sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 24-нд 13.30 цагт товлосныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэлээ.
 
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах, тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар мөнгө угаах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ тус тус яллах дүгнэлт үйлджээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авжээ.
 
Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны 11 дүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэмт хэрэгт холбогдсон байна.
 
 
Б.Содгэрэл
Эх сурвалж: Монцамэ агентлаг