Хэдэн он дамжин шалгасан дуулиант хэргүүд бэлэн болж баримт нотолгоотойгоо прокурор, шүүхэд очдог. Гэтэл энэ хоёр байгууллагын дунд “төөрөөд” сураг алдарчихдаг нь цөөнгүй байдгийг хуулийнхан ч хэлдэг. Энэ дунд улс орны эрх ашиг, ард түмний хувь заяа давхар яригдах хэмжээний “том” хэргүүд ч бий. Гэтэл хуулийн цоорхой, хуйвалдаанаар ял завшиж байгаад олон нийт эгдүүцэж буй юм. 2019 онд л гэхэд АТГ-аас 156 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор руу хүргүүлсэн ч оны төгсгөлд 68-ыг нь эцэслэжээ. Өөрөөр хэлбэл, 88 хэрэг буюу талаас илүүг нь шийдвэрлээгүй байна гэсэн үг.
Ер нь АТГ-ын мөрдөгчдийн бүтэн 5-10 жилийн нойр, хоолоо хугасласан хөдөлмөр прокурор, шүүхийн шатанд очоод замхарсан нь ч цөөн биш. Шалгагдаж байгаа хүмүүс нь шүүхэд гомдол гаргаж хугацаа хождог “мода” ч дэлгэрлээ. Зарим нэг хэрэгт шүүх, прокурор нь хоорондоо цаас шидэлцэж урагшлахгүй, ухрахгүй цаг нөгчөөсөөр цагаадаж сүүлдээ хохирлыг төр барагдуулдаг болж хувирав. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банкнаас 170 сая ам.долларын зээл авсан “Жаст”-ын гэгддэг Ш.Батхүүгийн хэрэг арван жил яригдсаны эцэст хэрэгсэхгүй болсон. Зээл авсан үйл явц 2009 онд өрнөж, 2013 онд мэдээлэл ил болсноор хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүүтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага 5-6 жил шалгаад эцэслэж чадалгүй хуулийн цоорхойгоор цагаатгалаа. Өөрөөр хэлбэл, Стандарт” банкны өрийг Засгийн газар төлж, Ш.Батхүү ялалт байгууллаа. Мөн 17 тэрбум төгрөгт холбогдож 4-5 жил шалгагдсан ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг ч оны өмнөхөн хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан.
Тэгвэл олон нийт, улс орны эрх ашгийг хөндсөн дуулиант хэргүүд шүүх, прокурорын хаана нь төөрч, гацаад байна вэ.
С.БАЯРЫН ХЭРГИЙГ ШҮҮХ ХЭЗЭЭ УНШИЖ ДУУСАХ ВЭ?
Ерөнхий сайд асан С.Баярыг 2015 онд АТГ шалгаж эхэлж байв. Экс Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байцаалт авч, цагдан хориод байсан юм. Тэгвэл хэдэн он дамжин шалгагдаж байгаа экс Ерөнхий сайд С.Баярын хэргийг өнгөрсөн есдүгээр сард шалгаж дууссан.
Шүүхэд шилжүүлээд 2-3 сар болж байгаа ч хууль шүүхийнхэн өнөөг хүртэл ямар нэг үйлдэл хийсэнгүй. С.Баярын хэргийг тааваараа уншиж байгаа бололтой.
Ч.САЙХАНБИЛЭГ, САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРЭГ ГАЦАВ УУ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор албан тушаалаа урвуулсан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж шалгасан. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлига, албан тушаалын хэргийг мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Мөн хуулийнхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхлээд сар гаруй болж байгаа юм. Эрүүл мэндийн шалтгаанаар хилийн хоригоо цуцлуулж гадагшаа явсан экс Ерөнхий сайд Монголд ирэх хугацаагаа 2-3 удаа хойшлуулж, сураггүй болсон ч АТГ-ынхан байршлыг нь тогтоосон. Харин оны өмнө буцаж ирэх үүргээ биелүүлээгүй учраас албадан авчрах дээрээ тулаад байгаа гэнэ.
ШҮҮГЧ НАРЫН ХЭРЭГ ШҮҮХ ДЭЭР ОЧООД ДӨРВӨН САР БОЛЛОО
Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг өнгөрсөн зургаадугаар сард түдгэлзүүлсэн. Тэдний зургааг нь Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн бол бусдыг нь өөр төрлийн хэрэгт холбогдуулан шалгаж буйг АТГ мэдээлж байв.
АТГ Салхитын мөнгөний ордтой холбоотой хээл хахууль авсан үндэслэлээр зургаан шүүгчийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорт шилжүүлсэн. Харин прокуророос яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн есдүгээр сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч өнөөг хүртэл сураг алга.
АВТОТЭЭВРИЙН ТӨВИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРГИЙГ ДАХИН МӨРДӨНӨ
Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байсан Ш.Батсайханыг АТГ 2017 онд шалгаж эхэлсэн. Тэрээр 1160 ширхэг тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр, хууль бусаар Авто тээврийн үндэсний төвийн “ERP” цахим мэдээллийн системд бүртгэж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдсон байдаг. Ш.Батсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорт буцаажээ. 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Ингэснээр хэргийг дахин эхнээс нь мөрдөх юм.
ЖДҮ-ИЙН ХЭРЭГ ХЭРХЭХ ВЭ?
Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох ЖДҮ-ийн хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд гурван сар өнгөрөв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон хурлын үеэр яллагдагч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улмаар хүсэлтийг нь шүүх хүлээн авч хэргийг прокурорт буцаасан. Тэгвэл шүүхийн шийдвэрийг нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлжээ. Ингэснээр Б.Батзориг нарын хэргийг шүүхийн хялбаршуулсан журмаар бус ердийн байдлаар шийдвэрлэх юм. Гэвч одоогоор хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл алга.
Б.ХУРЦЫГ ДАХИН ШҮҮХ ШИЙДВЭР ДӨРВӨН САРЫН ӨМНӨ ГАРАВ
ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг эрүүдэн шүүсэн үндэслэлээр өнгөрсөн оны хавраас шалгаж эхэлсэн.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг шалгах явцдаа тэднийг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхэд шүүсэн юм. Шүүх хурал зургаан өдөр үргэлжилсэн ч шийдвэр гаргаж чадаагүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралд хамаарах хэрэгт прокурор эсэргүүцэл бичээд дөрвөн сар болж байгаа ч өнөөг хүртэл хурлын тов гараагүй байна. Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн шүүх “Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэгт буцаах” шийдвэрийг гаргасан байна.
М.ЭНХСАЙХАНЫ ХЭРГИЙГ ОНЫ ӨМНӨ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өнгөрсөн зургадугаар сард АТГ-аас баривчилж, 461-р хорих ангид саатуулж байв. Түүнийг Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа юм.
АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татаж улмаар мөрдөн шалгах ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр оны өмнөхөн прокурорт шилжүүлжээ.
ОЙМСОНДОО ДОЛЛАР НУУСАН БАЙЦААГЧДЫН ХЭРГИЙГ ДАХИН ШҮҮНЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын дарга асан Н.Баярсайханы албан өрөөнд АТГ-аас гэнэтийн шалгалт хийхэд их хэмжээний мөнгө гарсан бичлэг олон нийтэд ил болсон. Бичлэгт гарсанчлан тэрээр боодол ам.долларыг оймсондоо нуусныг мөрдөгч нар илрүүлсэн. Тэгвэл тэрбумаар хэмжигдэх авлигын хэргээр шалгагдаж байсан мэргэжлийн хяналтын байцаагч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингэхдээ заримд нь торгууль ногдуулсан.
Гэвч шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсанаар есдүгээр сард дахин шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож мөрдөн байцаалтад буцаасан юм. Өөрөөр хэлбэл, 19 хүний хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, зургаан хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаан, дахин зүйлчлүүлэхээр болжээ.
Энэ мэтээр олон хэрэг гацаж, зарим нь дарагдаж байж ч мэдэх. Тэрдунд улс төрийн нөлөөтэй, дээрээс “захиалгатай” гэх хэргүүд ч мэр сэр бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг шалгаж байгаа гэх хуулийн байгууллагын мэдээлэл ирэх оны сонгуулийг угтсан “мэх” гэдгийг ч зарим эх сурвалж хэлж байна. Мөн оны төгсгөлд Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад баригдсан юм.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ОНЦГОЙН ДАРГА БАДРАЛ НАРЫН ХЭРЭГ ЮУ БОЛОВ УУ НОЦТОЙ ШҮҮ. БАДРАЛ НАР ОЛОН ЖИЛ ИДСЭН АВИЛГАЛ АВСАН НӨХӨД ШҮҮ. АЛБАН ТУШААЛД АВИЛГА АВЧ ТОМИЛДОГ.БАДРАЛ МӨНГӨНД ДУРТАЙ НОВШ ХАХАЖ ҮХЭХ БАЙХОО
Хэзээч дуусахгүй. Элбэгдорж огцорсон учраас Элбэг ба түүний нөхдийнхийг "уншиж" байна. Баттулга огцрохоор бас "Баттулга ба түүний нөхөд"-ийнхийг уншина. Зандан, Энхбаяр, Номтойбаяр, Жаргалсайхан/буян/ Ганбаатар мэтийн хэн нэг ерөнхийлөгч болох тэр алтан үед БҮГДИЙГ АЛАХ, ЯЛАХ болно
Уурхайн нөөц эдийн засгын нөөц статистикийн тайланг хэнч оноод тооцож чаддаггүй тааж тооцдог
Уурхайн нөөц эдийн засгын нөөц статистикийн тайланг хэнч оноод тооцож чаддаггүй тааж тооцдог
Уурхайн нөөц эдийн засгын нөөц статистикийн тайланг хэнч оноод тооцож чаддаггүй тааж тооцдог
Миний эх орон гэм хэрэгтний орон. Мөнгөний үнэр, хоол үнэртсэн авлигчийн гэрт би төрсөн. Мөнгийг хараад өлгий минь гэж боддог. Эдээр дүүрсэн гэрээ сэтгэл бахдам харахад Торго дурдан мэт нь илээд ч байгаа юм шиг Тоймгүй сайхан санагдахад Хосгүй бахархалын нулимс хоёр нүдийг минь бүрхдэг
Яаг онохыг онол гэнэ
Amlalt uguud garch irsen mundaguud ni yasan bur tag amaa uduulsen.Iim ulbugur teneg erunhiilugchtei baihaar bur ulaml uriin tulam,utnii uut bolj Mongol Uls dooshilnuu gehees deeshlehgui baihoo
Авилгачдыг хэн төрүүлдэг вэ? Төр өөрөө төрүүлдэг. Жирийн ард түмэн авилга өгч авалцах шаардлагагүй.
ЭЛБЭГДОРЖ ЯАСАН БЭ? БИ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРЖ БАЙНА ГЭЭД 3 САР БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. атг-ААС УДАА ДАРАА ДУУДААД ИРЭХГҮЙ ЗУГТЧИХСАН НӨХРИЙГ ТЭГЭЭД ЗӨНД НЬ ХАЯХ УУ? ШАЛГАЖ ГЭЖ БАРИМТЫГ НЬ ӨГӨӨД ШААРДСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАВ? ЖИЛДЭЭ ЭРДЭНЭТИЙН БАЯЖМАЛААС Л ГЭХЭД 4 ГАРУЙ ТЭРБУМ ХУЛГАЙЛДАГ ХҮН ГЭЖ ЗАРЛАСАН ГЭРЧ БОЛЪЁ ГЭСЭН ЕРӨНХИЙ САЙД АСНЫ ҮГИЙГ АНЗААРАХГҮЙ ЮМ УУ? ЭЛБЭГДОРЖИЙН ХЭРЭГ Ч ЗАМБАРААГАА АЛДСАН, ХУЛГАЙЛСАН БОЛГОНЫГ НЬ БУЦААН ХУРААДАГ БОЛ ХЭДЭН АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙГ НЭГ УДАА ТЭГЛЭХ БИШ БҮГДЭД НЬ НЭГ САЙН ӨГӨХӨД ХАНГАЛТАЙ ХҮРЭХ ЮМ ГЭДЭГ. УЛСЫН ТӨСӨВТЭЙ ТЭНЦҮҮ МӨНГӨ ХУЛГАЙЛСАН БАЙХ ШШҮ, ТЭР ЭЛБЭГДОРЖ!!!
ЭЛБЭГДОРЖ ЯАСАН БЭ? БИ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРЖ БАЙНА ГЭЭД 3 САР БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. атг-ААС УДАА ДАРАА ДУУДААД ИРЭХГҮЙ ЗУГТЧИХСАН НӨХРИЙГ ТЭГЭЭД ЗӨНД НЬ ХАЯХ УУ? ШАЛГАЖ ГЭЖ БАРИМТЫГ НЬ ӨГӨӨД ШААРДСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАВ? ЖИЛДЭЭ ЭРДЭНЭТИЙН БАЯЖМАЛААС Л ГЭХЭД 4 ГАРУЙ ТЭРБУМ ХУЛГАЙЛДАГ ХҮН ГЭЖ ЗАРЛАСАН ГЭРЧ БОЛЪЁ ГЭСЭН ЕРӨНХИЙ САЙД АСНЫ ҮГИЙГ АНЗААРАХГҮЙ ЮМ УУ? ЭЛБЭГДОРЖИЙН ХЭРЭГ Ч ЗАМБАРААГАА АЛДСАН, ХУЛГАЙЛСАН БОЛГОНЫГ НЬ БУЦААН ХУРААДАГ БОЛ ХЭДЭН АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙГ НЭГ УДАА ТЭГЛЭХ БИШ БҮГДЭД НЬ НЭГ САЙН ӨГӨХӨД ХАНГАЛТАЙ ХҮРЭХ ЮМ ГЭДЭГ. УЛСЫН ТӨСӨВТЭЙ ТЭНЦҮҮ МӨНГӨ ХУЛГАЙЛСАН БАЙХ ШШҮ, ТЭР ЭЛБЭГДОРЖ!!!
ЭРДЭНЭТИЙН БАЧЖМАЛААС ЖИЛДЭЭ ГАНЦААРАА 44 ТЭРБУМЫН ХУЛГАЙЛЖ ИРСЭН ЮМ ГЭДЭГ. 4 ТЭРБУМ БИШ 44 ТЭРБУМ, ГАНЦААРАА, ГЭРЧ БИЙ
Хувийн өмчгүйгээр эрдэмтэдийн бүтээл амьдралд хэрэгжиж чадахгүй байсан
авила маш дээр байдаг жирийн хүмүүсийг үй олноор нь алдаг жишээлбэл өмч хувичлал байгалийн баялагийг хулгайлахын тулд хахууль түрийнд нь хийдэг хүн ардаа хувийн хөрөнгөтний хөрөнгийг хураа зуун мянга байтугай арван мянга хангалттай за яахав за яахав гэж байгаад монгол хүн удам судраараа улс орноороо үнсэн товрог боловоо-----------------------------
Орчин үеийн хүн дээр үеийн мянгуужингийн үлгэрт итгэх нь хоцрогдсоны шинж
Орчин үеийн хүн дээр үеийн мянгуужингийн үлгэрт итгэх нь хоцрогдсоны шинж
Орчин үеийн хүн дээр үеийн мянгуужингийн үлгэрт итгэх нь хоцрогдсоны шинж
Орчин үеийн хүн дээр үеийн мянгуужингийн үлгэрт итгэх нь хоцрогдсоны шинж
МАНАН төр барьж байгаа үед эдгээр хэргүүд шийдвэрлэгдэхгүй. Одоо МАНАН 2 хөтөлбөр монгол улсад амжилттай хэрэгжиж байна.
МАНАН төр барьж байгаа үед эдгээр хэргүүд шийдвэрлэгдэхгүй. Одоо МАНАН 2 хөтөлбөр монгол улсад амжилттай хэрэгжиж байна.
Төрд ийм улсууд олон болохоор нөгөөдүүл нь бас хэргийг нь дэлгэх гээд айлгаад байдаг байх. Төрд цэвэр хүмүүс гарсан үед арай өөр болно.
Ene tor chine. Caguuraa hkamgaalaad. Bgaa um bishuu