УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Сонирхолтой нь төрсөн ах, экс зөвлөх нь гэмт хэрэгт холбогдсон ч гадаад руу оргон зайлж, мөн өөрөө хоёр ч эрүүгийн гэмт хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, гадаадын компаниас хууль бус хандив авсан хэргээр яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Э.Болормаа нар уг хуулийг улайран эсэргүүцлээ.
Тэд парламентын дархлаа гэдэг үгийг эсэргүүцлийнхээ гол аргумент болгож буй ч ардчиллын мөн чанар нь чухамдаа хариуцлага байдгийг үгүйсгэж чадахгүй юм.
Нөгөөтэйгүүр эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, бүрэн эрхээ түтгэлзүүлэх эсэхээ шийдүүлэх гэж буй УИХ-ын гишүүд уг хуулийн хэлэлцүүлэгт оролцох нь сонирхлын зөрчил үүсгэж байгаа юм биш үү? гэдэг асуулт өөрийн эрхгүй тавигдаж байна.
Пүрэв гарагт болох УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болгох хуулийн төслийг хэлэлцэн эцэслэн шийдэх юм.
Г.Есүй
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл5
Данх ингэж худлаа манжилж шударга царайлж байхаар Бодь-ын 110 сая долларын авлигалаас авсан улс төрчдийг шууд олон нийтэд нэрлээд өгчих хэрэгтэй. Чадахгүй бол зайлаад өг..
Тэр нь худлаа л бхгүй юү доо ! Энэ муу Данх яахав ээ, ямар гарзтай амьтан биш харин тэр Болормаа нь аюулын боловс ролтой хүн, тэр нь л хайран бна !
Данх аа чи Хүрэлсүхийн Тэрэлж дэх Бугат ресорт эдлэн газар нүүрсний хулгайн мөнгөөр баригдсан нотолгоог олж аваад засаадаад аваач ээ.
Гэмтнүүд л гэлбэлзээд бгаа нь тэр. Хэрэг хийгээгүй бол юу гэж эсэргүүцэхэв дээ
Гэмтнүүд л гэлбэлзээд бгаа нь тэр. Хэрэг хийгээгүй бол юу гэж эсэргүүцэхэв дээ