Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар, Мөнххаан сумдад өнгөрсөн амралтын өдрүүдэд хээрийн түймэр гарч долоон айл, 100 адуу, 20 үхэр шатаж, их хэмжээний хохирол амссан харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Мөнххаан, Асгат сумдад өнгөрсөн долоо хоногт ой хээрийн түймэр гарснаас нэлээд хохирол амссан.

Одоогоор дээрх сумдад манай ажлын хэсгийнхэн галд өртсөн малыг устгах, галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Галын дүгнэлт гараагүй учраас хэлэх боломжгүй. Өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар Түмэнцогт суманд ой хээрийн түймэр гарсан. Дуудлага аваад манайхаас ажиллаж байна” гэв.

Дээрх ой хээрийн түймрийн улмаас хүний амь эрсдээгүйг албаны эх сурвалж онцоллоо. Галыг унтраахаар ирсэн аймгийн Онцгой байдлын газраас шатахууны асуудлаа шийдэж чадахгүй бүтэн хоёр цаг алдсаны улмаас гал газар авсан хэмээн хохирогчид мэдүүлж байгаа аж. Энэ ч үүднээсээ иргэд гомдолтой байгаа юм байна.

Б.Цэцэг

Эх сурвалж: