРААЖ АВАХ НЬ МОНГОЛ ТҮМНИЙ ЭРХ АШИГ БИЛЭЭ.
Өнөө үед дэлхий дахин цөмийн енэргиэс татгалзаж нарны болон салхины энэрги ашиглаж бна.Европын орнууд Атомын цахилгаан станцуудаа хаагаад эхэлсэн. Дэлхийн дулааралаас болж хаа сайгүй байгалын гал,үер усны аюул нүүрлэж буйг хүн төрөлхтөн аль хэдийнээ ойлгоод эргээд байгалаа хамгаалж эхэлцгээж бна. Монголчууд ухаж төнхөхөө зогсоохгүй л бол хэцүү байдалд орох бий! Оросын тосгоны өвгөд үр ач нарынхаа төлөө сэтгэл зовцгоож байгаатай адил бид ч тэдний адилаар эрт ухаарах хэрэгтэй! Яагаад хавдар залуужиж их болж байгаа вэ гэдэгт дүгнэлт хийцгээх цаг ирээл бна бусуу,Дэлхий нийтээрээ ухаараал хаа сайгүй тэмцэл хөдөлгөөн өрнөж баа
ШУНАЛТАНГУУДЫН АВУЛААС СЭРГИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ. УРАНД ШУНАХДАА ТЭД НЭГ ХЭСЭГ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛОХ ЮМ ХЭСЭГТЭЭ ЯРЬСАН ШҮҮ. ХАРИН АШГҮЙ ДЭЛХИЙ НИЙТИЙН ЧИГ ХАНДЛАГА ӨӨР БОЛЖ, АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦУУДАА ХААГААД ЭХЭЛЛЭЭ. ТЭГЭЭГҮЙ БОЛ АРД ОЛНЫГ МУНХРУУЛЖ БАЙГААД АЮУЛЫН АМАН ДЭЭР СУУЛГАХ Л БАЙСАН. ЯЛАНГУЯА ТЭР ШУНАЛЫН ТУЛАМ, БИРД БОЛСОН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ. ТЭРЭНД МӨНГӨ Л ХАРАГДАХААС ЭХ ОРОН АРД ТҮМЭН ГАЗАР ШОРОО ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕ ГЭСЭН УХАГДАХУУН ОГТ БАЙХГҮЙ ЭТГЭЭД. ТИЙМ УЛС ОРНЫ ДАЙСАН ГЭМЭЭР ЭТГЭЭД ОРГООД АЛГА БОЛСОН НЬ НЭГ БОДЛЫН САЙН ХЭРЭГ Ч ОЛЖ ИРЖ АЛДСАН БҮХНЭЭ ХУРААЖ АВАХ НЬ МОНГОЛ ТҮМНИЙ ЭРХ АШИГ БИЛЭЭ.
Таны зөв,дэмжиж байна
ШУНАЛТАНГУУДЫН АВУЛААС СЭРГИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ. УРАНД ШУНАХДАА ТЭД НЭГ ХЭСЭГ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛОХ ЮМ ХЭСЭГТЭЭ ЯРЬСАН ШҮҮ. ХАРИН АШГҮЙ ДЭЛХИЙ НИЙТИЙН ЧИГ ХАНДЛАГА ӨӨР БОЛЖ, АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦУУДАА ХААГААД ЭХЭЛЛЭЭ. ТЭГЭЭГҮЙ БОЛ АРД ОЛНЫГ МУНХРУУЛЖ БАЙГААД АЮУЛЫН АМАН ДЭЭР СУУЛГАХ Л БАЙСАН. ЯЛАНГУЯА ТЭР ШУНАЛЫН ТУЛАМ, БИРД БОЛСОН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ. ТЭРЭНД МӨНГӨ Л ХАРАГДАХААС ЭХ ОРОН АРД ТҮМЭН ГАЗАР ШОРОО ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕ ГЭСЭН УХАГДАХУУН ОГТ БАЙХГҮЙ ЭТГЭЭД. ТИЙМ УЛС ОРНЫ ДАЙСАН ГЭМЭЭР ЭТГЭЭД ОРГООД АЛГА БОЛСОН НЬ НЭГ БОДЛЫН САЙН ХЭРЭГ Ч ОЛЖ ИРЖ АЛДСАН БҮХНЭЭ ХУРААЖ АВАХ НЬ МОНГОЛ ТҮМНИЙ ЭРХ АШИГ БИЛЭЭ.
Дэлхий дээрхи 235 ураны нөөцний хомсдолоос болж гадны орнууд атомын цахилгаан станцуудаа хааж байна. Манайд бас Оросын Краснокаменскад жоохон байгаа. Тэрүүн дээрээ түшиглээд атомын цахилгаан станц барих л хэрэгтэй Тэгвэл манайх эрчим хүчний тал дээр нэг хэсэгтээ л санаа зоволтгүй болно, Эрчим хүч байвал улс орон дорхноо хөгжинө.
Уран зөвшөөрөхгүй, монгол шиг гуйлгачин орон ашиглаад эхэлвэл, цөмийн хаягдал руу гүйгээд орно.
Уран зөвшөөрөхгүй, монгол шиг гуйлгачин орон ашиглаад эхэлвэл, цөмийн хаягдал руу гүйгээд орно.
Эрдэмтэн хүн гэхэд хуудуутай л авсан байна даа
Яг үнэн. Байгаль нуурын экологт Эгийн голын УЦС хор хөнөөл үзүүлэхгүй,харин Саяна Шушинскийн УЦС- ын усны хэрэглээ,Байгаль нуур орчмын үйлдвэрлэлийн байгууламжууд экологт нь илүү хор нөлөө үзүүлж байгаа гэдгийг баталчихсан илтгэлтэй очих байлаа.... Эх оронч эрдэмтэн биш,ганзагчин ч энэнээс илүү эх оронч
Эрдэмтэн хүн гэхэд хуудуутай л авсан байна даа
Orosoo muulah geed yadsan amitan bn daa hoorhii. Huiten setgelten boloi.
Orosoo muulah geed yadsan amitan bn daa hoorhii. Huiten setgelten boloi.
Хөгжилийн садаа хорлогч дайснууд та нар хэр удаан биднийг сдэлхийн хөгжилөөс хойш татах вэ
URAN UNEHEER HORTOI!!!!!!!!!!!!! URAN OLBOROOD MAROKKO ULS HOGSON NI HAA BN!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Saikhan shaadag garav uu ene chin. Уран агуулсан танк ч гэх шиг.....хэхэхэ
Обеднённый уран используется в современной танковой броне, например, танка M-1 «Абрамс». Энийг чи уншаад ч ойлгохгүй дээ дүү минь хэ хэ
Deplted uranium gedeg ium aa!! Abram tank hamgaalalt shu dee
Uhaan muutai ubgun bn holin haraagui
ТАМЫН МАШ ГҮНЗГИЙ ТОГООН ДОТРОО ЯДРААД ЗҮДРЭЭД ХЭВТЭЭД БАЙЖ ДЭЭ
хоёр зуун тавин жил хэдэн үеэрээ манжид боолчлогдож эхээ шаалгаж гаргасан зулбасага минь бүү хуц хятад улс арван таван цөмийн станц барих гэж байна түүхий эд хэрэгтэй ЗХУ БОЛОН Россия улсад аиерикийг дарж байх цөмийн бөмбөг хэрэгтэй мардайн уурхайн оюу толгойн шороо шиг шороо өхөд чиний орсын эсрэг үзэл хэрэгүй бүх дэлхийн дайныг орос америк хариуцана бусад нь дагаа орох юмнууд шүү чиний үг юу юм бэ украйны польшийн нохойн жогорхой мэдв үү
Аяа .аяа чи ямар аймаар хэлнээ.үнэн бааваа.
Манайхтай хөгжлөөрөө адилхан байсан Казахстан яагаад богино хугацаанд хөгжиж чадав гэж бодож байв уу??? Яагаад гэвэл ураны их нөөцтэй, түүнийгээ ухаалгаар ашигласных. Харин манайх уран олборлолтыг хөгжүүлвэл Казахстанд хүчтэй өрсөлдөгч болох тул тэд нар янз бүрийн худал мэдээлэл тараах, Монголд уран олборлоход саад хийх зорилгоор хөрөнгө мөнгө хаяж, турхирч байдаг ч юм билүү. Уран олборлож, шар нунтаг хийх ямар ч аюулгүй гэдгийг шинжлэх ухаан нотолчихсон эд л дээ. Хэдэн халтар цааснаас болж хэдий болтол улсынхаа хөгжлийг хойш нь татах хэрэгтэй вэ???
Пүрэвсүрэн доктор маш сайн бичсэн байна. Гэхдээ Монгол хүн уран ашиглаж болохгүй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Алийн болгон монгол хүн машин үйлдвэрлэж болохгүй, онгоц хийж чадахгүй, шатдаг хий ашиглаж чадахгүй гэж хоцрогдсоноороо гайхуулж амьдрах вэ? Манай орон ураны судалгаа цөмийн физикийн ашиглалтын талаар олон арван эрдэмтэн доктор, профессеруудтай. Манай орон газрын хэвлийдээ ураны арвин их нөөцтэй. Энэ хоёр баялаг яагаад учралдаж уулзаж болохгүй гэж. Дэлхий нийт хэдийгээр ураныг эрчим хүчинд ашиглах нь багасч байгаа ч гэсэн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, сансрын техникт ашиглах технологи улам хөгжиж бна шүү дээ.
Эрдэмтэн сэтгүүлч гуай өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээгээ яая гэж бодогдож байна?Тэр нар, салхины эрчим хүчний энерги чинь зөвхөн сансарт л ашигтай байх мөрөөдөл шүү, сэргээгдэх эрчим хүч дэмжих төлбөр ард иргэдээ дээрэмддэг нэг төрлийн луйвар, хоосон мэдэмхийрдгээ больмоор юм
Красный Чикой гол бол манай Худэр сумаар ороод буцаад гардаг Цех гол юм
Цех гол сэлэнгэд цутгадаг. Ураныг ад узэх юм баихгуи олборлох, ашиглах технологииг барьж чадвал хамгиин цэвэр ашигтаи элемент
Танд амжилт хүсье. БОДОЛ МИНЬ:Ажил хийдэггүй хулгайчид,архичид,засаршгүй гэмт хэрэгтнүүдээр энэ их баялгийг далд уурхайн хэлбэрээр авч ашиглаж,атомын цахилгаан станц барьж болмоор доо.Бусад хөгжилтэй орнууд болоод байхад монгол л болохгүй болчихдог нь сонин.Сөрөг талгүй эерэг байдаггүй шүү дээ Ухагдсан Мардайгаас хүн хордлоо гэх чимээг би сонсоогүй.
buriadur tud hort havdaraar ih ovdoj bgaa. UUl i urt nastai ard tumen. Getel 40 hureed hort havdar tusah, 18 tai hovguud ni genet zurh haagdaj uhej bgaa shu!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Танд амжилт хүсье. БОДОЛ МИНЬ:Ажил хийдэггүй хулгайчид,архичид,засаршгүй гэмт хэрэгтнүүдээр энэ их баялгийг далд уурхайн хэлбэрээр авч ашиглаж,атомын цахилгаан станц барьж болмоор доо.Бусад хөгжилтэй орнууд болоод байхад монгол л болохгүй болчихдог нь сонин.Сөрөг талгүй эерэг байдаггүй шүү дээ Ухагдсан Мардайгаас хүн хордлоо гэх чимээг би сонсоогүй.
Танд амжилт хүсье. БОДОЛ МИНЬ:Ажил хийдэггүй хулгайчид,архичид,засаршгүй гэмт хэрэгтнүүдээр энэ их баялгийг далд уурхайн хэлбэрээр авч ашиглаж,атомын цахилгаан станц барьж болмоор доо.Бусад хөгжилтэй орнууд болоод байхад монгол л болохгүй болчихдог нь сонин.Сөрөг талгүй эерэг байдаггүй шүү дээ Ухагдсан Мардайгаас хүн хордлоо гэх чимээг би сонсоогүй.
Хорт хавдрын нас баралтын төвшинөөр Дорнод аймаг улсдаа манлайд нь Улс нь дэлхийд тасархай тэргүүлж байгаагийн шалтгааныг юу гэж боддог вэ?
Уран олборлохыг дэмжигчдэд: та нар ийм мулгуу усан тэнэгүүд болохоор өөрийн болон гадаад хулгайчид толгой дээр чинь гараад бааж бн. Газраа ухуулаад хэдэн жилийн дараа цацрагт бохирдсон, ангал нүх болсон газар устай чи хоцроно, дээр хэдэн гахайнууд улам таргална. ОТ чамд хангалтгүй юу, мянганы луйвар болж ёстой доромжлуулж бншд . Тэр Казах гээд хуцаад бгаа сдад : сүйрсэн газар, мал, зэрлэг амьтан бхгүй болсон тэр Монгол оос том газарт