sonin.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Монгол улсаас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан ОБЕГ-ын даргаар тус газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянг томилох шийдвэрийг гаргалаа.
 
Боловсрол:
 
-1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
-2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. -Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
 
Ажилласан байдал:
 
-1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
-1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
-1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
-2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
-2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
-2011-2012 онд Засаг даргын орлогч,
-2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
-2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
-2017 оны 02 дугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж байна.