Манай улсад нэвтрээд удаагүй байгаа "LED" дэлгэцийн үзэсгэлэн Монголд анх удаагаа боллоо. Техник, технологийн дэлхийн дэвшлийг эх орондоо дэлгэрүүлж буй энэ арга хэмжээг төр, засаг биш хувийн хэвшлийнхэн /"BRB" ХХК/ өөрсдөө санаачлан зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг.
 
 
Харин харамсалтай нь ийм сайхан санаачлагын арга хэмжээнд уриулсан төрийн албан тушаалтан хоёр цаг хүлээлгэн хоцорч ирсэн юм. Үзэсгэлэнгийн нээлт тэр хэмжээгээр хойшлож ардаа ажилтай хэвлэл, мэдээллийнхэн аргагүйн эрхэнд буцаж, харин бизнесийнхэн бухимдалтай хүлээн сууж байлаа.
 
 
Хоёр цаг хоцорч ирсэн төрийн албан хаагч болох Нийслэлийн Захирагчийн албаны мэргэжилтэн Н.Даваахатаныг үзэсгэлэнд оролцогч зар сурталчилгааны агентлаг, компанийнхан "Төрөөс "LED" сурталчилгаа самбарыг дэмжиж хөгжүүлнэ гэчихээд м.кв тайлбайн зөвшөөрөл, хураамжийн төлбөрийг 170 мянган төгрөг болгон эсрэг арга хэмжээ авч байгааг юу гэх вэ" гэсээр мөн л таарамж муу угтан авч байлаа....
 
 
Энэ үеэр зар сурталчилгааныхан хотын захиргаанаас рекламны самбаруудыг буулгаж байгаатай холбоотой саналаа хэлж байв. Тэд, бид зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх тогтоолыг огт эсэргүүцээгүй. Гагцхүү үүнийг хэрэгжүүлэх явцад олон завхрал гарч байна.
 
 
Тухайлбал, дүүргүүд бүгд тогтоолд заасан газарт бус байрлалтай реклам самбараа буулга гэж дарамтлан өөрийн эзэмшлийн газарт ч байрлах самбарт зөвшөөрөл авах, өндөр хураамж төлөхийг шаардах зэрэг зохисгүй үйлдлүүд гарч байна гэлээ.
 
 
Үүнд хотын захиргааны ажилтан, бид бүгдийг буулгаж байгаа нь хотын дахин төлөвлөлттэй холбоотой. Төлөвлөлт хийхэд харин та нараас санал авч байгаа гэснээ ер нь та нар их орлоготой ажилладаг хэмээн хадуураад явчихав.
 
 
Хотын захиргааны ажилтанд бизнесийнхний орлого ямар хаамаатай юм бол? Татварынхан уг нь мэдэж баймаар....
 
 
 
Эх сурвалж: "Бизнес таймс"