Энэ жил дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал гарч улс орны эдийн засаг амаргүй хүнд байсан ч УБТЗ-ын хамт олон төмөр замчдын баяраа бахдам амжилтаар угтаж байна.
УБТЗ энэ оны эхний долоон сарын байдлаар 16,9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 8,5 хувиар илүү байна. Тэр дундаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын тээвэр 22,3 хувиар, импортын тээвэр 0,1 хувиар, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 3,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Манай улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо энэ оны эхний долоон сарын байдлаар 1174-д хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 392 галт тэргээр илүү байна.
Мөн УБТЗ-д техник, технологийн шинэчлэл хийгдэж, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, суурь бүтцээ хүчжүүлж сайжруулахад ч багагүй ахиц дэвшил гаргасан байна. Энэ онд галт тэрэгний хөдөлгөөнийг радио хориглолын орчин үеийн цоо шинэ аргаар удирдах СЕРДП-Е системийг нэвтрүүлж, зүтгүүрийн паркаа орчин үеийн хүчирхэг зүтгүүрүүдээр шинэчилж эхлээд байна. Мөн Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд “Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулжээ. Энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулснаар ОХУ руу явуулж засуулдаг байсан хөдлөх бүрэлдэхүүний хамгийн чухал эд анги болох хос дугуйг Монгол Улсдаа засаж угсрах бололцоотой болж байна. Ингэснээр жилдээ 1000-1500 хос дугуйг монголдоо угсарч засаж, гадагш урсаж байсан их хэмжээний валютын урсгалыг зогсоож, цаг хугацаа хэмнэх юм. Дээр дурьдсан шинэчлэлийн үр дүнд УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадал 20 гаран хувиар өсч, өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах бололцоо нэмэгдэх болно.
Энэ онд Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад УБТЗ-ын оролцох оролцоо улам өссөн байна. Өнгөрсөн жил УБТЗ Дорноговь аймагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын дээд бүтцийг барьсан бол энэ жил Тавантолгой-Зүүнбаянгийн 434 км төмөр замын дээд бүтцийг барих ажлыг хариуцаж, эхний 50 километр замын дээд бүтцийг богино хугацаанд бариад байгаа юм.
УБТЗ-ын хамт олны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж өнгөрсөн жил Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 10-р байрт шалгаруулсан бол энэ жил 8-р байрт шалгаруулсан явдал нь УБТЗ Монгол Улсын хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж байгаагийн баталгаа болж байгаа юм.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орнуудын эдийн засагт хүндээр тусч, олон зуун компани, аж ахуйн нэгжүүд дампуурч, ажлын байраа цомхотгож байгаа хүнд үед Монгол Улсын хамгийн том ажил олгогч “Улаанбаатар төмөр зам” ХНН 16 мянга шахам ажилтнуудаа цомхотголд өртүүлэлгүй, цагт нь цалин урамшуулалыг нь өгч иржээ. Тус нийгэмлэг нь сүүлийн 3 жил дараалан нийт ажилтнуудынхаа цалинг жил бүр 10 хувиар нэмсэн байна. Төмөр замчдын баярыг тохиолдуулан 16 мянга шахам ажилтнуудынхаа үндсэн цалинг энэ жил мөн 10 хувиар нэмэгдүүлэхээр болж, төмөр замчиддаа гэнэтийн бэлэг барьжээ.
УБТЗ өнгөрсөн жил 28,1 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ жил 29 сая тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл0
Луйвар хулгай үүрэлсэн,тал нь Оросын УБТЗ техникийн шинэчлэлээ Оросоос дахиад 1000 актлагдсан вагон дэлхийн үнээр авч хийгээ биз.Одоо ч дэлбэрчихсэн дээрээ ТТ-ЗБ орос стандартын зам нэмэгдээд сайхан зүгээр. Дэлхийд тэргүүлэгч Орос техникээс өөр юм хаанаас ч, зүгээр өгсөн ч авах боломжгүй байх нь Европоороо гайхуулдаг Оросуудыг хархаараа өвдөг нь чичирдэг оросжсон боолуудын хувь заяа.
Balairtsan teneg novshoo galzuugiin emnelegt hevtej emchluul shar hadnii etsest bgaa!
Balairtsan teneg novshoo galzuugiin emnelegt hevtej emchluul shar hadnii etsest bgaa!
Balairtsan teneg novshoo galzuugiin emnelegt hevtej emchluul shar hadnii etsest bgaa!
Умарт их хөршийнхөө сэтгэл харамгүй тусламж, их Сталины буянаар Монгол орныг даян дэлхийтэй холбосон төмөр зам, түүнийг ашиглаж ажиллуулж байгаа төмөр замчид улс орныхоо эдийн засгийн тулгуур, ноён нуруу болсоор өдийг хүрсэн, хойшид ч тэр хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэнээ. Монгол түмний сор, сүлд хийморь, сүр жавхлан болсон төмөр замчидтаа баяр хүргэе.
Баяр хүргэе
Шалисан юм байхгvй байж нэг их баярласан ой тэмдэглэсэн хvмvvс л байх юм!! Манайх шиг утаа олгойдсон зvтгvvр , нvvрс ханхалсан вагон, дэлхийд еер хаана байгаа юм бол?!
2dahi egneenii ehnii zaluu goyo zaluu bna kkk bi bad shar had yavhuu
Ерөнхий сайд С.Баяр хэдхэн хоногийн өмнө АНУ дахь долоон хаусныхаа асуудлаар шүүхээс хорих ялаар шийтгүүллээ. Үүнтэй давхцаад “...БНСУ-ын Ганнам дүүрэгт гурван хаустай сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газарт ажиллаж байна” гэсэн мэдээлэл тарлаа.