/Цар тахлын үеийн нэг ѳдрийн тэмдэглэл/
 
“Цар тахлын энэ үед гэр хорооллынхон маань ч мѳнгѳгүй болж байгаа болохоор бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болохгүй ээ. Бид адилхан л зутарч байна шүү дээ”
 /Дэлгүүрийн эзний яриа/
 
 
Ѳчигдѳр ШѲХТГ-ын “Улсын байцаагч” Орхон, Халиунаа нартай хамт СХД-ийн нутаг болох “Таван шар”-аас “Толгойтын тойрог” орчим дахь “Хүнсний дэлгүүр”-үүд болон “Эмийн сан”-гуудад шалгалт хийхэд нь хамт явж ажиллав. СХД-т нийтдээ 3000 орчим ийм байгууламжууд ажилладаг гэнэ. Хүнсний дэлгүүр болон Эмийн сангууд үйлчлүүлэгчидийнхээ халууныг хэмжин оруулж байгаа хэдий ч, хүн бүр 1.5-2 метр ЗАЙ БАРИХ шаардлагыг ерѳѳсѳѳ биелүүлж чаддаггүй гэнэ. Ядаж л кассан дээр бичүүлэхэд нь зай бариулж дугаарлуулах гээд бас л амжилтгүй хэмээн зохион байгуулагчид нь харамсангуй ѳгүүлсэн. Яаж ийгээд бие биенээ тэврэх шахам наалддаг араншин цус, тархи хоёуланд нь шингэсэн бололтой хэхэхэ. Гэхдээ энэ бол эрсдэл шүү дээ. Харин хүн бүхэн маск зүүсэн байгаа нь сайхан байлаа.
 
 
ШѲХТГ-ыг хүмүүс ҮНЭ ТОГТООХ байгууллага хэмээн буруу ойлгодог. Зах зээлийн жамаар тогтон хэрэгжиж байгаа үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, ДАМ ҮНЭ-ээр хэрэглэгчдийг хохироохоос сэргийлэн хамгаалдаг байгууллага юм шүү дээ. Тэр тусмаа цар тахлын хүнд үед бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр нэмж, гэнэт их АШИГ ОЛОХ оролдлого нь хувь хүний мѳн чанарын асуудал юм. ШѲТХГ-ын “Улсын байцаагч”-ид хүнсний дэлгүүр, эмийн сангуудаар нэг бүрчлэн орж:
 
 
1. ШѲХТГ-ын сануулга, шаардлага, зѳвлѳмжийг гардуулан ѳгч
2. Энэ шаардлагатай хамааралтай зѳрчлүүдийг хянан зѳвлѳж
3. Эмийн сангуудад байгаа хамгаалах маск болон ариутгах бүтээгдэхүүнүүдийн мэдээлэл
4. Хүнсний дэлгүүрүүдэд байгаа гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох мах, гурил, ногоо, будаа, элсэн чихэр, ногоон цай, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүнүүдийн үнийн мэдээлэл авч харьцуулан нэгтгэх ажлуудыг хийдэг юм байна
 
 
 
 
 
Шалгалт хийхдээ зѳрчлүүдийн тѳлѳѳ дарамтлан загнаж, торгож зовоохоос илүүтэй ойлгуулан зѳвлѳж, хамтран ажиллах зарчмыг баримталж байгаа нь хүмүүст таалагдаж байгаа аж. Ямартай ч ШѲХТГ нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, бизнесүүдийн шударга ѳрсѳлдѳѳнд хяналт тавьдаг байгууллага мѳн гэдгийг их хурдацтайгаар нэгж байгууллагууддаа тулж ажиллан, нийгэмд эерэгээр мэдрүүлж байгаад нь би лав тэдэнд талархаж байгаа.
 
 
 
Хүнсний дэлгүүрүүд бүх бүтээгдэхүүнийхээ үнийг заавал байршуулж, амархан муудах бүтээгдэхүүнийхээ хадгалалтын горимыг сайтар сахиж, авч буй бүтээгдэхүүнийхээ гарал үүсэл болон шинжилгээний бичгийг заавал авч байх нь тийм ч хэцүү биш аж. Ялангуяа амархан муудах эрсдэлтэй ѳндѳгнүүд дээр их анхаарч байсан. Заруулах бүтээгдэхүүнээ борлуулагчид нь ѳѳрсдѳѳ хариуцан хүргэх үйлчилгээ нэвтэрч байгаа нь бас сайн тал байлаа. Хэн хэндээ ашигтай хамтын ажиллагааны эхлэл юм.
 
 
 
 
Худалдан авагчдынхаа хэрэгцээг хангаж, үйлчилгээний соёл, хүнсний аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэхэд ШѲТХГ болон худалдаа эрхлэгчдийн ХАМТЫН АЖИЛЛАГАА их чухал юм байнаа.
 
 
 
Энэ цар тахлын үед амралтгүйгээр эрсдэл дунд ажиллаж байгаа цагдаа хүчнийхэн болон мэргэжлийн хяналтын байгууллагынхан, эмч эмнэлэгийн ажилтанууддаа чин сэтгэлээсээ талархья. Энэ хүйтэнд ийм газруудаар бүтэн ѳдѳржингээ амралтгүйгээр ажиллана гэдэг бас л “ЧАНГА” байлаа шүү. За тэгээд дараа ѳѳр газруудаар “ажиллахдаа” тѳрсѳн санаа болон мэдээллүүдээ хуваалцанаа.
 
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 
 
2020-12-03                                                                                                     
Улаанбаатар хот