sonin.mn
2020-7-10-ны өглөө 05 цагийн орчимд Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан Тoyota Аllion маркийн автомашин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1-р багийн Дулааны хавтгай гэх газарт онхолдож,  30 настай эмэгтэй зорчигч амь насаа алдсан байна.
 
Ийм хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн аялал зугаалгаар орон нутгийн замд зорчихдоо хурдаа зөв тохируулж, хамгаалах бүсээ зүүж, хүн болон ачаа хэтрүүлж тээвэрлэхгүй байхад онцгой анхаарна уу !!!
 
Мөн орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байгааг анхаарч, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөндөө оролцохыг анхааруулж байна.