sonin.mn

Гадаад дууны гэсэн тодотголтой "Universe best songs" наадмын  шүүгчдийн хэл яриа нэг л биш ээ. Хөгжмийн зохиолч Долгионоос бусад нь шүү. Рагу англи, монголыг хольж хутган ярьсан болно. Харин Б.Амархүү эх хэдээрээ ярихдаа Рагугаас ч дор. Тэгсэн хэрнээ өөрийгө "Би жинхэнэ халх монгол" гэж өмөөрөхдөө сайн юм.

Саяхны нэгэн дугаарт манай улсад ажиллаж амьдардаг Хуан Юн Би гэх солонгос оролцогч гитар бариад монгол дуу дуулахад Рагу ойлгосонгүй. Гэтэл шүүгч Б.Амархүү "Хоёр гадаад бие биенийгээ ойлгохгүй байх нь аргагүй" гээд хэлчихэв, Рагу ч мөчөөгөө өгсөнгүй. "Тэгвэл чи жинхэнэ монгол уу" гэж Амархүүгэас асуув. Энэ асуултанд багагүй бантсан дуучин залуу "Би жинхэнэ монгол, Халх монгол шүү" гэхээс өөрийг хэлж чадсангүй.

Э.Уран
Эх сурвалж: "Зууны мэдээ"