МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /RIA Novosti/. АНУ, Ираны хооронд хоёр долоо хоногийн хугацаатай түр эвлэрэл тогтоосон тухай мэдээлсний дараа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом уналаа.
Зургаадугаар сард нийлүүлэх Brent маркийн нефтийн фьючерс үнэ өмнө өдрийн арилжаа хаагдах үеийн ханшаас 12.6 хувиар унаж, баррель нь 91.92 ам.доллар болсон нь гуравдугаар сарын 23-наас хойш анх удаа 92 ам.доллароос доошилсон тохиолдол юм.
WTI маркийн нефтийн тавдугаар сарын фьючерс үнэ 16.6 хувиар буурч, 94.1 ам.доллар болсон байна. Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг бөмбөгдөхөө хоёр долоо хоногийн хугацаанд зогсоосноо мэдэгдэж, хоёр тал гал зогсооно гэдгийг баталжээ. Үүний дараа Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлөөс АНУ-тай хийх хэлэлцээ энэ баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 10-нд Пакистаны нийслэл Исламабад хотод эхэлнэ гэдгийг мэдэгдэв. Ираны тал хэлэлцээг бүхий л хоёр долоо хоногийн хугацаанд хийхээр товлосон бөгөөд энэ хугацаанд гал зогсоох тохиролцоо үйлчилнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл2
За одоо дизелийн үнэ Монголд бууна биз дээ. МАН-ын бүдүүн данжаадууд аа.
1000 төгрөгөөр шууд буурчихсан бна. махны үнэ уначихлоо. мах авцгаагаарай. бодисд дүрээгүйг авцгаана шүү.