Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзаж Оюу толгой төслийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням Оюу толгой төслийн менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулсныг тэмдэглээд зээлийн хүүг бууруулах, 2026 оны намарт багтаан ногдол ашгийг олгож эхлэх Монголын талын байр суурийг илэрхийллээ. Тэрбээр Оюу толгойн хэлэлцээрийн эцсийн үр дүн Монголын ард түмэнд бодитой, мэдэгдэхүйц үр ашгаа өгөх ёстойг онцлон тэмдэглэв.
Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулагдсанд сайд Г.Дамдиннямд талархал илэрхийлээд Рио Тинто компани Монголын ард түмнийг хүндэтгэж байгаа бөгөөд талууд харилцан ашигтай хамтран ажиллахад харилцан итгэлцэл чухал гэдгийг онцлов. Монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгахад зээлийн хүүг бууруулахаас гадна бусад олон орон зай, хамтран ажиллах хэлбэрүүд байгааг тэмдэглэв.
Мягмар - 06 сарын 30,
2026

Сэтгэгдэл10
ОЭ-ийн ЗГ, гишүүн Батнайрамдал нар ОТ-н гэрээ хэлэлцээрийг их урагшлуулсан
Оюутолгойн өр зээлийн хүүд Монгол улс өдөр бүр 15 тэрбум төгрөг төлдөг ийм муу төслийг зогсоо. Оюутолгойгоос гарч байгаа баяжмалын шууд 34% ав. Өгөхгүй гэвэл шууд хааж, Рио Тинтог ахиж Монголд бүү оруул.
Маргааш Ашигт малтмалын тухай хуульд гэнэт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр болсон гэнэ. Ингэж эрэлхэг болж жүжиг тоглож бгаад Наадмыг тааруулж том өөрчлөлт оруулах гээд бн даа энэ сда нар
Монакогийн дэлбэрэлт: Хоригт орсон Украины олигархийг хөнөөхийг оролдсон хэрэг: Монте-Карло дахь орон сууцны барилгын үүдний танхимд хүчтэй дэлбэрэлт болжээ. Халдлагын бай нь 2023 оны сүүлээр Зеленскийгийн хувийн хоригт хамрагдсан Форбесийн шилдэг 100 жагсаалтад багтсан Украины хуучин бизнесмэн байв. Олигархи өөрөө, түүний эхнэр, 13 настай хүү нь шархаджээ. Эцэг эх нь Ниццагийн эмнэлэгт хүнд байдалд байгаа бөгөөд өсвөр насны хүүхэд хөнгөн гэмтэл авчээ. Монакогийн Ерөнхий сайд Кристоф Мирман энэ явдлыг террорист халдлага гэж нэрлээд, энэ бол вант улсын хувьд урьд өмнө байгаагүй үйл явдал гэж тэмдэглэжээ. Ханхүү II Альберт гүнээ цочирдсоноо илэрхийлэв.
Ха ха утсан хүүхэлдэй жүжиг тавьчих гэж
Сэлэнгийн орк Баярцогт Шинжааны Эбиштэйн гэсэн өсөхийн өлөн лалруудын гайгаар дэлхийд ховор том ордоо алдсан тэр хувхай нарыг д брэндийн хувцас өмсүүлж офшорт хэдэн доллартай болгох гэж.. цаашдаа гадныхантай хийх гэрээ хэлцэлд багадаа их өлсөж цангасан удам муутай ядуу гаралтай хүнээр хариуцуулж болохгүйг хатуу ойлго. Одоогийн Дамдинням ч бас адилхан өлсгөлөн өссөн нөхөр
Рио Тинтог хөөж гаргах ч багадна, харин ч энэ хугацаанд Монгол улс олох байсан ашгийг нөхөн төлүүлж хөөж гаргах, нөхөн төлбөрт одоогийн тэр бүтээн байгуулалт гэх хэдэн юмыг нь төрийн мэдэлд авч төр өөрөө Оюу толгойгоо Эрдэнэт шиг ашиглаад явах хэрэгтэй! Рио Тинто-н талаар товч мэдээлэл өгөхөд : 2007 онд Рио Тинто нь Канадын хөнгөн цагааны компанийг 37 тэрбум доллароор худалдан авахдаа банкуудаас маш их хэмжээний зээл авч өрөндөө баригдсан байдаг. Үүнээс тун удалгүй 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал болж Рио Тинто банкуудаас зээлсэн өрөө төлөх чадваргүй болж, нэмж зээл олгох банкууд байхгүй итгэл үзүүлэхгүй гэдгээ зарлаж үүний улмаас Рио Тинто дампуурлаа зарлах дээрээ тул 14000 ажилчдаа шууд халж, бүх шинээр эхлүүлэхээр зэхсэн төслүүдээ зогсоож амьд үлдэх горимд шилжсэн байдаг юм. Энэ үед Рио Тинтод итгэл үзүүлэх нэг ч банк санхүүгийн байгууллага байхгүй болсон байдаг.
Гэвч 2009 оны 10 сард Рио Тинто нь Монголын хэдэн эрх баригчдад өгөх хахуулийн өчүүхэн мөнгөтэй орж ирээд л Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан байна. Рио Тинто Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсний дараа тэр даруй Оюу толгой төслийг олон улсын уул уурхайн салбарынханд, хөрөнгө оруулагчдад танилцуулж ( Оюу толгойг танилцуулахдаа 600+ тэрбум долларын баялагтай гэж танилцуулж байсан гадныханд! Монголын том хоёр орд нэг Оюу толгой ба нөгөөх нь Таван толгойг танилцуулагтаа дурдаж Оюу толгойг 600+ тэрбум доллар, Таван толгойг 400+ тэрбум доллар гэх байдлаар) хөрөнгө оруулагчид ч Оюу толгойг дэлхийн хэмжээний супер орд, төсөл гэж үзэн Рио Тинтод итгэл үзүүлж зээл олгож эхэлсэн байдаг.
Нэг ёсондоо сохор зоосгүй болж дампуурлын ирмэг дээр ирж, амьд үлдэх эцсийн шатандаа орчихсон явж байсан Рио Тинто нь Монголын Оюу толгойн ачаар хөрөнгө оруулагчдаас итгэл хүлээн асар их зээл босгож аваад өр ширээ дарж дампуурлаасаа гарсан байдаг. Хамгийн аймшигтай нь Рио Тинто Оюу Толгойг барьцаалж дэлхийн банкуудаас хямд хүүтэй (LIBOR + бага хэмжээний маржин) зээл авчихаад, Монголын эзэмшлийн 34 хувьд ногдох мөнгийг бодохдоо жилийн LIBOR + 6.5% гэсэн асар өндөр хүүгээр хүүжүүлж, Монгол улсыг өрийн дарамтад оруулсан, цаашлаад энэ хугацаанд Монгол улс ашиг авах нь битгий хэл асар их өрөнд орсоор яваа бол Рио Тинто нь Оюу толгойн ашгаасаа хөрөнгө оруулагчиддаа байнга ноогдол ашиг гэж асар их хэмжээний мөнгө тараадаг байдалтай! Гэтэл Монгол улс Оюу толой ордоосоо ашиг нь авах нь битгий хэл 20 шахам тэрбум долларын өрөнд орчихсон, өдөрт 10 тэрбум төгрөгийг өрийн хүүнд нь төлж явдаг байдалтай!!!
Дампуурлаа зарлах гээд явсан сохор зоосгүй болчихсон байсан Рио Тинто бол хөрөнгө оруулагч биш зүгээр л дээрэмчин, төрд гарсан хэдэн хулгайчийг авлигадаж аваад л дэлхийн хэмжээний супер том орд болох Оюу толгой ордыг гадаадын банкуудад барьцаалж хөрөнгө босгож үйл ажиллагаагаа явуулж, Оюу толгойгоор өөрсдийнхөө өрөө дарж дээр нь Монголчуудыг асар өндөр хүүтэй өр + хүүгээр гинжилж боолчилж буй дээрэмчид шүү дээ!