“Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгаас унаж, хүнд гэмтсэн иргэний ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Тодруулбал нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хангай хотхоны хойно “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж байгаа Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн захиалгатай 40 айлын орон сууцны барилга дээрөнгөрсөн тавдугаар сарын 19-нд осол гарсан юм. 
 
Уг барилгад гүйцэтгэх ажил хийж байсан 28 настай Хүрэлсүх барилгын тавдугаар давхарын карказ дээр холболтын ажил хийж байгаад унаж хүнд гэмтжээ. Тавдугаар сарын 21-нд ГССҮТ-д нурууны нугаламын яс бяцарсан, нугасны хальс 3 см задарсан, бөөр няцарч, цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги устсан оноштой хагалгаанд орж, одоо сэргээн засах эмчилгээ хийлгэж буй аж. 
 
Ар гэрийнхэн нь энэ тухай: " Одоо биеийн байдал хүндхэн, өтгөн гадагшилж байгааг мэдрэхгүй, төрөлхийн өрөөсөн бөөртэй тул ачааллаа дийлэхгүй, нэг хөл мэдээгүй байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг ч өнгөрсөн 20 гаруй хоногт ар гэрийнхнээс мэдүүлэг аваагүй байгаа. Осол, гэмт хэрэг гарсан даруй Цагдаагийн
хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсоор сэрэмжпүүлэг мэдээлэл хийдэг бол барилгаас хүн унасан асуудпыг таг чиг дарсан.
 
Эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувийг нийгмийн даатгалаас төлсөн. Үлдсэн 25 хувь буюу багахан хувийг компанийн зүгээс гаргаж байгаа гэдэг, бидэнд нарийн мэдээлэл алга.
 
Ингэхдээ биднийг “Хэвлэл мэдээлэлд барилгаас унасан талаар гарвал эмчилгээний төлбөр төлөхгүй, төлбөрөө зогсооно” гэхчлэн биднийг дарамталдаг. Гэтэл хэвлэл мэдээллийнхэн болохоор утсаар тодруулга авсан, та нар их мөнгө аваад чимээгүй байгаа юм уу гэж асуугаад байх юм. Иймд бид үнэн байдлаа ойлгуулж хэлье гэж энэ хэвлэлийн хурлыг хийж байна. "Рапид Архитекутр Констракшн" компанийн зүгээс ээж аав нь болох бидэнтэй уулзаагүй. Албан тушаал, нэр усаа тодорхой хэлээгүй хоёр хүн аавтай нь уулзахдаа хэвлэлд дуугүй байгаарай, мэдээлж болохгүй хэрэв тэгвэл эмчлүүлж өгөхгүй гэсэн. Гэтэл одоо бид Монголдоо эмнэлгийн гар царай харж, хүнд оноштой хэцүү байна. Хүү маань хоёр нялх хүүхэдтэй, гэр бүлтэй. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй болж, амьдралаа авч явах баталгаагүй болсонд бид гомдолтой байна." хэмээсэн юм.
 
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
 
 
 
 
Ч.Анхныбаяр