Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 66.7 хувиар дэмжлээ.
Хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн гишүүд Байнгын хорооны гишүүдэд танилцуулж, асуултад хариуллаа.
Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан хуулийн төсөлдөө:
• Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
• Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
• Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм.
Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.
УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно гэж Ерөнхийлөгч үзэж байна.
Мөн УИХ-ын гишүүн сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ. Гишүүнд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, ялангуяа эгүүлэн татах арга хэмжээ ил тод, нээлттэй, бодитой болж, парламентад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.
Үндсэн хуулийн цэц болон бүх шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг, ач холбогдлыг дээшлүүлж буй нь хууль дээдлэх болон Үндсэн хуульт ёсны зарчим хэлбэрэлтгүй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл3
Dear Mongols: This is conflict of interest.Group of scavengers will remove another group of scavengers who stole and ate their food. You have no voice and no choice in kleptocracy period End swamp lifestyle.Never become social zombies in the swamp. The cycle of kleptocracy must end.The chain of cronyism must be destroyed. Freedom is life."My life is my wealth." Sincerely Iron Leader the Great
Засгийн ордон дотор худал мэдээлэл өгч ард түмнийг мэхлэн хуурсан бол яах уу? Худлаа ярьж болно гэсэн үг үү?
Шалгагдаж байна гээд 4 жил явдаг.МАН-ын шаалтуурууд шударга царайл сайхан молигодохоо мэднэ шүү..