Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд төр засгийн шийдвэрийг хүлээлгүй өөрсдөө хөдөлгөөн байгуулан тэмцэж эхэлжээ. Хэдийгээр тэнд одоогоор ямар нэг өрөмдлөгө, хайгуулын ажил явагдаагүй байгаа ч ардууд буу агсан, эргүүл хийж байгаа аж.
 
 
Мөн саяхан "Кожеговь" компанийн туслан гүйцэтгэгч "Ордгео" компаниас өрөмдлөгө хийх оролдлого хийсэн ч нутгийн иргэд буутай очиж эсэргүүцэн, зогсоосон талаар малчид ярилаа.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин