Түрээсийн мөнгөө төлөлгүй таван сар луу унжсан гэх "Мобиком” корпорацийн асуудал шүүх, цагдаадаа "тулжээ”. Хэдийгээр "Мобиком” корпорацийн зүгээс "Мобиком корпорацийн нэр хүндэд халдсан худал, үндэслэлгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цацагдсан. Мобиком корпораци нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын нийгэм, эдийн засаг, харилцаа холбооны салбарт өндөр ач холбогдол бүхий ажлуудыг тасралтгүй хийсээр ирсэн бөгөөд улсдаа төлөх татвар, түрээсийн бүх төлбөрөө цаг хугацаанд нь төлөх үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсээр ирсэн" гэхчлэн удаа дараа мэдэгдсэн боловч "даравч далдайна, булавч бултайна" гэгчээр олон нийтэд ил болж эхлэв.
Тодруулбал, Монгол Улсын топ аж ахуйн нэгжүүдийн нэг, үүрэн телефоны хамгийн том оператор "Мобиком Корпораци” ХХК нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн ч энэхүү хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл "Монтрейд" компанийн байранд үйл ажиллагаагаа явуулчихаад энэ хугацаанд байрласан таван сарынхаа төлбөрийг төлөөгүйгүйгээр барахгүй, байраа ч хүлээлгэн өгч авалцаж, гарын үсэг зуралгүй нүүгээд явсан юм.
Тиймээс “Монтрейд” ХХК нь түрээсийн төлбөр төлөлгүйгээр, түрээсийн гэрээ хийлгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан асуудлаар "Мобиком" корпорациас түрээсийн төлбөрөө нэхэмжилж Чингэлтэй Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд хандсан байна.
Шүүх нэхэмжлэлийн хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2019 оны 6-р сарын 07-ны өдрийн захирамжаараа "Мобиком Корпораци" ХХК-ийн Хаан банкны 5007065056, Худалдаа Хөгжлийн Банкны 499004325, Голомт Банкны 1102018877, Төрийн банкны 100000139627, Хас банкны 5000005041, Капитрон банкны 3096000540 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын хуулийг хүндэтгэж, бизнесийн зарчим, хэм хэмжээг мөрдөж ажиллах үүрэгтэй. Гэтэл Японы томоохон "KDDI" корпорацийн охин компани Мобиком Корпораци” ХХК нь нэг сая гаруй хэрэглэгчээс сар бүр их хэмжээний төлбөр авч олон тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байж Монгол Улсын түрээсийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн компаний байрыг гэрээгүй, түрээсийн төлбөргүй ашиглаж, шүүхийн хаалга татаж, дансаа хаалгаад байгаа нь итгэмээргүй үйл явдал юм.
Энэ тухай Шүүхийн эх сурвалжаас тодруулахад ”2019 оны 6-р сарын 07- ны өдөр дугаар 182/ Ш32019/04874 тоот захирамжаараа Мобиком Корпораци ХХК-ний Хаан банкны 5007065056, Худалдаа Хөгжпийн Банкны 499004325, Голомт Банкны 1102018877, Төрийн банкны 100000139627, Хас банкны 5000005041, Капитрон банкны 3096000540 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон нь үнэн гэсэн хариу өгсөн юм.
Ингээд шүүхийн захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Б.Аз
Сэтгэгдэл0
Мобиком маш зальтай үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг шалгах хэрэгтэй
монтрэйд нь харин үнэгүй хувьчилж аваад өчнөөн ашиг хүүлэхдээ улсад хэдэн төгрөгний татвар төлсөн бол?
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ үйлчлэгчийг 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Маш зөв. Мобикомыг сайн шалгах хэрэгтэй.
mobi tarip undur shalguur undur zawaan shulaach
Хулгайч луйварчдын kампониудын хоорондын асуудал ард иргэдэд ямар хамаатай юм,ард иргэдээ 25 жил шулаад эзэд ни эзэн ни хагарталаа баяжаад зугатааж бгаа биз,тэр шүүх шударга юм бол ард иргэдийг шулж хохироосон хохиролын бас давхар гаргуулах хэрэгтэй,мобийгийн талаар ард иргэд маш их гомдол хохирол гаргадаг шүү дээ,

барьцааны 300$-оо авъяа,
Бүх дугаарынхаа үйлчилгээг зогсоовол яах бол Ялангуяа 9911тэй дугаарууд
тэгэх хэрэгтэй
саяхан Мобикомыг 20 саяаар торголоо гээд л унгас алдаад байсан тэр нь үнэндээ бол 200.000 мянган төгрөг л байхгүй юу да нэг тиймэрхүү тархи угаалтаар ардыг хуураад яахав . Мобикомыг 5 тэрбумаар торгосон ч тэдэнд бол асуудал биш харамсалтай тэгэд торгож чадах авийн хүү ээжийн охин гарч ирж чадахгүй л дээ
Mobi buh buh mungu ni gadagshaa yavdag geed bga mongol operatoruud zunduu bhd zaaval mobi gj zutgeed bdg sonin shu odoo udahgui tgd utasaar bish neteer yaritsgaadag boloh bizdee
Mobicom arai shuu dee lizengeer utas avaad hugatsaanaas ni umnu utasniihaa tulburiig tuluud duusgasan tegsen yrianii bagtsaa uurchiluy gsn chin ugui ta jaaval jil ashiglah ystoi geed bhiin uul ni bol utasnii tulburiig zuun huvi bagarduulsan shuu ingej irgediig shulj bolohgui shuu dee 29myngan tugrugnii bagtsiig 10 myngan tugrugnii bagtsaar solimoor bna shuu dee
9911 тэй дугаарын гэрээ 1 хоног хэтэрхэд зарсан бсан шүү дээ
Mobicom arai shuu dee lizengeer utas avaad hugatsaanaas ni umnu utasniihaa tulburiig tuluud duusgasan tegsen yrianii bagtsaa uurchiluy gsn chin ugui ta jaaval jil ashiglah ystoi geed bhiin uul ni bol utasnii tulburiig zuun huvi bagarduulsan shuu ingej irgediig shulj bolohgui shuu dee 29myngan tugrugnii bagtsiig 10 myngan tugrugnii bagtsaar solimoor bna shuu dee
Mobicomd auditiin shalgalt oruulah heregtei mash olon jil tolgoig ni ilsen
зөв, өөрсдөө их шүүхдээд явдаг шд жижиг сажиг юман дээр
11тэй дугаар үнэд ороод ирмэгц 1 хоног хэтэрсэнч зарчихдаг, тэгсэн мөртлөө тэр дугаар дээр бга зээлийн утсаа янзан бүрийн өмгөөлөгч явуулаад шүүхдээд бдаг онцгүй газар. шүүх дээр мэдээж тэд ялдаг
Мобиком бол хамгийн том мөлжигч тариф өндөр цаг үргэлж хэл ам дагуулдаг. Үндэсний оператараа цаашид сонгож эх оронч худалдан авалт хийгээсэй хүмүүс минь. Эх орондоо л хуримтлал үүсгэх нь зөв шүү дээ
монгол улсад ажиллаж буй бүх үүрэнгүүд бол тэр чигээрээ гадаад эздүүдтэй монопол мөнгө хүүлэгчид том хэмжээний ломбарт гэсэн үг
Хоёр хөршдөө тал зассан бодлого биш биз. Гуравдагч хөрш хэрэгтэй шүү.
Мобиком бол томхон хэмжээний Ломбард гэсэн үг ёстой нэг шулна гэдгийг утгаар нь харуулдаг Ломбард байхгүй юу даа та нар өнөөдөр л мэдэж байгаа юм уу