sonin.mn

6-р сарын 29-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Дяо Юй Тай төрийн зочид буудалд Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзав.


Ши Жиньпин, Хятад, Беларусь нь бие биедээ итгэлцэл, дэмжлэг үзүүлдэг жинхэнэ найрсаг түншүүд бөгөөд хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжигч сайн түншүүд, бүх талын стратегийн түншүүд гэдгийг онцолжээ.


Мөн хоёр тал улс төрийн өндөр түвшний харилцан итгэлцлийг хадгалж ирсэн бөгөөд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтад бодитой, үр өгөөжтэй үр дүнд хүрч, голлох хамтын ажиллагааны төслүүдийг тогтвортой урагшлуулж, олон салбарын хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байгаа.Хятад, Беларусийн бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь түүхэн хөгжлийн чиг хандлагад нийцэж байгаа төдийгүй хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгааг бодит байдал харуулж байна гэлээ.


Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын тал Беларусын үндэсний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, мөн үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг сонгон хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд Беларусь улсын хөгжил, улс орны бүтээн байгуулалтад өөрийн хүчин чадлын хүрээнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мөн тэмдэглэжээ.


Хоёр тал “бүс ба зам” санаачилгыг цаашид гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, бодит хамтын ажиллагааны агуулгыг улам баяжуулах болно.


Мөн Беларусын талтай хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцийг байгуулан, дэлхийн дөрвөн томоохон санаачилгыг хэрэгжүүлэн, НҮБ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага зэрэг олон талт хүрээний зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өнөөгийн үймээн самуунтай ертөнцөд тогтворжуулагч хүчин нэмэрлэхэд бэлэн байна гэжээ.


Г.Бямба