sonin.mn
СИЭ ТББ “Монголын нууц товчоо”-г шинээр сэрээж эхэллээ
 
 “Монголын нууц товчоо”-ны латин галигуудыг нягтлан, өнөөг хүртэл цэгцэрч нэг мөр болоогүй байгаа хуучин үгсийг Хадан бичиг, 1000 жилийн өмнөх Диван Лугат тольтой харьцуулан сэрээж, “Алтан дэвтэр” нэрээр гаргахаар болсноо “Сэргэлэн интернэйшнл экспедишн” /СИЭ/ ТББ-аас танилцуулж байна
 
“Монголын нууц товчоо" гэдэг нэр хаанаас гаралтай тухай:
 
-Мин төрийн Хунньу (1368-1398) тооллын үеэр Мин төрийг байгуулагч Чжу Юаньчжан зарлиг буулган, Судар бичгийн хүрээлэнд монгол хэл зааж байсан  Хуо Юань Жи (火原洁), Ма Уи Жи Хэй (马懿赤黑) гэх хоёр хүнээр Юань төрийн ордоноос хураан авсан чухал номыг ханз үсгээр галиглуулжээ. Монгол үсгийн баруун хэсэгт хань хэлээр орчуулга оруулан,  хэсэг агуулга бүрийн ард ханз үсгээр базсан (ерөнхийлж утгачилсан) орчуулгыг оруулжээ. 
 
Юань төрийн ордноос хураасан уг номд “Юань төрийн далд түүх” (元朝秘史) гэх нэрийг Дунд орныхон хожим оноосон. “Сокровенное сказание монголов” буюу “Монголчуудын нууц өгүүлэл” нэрийг уг номд Поппе оноосон. 1941 онд уг номыг орос хэлээр сэрээж, тус номдоо “Сокровенное сказание. Юань чао биши”-“Нууц өгүүлэл. Юань төрийн нууц түүх” гэх нэрийг С.А.Козин өгсөн. 1947 онд С.А.Козины бүтээлийг “Монголын нууц товчоо” нэрээр, Ц.Дамдинсүрэн БНМАУ-д хэвлүүлжээ. 
1941 онд С.А.Козин “Сокровенное сказание. Юань чао биши”-“Нууц өгүүлэл. Юань төрийн нууц түүх” номоо гарган Юань төрийн ордноос хураасан номыг дэлхийн нийтэд таниулсан юм.
 
Уг ордны номын жинхэнэ нэр нь “Нууц товчоо” бус “Алтан дэвтэр” болох нь:
 
Монгол төрийн хаадын ордонд нандигнан хадгалагдах номын нэр нь “Алтан дэвтэр” гэж Рашид ад дин “Судрын чуулган” номдоо өгүүлэхээс гадна Алтан дэвтэр номд орших дөрвөн агууламжийг дурдан өөрийн бичиж буй номд гарах зарим зүйлийг уг агууламжаар баталжээ.
Тухайлбал, Нэгдүгээрт, Хаадын хөмрөгт хадгалагдах Алтан дэвтэрт тайчут овогтон нь Кайту хааны хүү Чаракэ Лингкү-ээс гаралтай гэж тодорхой бичигдсэнийг аугаа ноёд ухан тодруулжээ. Начинаас тайчууд овогтон үүссэн тухай уг номд ас (эс) дурджээ гэж Рашид өгүүлжээ. 
 
Үүнийг Ордны номын 47-р хэсэгт “Чарагай Лингуийн коун Сэнгкүн билгэ, Амбагай тан тайчуд овогтон болба” гэжээ. Уг эх сурвалжид Начин баатрыг тайчууд овогтонтой холбосонгүй. Алтан дэвтэрт орших уг агууламж Ордны номд орших агууламжтай таарч байна.
 
Хоёрдугаарт, Алтан дэвтэрт тайчууд овогтон нь Чаракэ Лингкүгийн ургаас үүсэлтэй, Чаракэ Лингкү нь Кайту-ийн хүү, Кайту нь Дутум Мэнэнгийн ач гэж оржээ гэж Рашид өгүүлжээ. Кайтуг Жалайр овогтноос суллахад Начин тусалжээ гэж уг эх сурвалжид бичжээ гэж Рашид өгүүлжээ. 
Үүнийг Ордны номын 45-р хэсэгт “Кабчи баатарын коун Мэнэн Тутун бүлээ. Мэнэн Тутунну коун Кач хөлөг...бүлээ” гэж бичжээ.
Ордны номын 46-р хэсэгт “Кач хөлөкүн коун Кайту, Номолун экэстэсэ төрөксөн бүлээ”гээн бичжээ. Ордны номын 47-р хэсэгт “Кайту-ын коут Байшингор тогшин, Чаракай Лингкү, Чавчин Өртэкэй гурбан бүлээ” гэж бичжээ.
Дүгнэлт нь: Дутум Мэнэнгийн коун Кач хөлөг, Кач хөлөгийн коун Кайту, Кайтуийн коун нь Чарагай лингкү гэж уг номд орсон нь Рашид Кайту-ын ач нь Чаракэ лингкү гэсэнтэй таарч байна. Начин баатар нь Кайтугийн өвөг Кач хөлөгийн төрсөн дүү болно. Харин уг сурвалжид Кайту-г Жалайр овгоос Начин баатар суллахад тусалсан тухай эс оржээ. Уг номонд Өгөдэй хаан хожим засвар оруулсны учир уг хэсэг үгүй болох магадал өндөр.