МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаас 31 дэх рүү улирч ажиллахаар томилогдсон. Тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эрх мэдэл нь өндөрссөн анхны Ерөнхий сайд болж байгаа юм.
Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрийн эрх мэдлийн хүрээнд захирамжаар томилж, чөлөөлнө. Ерөнхийлөгч, УИХ-д зүгээр л танилцуулна.Хуульд ингэж заасан. Харин амьдрал дээр өөр байгаа юм.Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулгатай хуулиас арай өөрөөр тайлбарлаж болохуйц хэлбэрээр сайд нараа “зөвшилцсөн” байна.
Үүний дүнд тодорсон сайд нараа Ерөнхий сайд УИХ-д танилцууллаа.Үнэнийг хэлэхэд, улс төрийн хүрээний хүлээлт, олны яриа хөөрөөнөөс огт өөр хувилбараар 31 дэх Ерөнхий сайдын тэргүүлэх Засгийн газар бүрдлээ.
Яахав, сонгуулиас өмнө яригдаж байснаар МАН ялах юм бол Засгийн газарт №1-ээр залрах байсан Я.Содбаатар Шадар сайд болжээ. Я.Содбаатарт УУХҮЯ, ЗТХЯ оногдох болов уу гэсэн яриа байсан.
У.Хүрэлсүхийн баруун, зүүн гар болсон Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар хоёр өмнө хашиж байсан сайдын албан тушаалдаа үлдсэн байна. Энэ хоёр сайдын албан тушаал ч Ерөнхий сайдын баруун, зүүн гар нь болдог. Тиймээс ирэх жилүүдэд сөрөх эдийн засгийн их хямрал, нийгмийн олон асуудлыг Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар хоёртой гар нийлж давна гэсэн Ерөнхий сайдын итгэл үнэмшил бий биз ээ.
Мөн Ерөнхий сайдын гэгдээд байдаг ч "COVID-19"-ийн үеэр удирдан зохион байгуулах авьяас чадвараа харуулж чадсан Д.Сарангэрэл шинэ Засгийн газарт нь улирч үлдсэн байгаа юм. Яамаа сольж БОАЖЯ-ыг авчээ. Цахим сүлжээнд “...БОАЖЯ яагаад дандаа бэлгэнд явдаг юм бэ” гэсэн шүүмжлэл яригдаж л байна. Гээд яахав, У.Хүрэлсүх шийдсэн, Д.Сарангэрэл томилогдсон.
Д.Сарангэрэлийн илтэд дэмжлэгтэй гэгддэг Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан сайд нарт танилцуулагдаж байх явцад ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатарыг “мөргөөд” гараад ирлээ.ХЗДХ-ийн сайдын суудал бараг л хуучин эзэндээ үлдэхээр яригдаж байсан ч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ яамны сайд боллоо. Х.Нямбаатар бол хоёр төрд нүүртэй гэдэг шиг Ерөнхийлөгчийн ч, Ерөнхий сайдын ч дэмжлэгтэй. Бас л яригдаж байсан хувилбар юм.
Ер нь бол шинэ Засгийн газрын эдгээр сайд өмнө нь яригдаж байсан гэхэд болно. Намынхан нь ч, улс төрийн хүрээнийхэн ч гайхаж хүлээж авсангүй.
Харин Гадаад харилцааны сайд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, Батлан хамгаалахын сайд болсон тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга генерал Г.Сайханбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсон Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, БХБ-ын сайд болж буй тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар, БСШУ-ны сайд болж байгаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд болсон тус яамны дэд сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсон “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болж байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд болсон Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд болж буй Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан, Соёлын сайд болж буй Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нарын нэр Ерөнхий сайдын аманд байж байгаад л МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулагдаж олны хүртээл болов.
Уг нь улс төрийн хүрээнд мэдэгдэж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зөвшилцлөөр яригдах сайд нарын нэр өөр байсан юм. Голдуу дэд сайдыг, Төрийн нарийн бичгийн даргыг, ТӨХК-ийн захирлыг дэвшүүлэн томилсон байгаа. Гэхдээ гэнэтийн гэмээр тодорсон дээрх сайд нарын тухайд Ерөнхийлөгчийн нөлөөлөл илүү орсон гэсэн дүгнэлтийг ажиглагчид хэлж байна.
Иймээс Ерөнхий сайдын зарласан энэ танхим лав дөрвөн жилийн бүрэн эрхийг дуусгахгүй болов уу гэсэн магадлал байна. Учир нь жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болж, Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшээд хэрэв сонгогдвол Үндсэн хуулийн дагуу өөрчлөгдөх бүрэн эрхтэйгээ золгож таарна.
Тэр үед Ерөнхийлөгч ингэж засгийн ажилд хөндлөнгөөс нөлөөлөх, “зөвшилцөл” нь ийм хүчтэй байхаа болино.
Тэгэхээр яг энэ бүтцээр Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл жил гаруй ажилласны дараа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн МАН-ынхны бүрдүүлсэн Засгийн газар “албан ёсоор” бүрдэх бололтой юм.Тэр хүртэл өнөөдөр томилогдож байгаа сайд нар “яндан хөөлөгч”-ийн ажил хийнэ. Яндан хөөлнө гэдэг нь яам, агентлаг, бусад харьяа байгууллагадаа халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлтийг хийнэ гэсэн үг. Товчхондоо МАН-ын боловсон хүчний шинэ хуваарилалт тэдний гараар хийгдэж таарах даг. Энэ сайд нар ингэж яндан хөөлнө. Хөөлсөн яндантай зуухны гал сайн асна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
60 тэрбумын шахаагаа хийх юм биз дээ.
Битгий зүүдлэ Сэр л дээ 60 тэрбум гэж чам шиг хов хоосон толгойтой архичдыг л мунхруулж байсан эвлүүлэг Энэ дэлхий дээр түүний үртэс ч байхгүй Чи нэг сохор улаан мөнгө олж идээч 60 тэрбумаас
Содбаатар ЖДҮ - ийн хэргээр сайдаасаа огцорч байсан хүн.Одоо яахаараа шадар сайд болоод дэвшдэг юм бэ.энэ байдлаар бол ЖДҮ -чид нь толгойгоо илүүлээд л хариуцлага тооцуулахгүй юм байна.
Шинэ сайдуудад хулгайч Баттулгын шахааны хүмүүс их байна гэсэн. Ерөнхийлөгч энэ заваан ажлаа болимоор юм. Улсаа бодохгүй дан өөрийн эрх ашигаа бодно. Тэр Соёлын сайдаар томилогдсон нөхөр чинь эх орныхоо үнэт олдворыг хятадуудад зүгээр өгчихсөн бүтэхгүй нөхөр юм биш үү.
ENE MAH-N BAACNUUDAD BYY ITGE XAMGIIN XOGIIN NOBSHNUUD TSUGLARCAN XOGIIN XOROO
Гадаад яамны сайд Энхтайван эхнээсээ худлаа ярьж байна. Намтараа худлаа бичиж 3 усэгтэй компанид захирлаар ажиллаж байснаа яагаад нуув?
Засгийн Газрын зүгээс нэн даруй хийх ёстой ажил. Үүнд: 1. Эдийн засаг, бизнес ойрын нэг жилдээ сэргэхгүй тул хэрэглээний зээл болон бизнесийн зээлийг бүгдийг 2020 оны 1 сараас 2020 оны 12-р сар хүртэл зээл, зээлийн хүүг зогсоож, хүүгүй үйл ажиллагааны 1-100 саяын зээлийг нэн даруй олгож зээл эргүүлж төлөх хугацаг 2030 оны 12 сарын 31 хүртэл байхаар маш уян хатан байдлаар шийдэх 2. Түрээсийн төлбөрийг 2020 оны 1 сараас 2020 оны 12-р сар хүртэл 100 хувь чөлөөлөх, 2021 оны 1 сараас 2021 оны 12 сарын 31 хүртэл 50 хувь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар яаралтай зарлах хэрэгтэй байна. Бизнес бүрэн зогссон тул банкны зээлийг бүрэн зогсоох хэрэгтэй. Санхүүжилтийг гадаадын зээл болон МАНАН-гийнхны сүүлийн 30 жилд улсаас хулгайлсан 30 тэрбум долларыг давхар улсын орлого болгож шийдэх бүрэн боломжтой. Энийг хийж чадахгүй бол МАНАН-г газрын хөрснөөс арчицгаая!
Даварсан гар бэ чи.өөрөө гэрээ хийж авсан бүгдээ төрөөр шийдүүлэх нь
Za sain ajilaarai amjilt
Сэтгуулчээ ийм дэмий юм битгий бич Сэтгуулчид нийгэмдээ манлайлагч баймаар байна Ард иргэдийнихусэн зулээж байгаа. Нийгмийн асуудлын талаар бич Албан тушаалтнуудын хусэл мороодол иргэд бидэнд огт сонин биш Хэдхэн жилийн дараа сайд гишуудийн нэрийг ч мартдаг юм Улс торчдодхотлогдож биш нийгэм улс торчдоо хотолж улсаа хогжуулэх естой юм Сэтгуулчид гуур болох естой
Өөрсдөө сонгож гаргачихаад одоо битгий гоншигнож гонгиноод бай дөрлүүлсэн үхэр шиг 4 жилээ үд
Ард түмэн 62 суудал өгсөн байхад Ерөнхийлөгчөөс болж ЗГ-аа тогтвортой ажиллуулж чадахгүй бол олон түмний итгэлийг алдана даа!
eрѳнхийлѳгч болимоор байна.
Сайд нар нэг л бишээ.
Хулгайч Хүрэлсүхээс юу хүлээх бэ
Улс төр гэдэг үүрд ийм байсан юм болов уу? Миеэгээр суга татуулж түүхийн хүрээлэнгийн захирал болж, түүний шууд нөлөөгөөр азадемичаа хүртэл авч чадсан ойрын хамаатан болох Чулуун гэгч хүн одоо ЕС, ерөнхийлөгч нарын татааны хүн болоод сайд болохыг хардаг л юм байна. Аль талдаа үнэн нь байгаа бол? Хэндээ үйлчлэх бол гэдэг л сонин байна!
Nyambaatar xereggviee xiisen xeden xyyli n dandaa ard tvmnii esreg eniig er n yax gej songdog bnaa
Хүрэлсүх Баттулга хоёр гэж 2 таарса нхулгайч нар
Баттулга өөрийн хамаарал бүхий нөхдүүдийг сайдад шахсан. одоо ч засийн газрын ажлыг хийлгэхгүй дундуур нь ороод ёстой нэг бантан болгоно доо.Өнгөрсөн жилүүдэд Их хурлын даргаар Занданбалайг тавиад цаанаас нь нөхөр удирдаж УИХ ыг ямар ч нэр хүндгүй болгосон.
tolgoigooroo togloodol toosnoosoo busgadag turiin tusheedtei humuusdee bid
Эрчим хүч, барилгын салбарт салхи оруулахгүй бол үнэхээр дампуурч дууслаа. Сайдын ивээлд багтсаг хүмүүс төрийн байгууллагаар тоглож, дураараа дургиж, ажил үйлчилгээ явагдахад хүндрэлтэй бна. Авилга хээл хахуульд идэгдсэн газрууд
МАН нам хэмжээгүй эрх мэдэлтэй учир ерөнхийлөгчөөс яаж нөлөөлж сайдуудыг тавина гэж дээ.Худлаа зүйл бичихээ боль
Женко одоо болио наадам гэж хэдэн тэрбумаар өөрийн амралтандаа шилэн кабиль зам харгуй гэж идсээр байх уу.
Том хулгайч Жeнко дунд гарын хулгайч Хүрэлсүх бацааныхаа хандыг дараад байхтайгаа гэсээн ичдэггүй пиддакууд