sonin.mn
Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан Америкийн жүжигчин Шон Уильям Скоттой хамтран "Ехсlusive media" компанийн "Арилж буй мөр" (Skiptrace) кинонд тоглохоор гэрээ байгуулжээ.  Адал явдалт инээдмийн энэхүү кино гол баатар мөрдөгч Бенни Блек ( Чан ) мафийн босс Виктор Вонгийн гараас хамаатны бүсгүйгээ аврахаар явж байгаагаар эхэлнэ.
 
Түүнтэй хамт мөрийтэй тоглоомоор хамаг хөрөнгөө алдаж, өр ширэнд баригдсан дампуу. 3алуу Коннор Уотс (Скотт) явах бөгөөд мафийн босс алс холын Монголд нуугдсан нь тэдний ажилд ихээхэн хүндрэл учруулна.
 
Гэмт хэрэгтний гараас хамаатны бүсгүйгээ аврахын тулд Блек Монголын  мөнх цаст уул нуруу, говь , цөлөөр урт удаан, аюултай замыг туулахад хүрч, адал явдал өрнөнө. Киноны найруулагч Сэм Фелл ирэх оны нэгдүгээр сарын 13-наас Монголд зураг авалтаа эхлэх гэнэ.
 
Эх сурвалж: “Ганзам” сонин