Нийслэлийн прокурорын газраас  Барилга, Хот Байгуулалтын Сайд, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд  холбогдох хэргийг СонгиноХайрхан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. 
 
Өнгөрсөн 4-р сард болсон шүүх хурлаас З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн байсан ба өдгөө дахин шүүхэд шилжиж буй нь энэ юм.
 
 З.Баянсэлэнгэ нь Барилга, хот Байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж буй билээ.
 
С.Сарнай