sonin.mn
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж, ахуйн нэгж, бизнесмэнүүдэд очих ёстой зээлийг "булаасан" төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс нэмэгдсээр байна.Хамгийн сүүлд олон нийтэд ил болсон мэдээллээр Дархан-Уул аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Б.Жавхлан ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой боллоо.
 
УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн 2013 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн "Долоон болдог" ХХК нь ЖДҮХС-аас зээл авсан гэх баримт дэлгэгдэв. Тэрбээр "Долоон болдог" ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Тун сонирхолтой нь,  ЖДҮХС ийн захирал н.Төгсбилэг гэгч нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн туслахаар ажиллаж байгаад тус газрын захиралаар томилогдсон юм байна. УИХ-ын гишүүн Б.Жавхлан нь Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр 2010-2016 хооронд ажиллаж байсан юм.
 
Иргэн таны төлөө, эрүүл , шударга нийгэм цогцлоохын төлөө амь бие үл хайрлан зүтгэнэ хэмээн өглөө оройгүй зурагтаар ярилцлага өгч УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа шударга бус үйлдэл хийдэг УИХ-ын гишүүдийг дахин сонгохгүй байх хөдөлгөөн тухайн тойрог, орон нутагт аль хэдийн өрнөөд эхэлжээ.
 
Э.Сүрэн
 
УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн намтар
 
  • Монгол Улсын Их Хурал Гишүүн 2016 - Одоо
  • Монголбанк Тэргүүн Дэд Ерөнхийлөгч 2010-2016
  • Худалдаа хөгжлийн банк Дэд ерөнхийлөгч 2006-2007
  • Худалдаа хөгжлийн банк Үйл ажиллагаа эрхэлсэн захирал 2004-2006
  • Монголбанк Хяналт шалгалтын газрын Ахлах хянан шалгагч 2000-2004
  • Монголбанк ХААН банкинд Бүрэн эрхэт төлөөлөгч, Эрх хүлээн авагч 1999-2000
  • Монголбанк Хяналт шалгалтын газрын Хянан шалгагч 1997-1999
 
 
 
 
2016 оны сонгуулийн үеэр