Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.06/ Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг.
Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.
“Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулна
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд “Салхитын алт, мөнгөний орд”-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна.
Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Салхитын алт, мөнгөний орд” нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа.

“Монгол хүн мэргэжлийн түвшинд ажил хийж болдог, хөдөлмөрлөж чаддагийг энэ төсөл харуулж байна”
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ,
“Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна.
Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх Даваа гарагаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй.
Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа.
Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой.
Аймаг бүрт жижиг, том хэмжээний уурхай байдаг. 21 аймагт төсвийг царай алдахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, яг ийм жишгээр ажиллах боломж байна. Энийг л эрх баригчид ойлгоод, улс орондоо хэрэгтэй ийм ажилд сэтгэл зүрхээ зориулбал улс орон хөгжинө. Ийм жишиг байна гэдгийг “Салхитын алт, мөнгөний орд” харуулж чадлаа.
Цаашлаад “Хармагтайн орд” энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ ажлыг хурдан шийдээд ажиллах байх гэж найдаж байна.

Жишээ нь Сэлэнгэ аймагт байршилтай “Бороо гоулд” алтны уурхайг бид мэднэ. Энэ бол үндсэн орд. Монгол залуучууд, монгол инженерүүд энэ ордыг технологийнх нь дагуу ажиллуулж чадаагүй. Канадууд орж ирсэн, харин монголчуудад ухсан нүх л үлдсэн, алт нь Монголдоо тушаагдаагүй.
Одоо “Хармагтайн орд”-ыг яг “Салхитын алт, мөнгөний орд” шиг монголчууд өөрсдөө үндсэн ордод нь олборлолт хийж, ашиглаж болдог, үр өгөөж нь Монголдоо үлддэг, ард түмэндээ хүртээдэг энэ жишгээр ажил нь яваасай гэж хүсэж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэдэгдлээ.
Сэтгэгдэл0
Сар шинийн өмнө өгч настангуудаа баярлуулвал их сайн бна даа. Зээл тэглэснээс бүх ахмадуудад саяыг өгсөн нь дээр бсан шүү
Za ashgui dee biye owddog gd zeelee awch chadaagui baisan olon hogshid tetgewriin zeel teglehed gomdoltoi baisan magnai niteniihne
Ямар тэнэг толгой эргүүлсэн юм яриад бгаан бээ? Борлуулалт 100 тэрбум шүү дээ. Элэгдэлтхорогдол тооцвол алдагдалтай хжиллаж бгаа. Улсаараа дээрэмчин болж бгаам уу эсвэл?
Энэ алиа салбадай болиосой.Хувийн мэдлийн уурхай,үйлдвэрийн газрын ашгаасаа буян бодож,дэлхийн том баячууд шиг тэтгэврийн хөгшчүүдэд 1 сая төгрөг тараах гэж байгаа бол яахав,баярлаллаа гэхсэн. Гэтэл улсын төсвийн мөнгийг мэдэж зарцуулах ямарч эрхгүй мөртлөө мэдлэггүй улсын толгой эргүүлж энд тэнд очиж элдэв юм балайрахаа зогсоовол таарна. ЗГ ч гэсэн энэ сонгуулийн сурталчилгааг нь болиулах хэрэгтэй,лав л хувиасаа мөнгө гаргаж яваагүй байх,төсвөөс ерөнхийлөгчийн зардалд төсөвлөсөн мөнгөөр л явж байгаа. Тэтгэвэр тэглэнэ гэснээс урьд нь Женко санаачилж,УИХ,ЗГ баталсан 6 сая хүртэл тэтгэврийн зээлийн тэглэлт нь 6 сая,түүнээс дээш төгрөгийн зээл "мэдээлэлтэй" авсан байсан арми,цагдаа,хүчний байгууллагуудын эрт тэтгэвэрт гарсан хурандаа генералуудын олон сая төгрөгийн зээл байсан гэж мэдээлэлд ойр улсууд ярьж байна. Мэдээж насаараа цэвэрлэгч хийсэн,тэтгэвэрт гараад 400 мянгахан төгрөгийн тэтгэвэр авдаг эмээ 6 сая төгрөгийн зээл авах боломж ч байхгүй,сачий нь ч хүрэхгүй,монголын хүнд суртал,хахууль юу билээ... Тэтгэврээ тэглүүлсэн "хөгшдийн" нэр,тэглэсэн мөнгөний тоог ард түмэнд дэлгэвэл их сонин юм болно шүү ?????!!!!
Сонгууль дөхөхөөр өглөгч хүн олширлоо Дахин сонгогдвол дхин хэзээ ч өгөхгүй Энэ л инээдтэй байна
тонилоод өгөөчээ
ongorson jil zeeltei ahmadudig hdn sayaar teegelchiheed zeelgui ahmadd 1 say gne yu gsn ug vee. 2sayiig ogoldoo.
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «хуурах урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо. 17 тэрбум доллар гадна байна ханцуй шамлаад орно гээд байсан худалч өөрөө оффшортой байсан байгаа биз энэ худалчаар ажил хийлгэнэ гэж гонжоо. Төрсөн ордон худалчуудын ордон төрсөн байхад нэмэр байна уу. АН-н дотор хэрүүл хутгаад бүгдийн самраад хаячихсан. АН-г Элбэгдорж, Баттулга гэдэг 2 нөхөр самарсан даа. Манай энэ худалч юу гэж хэлж байж болно молиго үмхүүлж байгаа хэрэг юм. Сонгууль дөхөөд баруун зүүнгүй худал ярьдаг болсон. Ардчилсан нам одоо юу болж байна бөөн хэрүүл бантан тамга тэмдэг хуурамч жинхэнэ цаад эзэн хор хов найруулагч эзэн Женко байдаг гэнэ. Төмөр зам, аж үйлдвэрийн парк, 17 тэрбум доллар худал хэлээд байхаас биш ажил хийе үр бүтээл гаргая гэж ёстой гонж доо. Х.Баттулга гэдэг хүний зурхайг сайтар уншаад өнгөрсөн 4 жил ерөнхийлөгч бүр 12 жил сайд байсан хүн юу хийв бод бод.
Сар шинийн баяраас өмнө сая төгрөгөө ахмадуудад өгөөчээ.
Арай бага юм биш үү зээлтэй байсан хүмүүс 6 хүртэл сая ₮ авсан гэжуугаа.
Худлаа шоу хийгээд байгаарай. Женко ерөнхийлөгч болоод юу хийсэн юм бэ хэлээд өгөх хүн байна уу? Хүрэлсүхийн төрд буцаан авсан орд биздээ. Женко хүний хийсэн ажлаар хүүдэгнэхээ боливол таарна.
Улсаараа дээрэмчин болж болохгүй ээ. Мөнгөншагай муу нэртэй ч Фриедландтай яг адил зүйл хийсэн. Монгол нь шоронд ороод нөгөөх нь ЗГ ыг гуйлгаад явж бж болохгүй.
Deerem hiisen
Тэтгэврийн зээлээ тэглүүлсэн ахмадууд хоёр сая болон түүнээс дээш сая төгрөгөөр тэтгэвэрийн зээлээ тэглүүлсэн байна. Харин тэтгэвэрийн зээлээ тэглүүлээгүй ахмадуудад нэгхэн сая төгрөг өгч байгаа нь шударга бус байна.
Хайран мөнгө
Zeelgyi ahmad nastangyydad ogbol odoo ogoo 5 sard gebel hol bna daa zarim ni baihgyi bolno biz dee odoo ene hynd yed ogbol sain l bna daa
Oguulehgui baigaa man bolon sangiin saidad gomd!
Bi zeel abch yzeegyi aigaad abaagyi, yr hyyhdyyded daraa ni zeel toloh gj bodood,odoo ene yed say tog ogbol ih l heregtei bna yadaj mah abya habar mahnii baraa harahgyi bj magad
Ogbol odoo og say
Зээл аваад өрөө төлж дуусч байсан сарын 300 мянган тэтгэвэр авдаг буурлуудаа гомдоочихлоо доо.
1 say tugrug = 6 say tugrug.
Ерөнхийлөг гуай үйлдвэр уурхай, монголын иргэн бэлтгэх гэж ярьдаг. Гэтэл ерөнхий сайд гуай нь хөлсний байр барих, цахимын яам байгуулах, дэлхийн иргэн бэлтгэх гэжл ярих юмдаа. Оюуэрдэн гуай хар ваарны толгойтой бурят гөхшин байна.
зөвөө ингэж л Монгол газар нутаг ,харийнханд биш эзэн Монголчуудад байгаа учираас л ,ашигаа шууд өгч байна шүү дээ
Мөнгийг нь Орос гаргах уу Женко гаргах уу татвар төлөгчид гаргах уу?
Ахмадууд баярлах биш гомдолтой байна. Хэнд нь 6 сая, хэнд нь 1 сая вэ? Энэ чинь шударга явдал мөн үү?
Ерөнхийлөгчдөө баярлалаа сайн сайхныг хүсье
Demjij bn.
Энэ олон жил улс төрд хамт сууж байх даа унтаж байсан уу, өөрийнхөө гэх хулгайн зоорьтой бхаа, хэдэн сайхан үг, хөөрхий хөгшдөөр шоу хииж бнаа!! Тэр канадуудаасаа ялгагдаад байх юм алга өөрөө,төмар зам хаачсан бэ, барина гэж авсан тэр бум тэрбум хаагуур орсон бэ!!! Ядуу ардыг ингэж л хуурдаг даа , их амархан
Тэтгэврийн зээлгүй байсан иргэдэд адилхан 6 саяыг нөхөн өгөх ёстой! Мэдээлэлд ойр байсан төр засгийн эрх баригчдын хамаатан садангууд их зээл хусаад 6 саяыг нь хаалгасан. Хууль батлагдахын өмнөхөн тэтгэврийн зээл авагчид огцом өссөн тухай Мөнх-Оргил гишүүн ТВ-ээр ярьсныг бүү март. Одоо шинэ хууль гаргаж 6 саяыг ахмадуудад олго. Ахмадуудыг бүү ялгаварлагтун! Тэднийг мэхлэгтүн!!
Яах аргагуй унэн юм чинь тэр дээ, мэдээлэлд ойрхон нь Мон бас Албан тушаалтангууд аав, ээж Ахмад настангуудад яаравчлан зээл олгуулаад дараа нь 6 саяар хаасан гэж яригддаг, ортой Ахмадууд ч нилээд байсан байх, боломжийн бололцоотой, дараа нь идэх хоолоо зохицуулах хумуус зээл авдаг, Харин бор нар, шар оорийг оорийнхоо тэтгэврээр садан Ядан амьдарч яваа Ахмадууд нь хохироод одоо 1 сая тогрогийг сураг л яваад байгаа, ингэж Ахмадуудаа ялгаварлан гадуурхаж болохгуй дээ, ямар ч тэнэг Энэ ялгавралыг ойлгоно, Баттулга уунийг бодох л учиртай юм даа
Бүү мэхлэгтүн !!!
Mungiig Battulga shiidehgvi, UIH-aar huuli batalj, Zasgiin Gazar shiideh uchirtai!
YRAi MONGOL YLS MAndtygai:
Batgana suusan gazar uttei, Battulga yavsan gazar bartsadtai. Erunhiilugch boloh gej argaa barj bnaa. Songuuliin margaash manн hvn shvvhiin umnu zogsoh bolno
Sain baina man ene huniig demjeed Mongoliin toloo yum hiigeech!!!
Ene vnheerheregniwef v sheer sIhan sa aa b
Ugui yahab dee.Orguig bodbol ohintoi ni deer gegcheer l yam bolj baina.Zeelgui agmaduud huleeseer baij zarim ni tengert zalarlaa.Uldsen hed ni hansh unasan heden ni nemer boloh uu daa
Adilhan 6 sayiig uguhgvi bol Ta bidnees sanal gorid sonii hereggvi shvv !
Та дэмий юм хийж явна шүү.Бүтмээр саналаа хаяад,бүтээгүй юм руугаа ороод яасан тэвчээргүй ертөнцтэй эр вэ, та .
tur baidag gedgiig haryylsan saihan uil ayvdal. Bravo
Ерөнхийлөгчдөө баярлалаа. Ахмадуудын өрийг тэглэж, өргүйд нь сая төгрөг олгох шийдвэр гаргасан нь ерөнхийлөгч хэлсэн амандаа хүрлээ гэсэн үг. Одоо тэр Оффшорыг оруулж ирвэл өрх бүр 1сая хүртэх боломж нээгдэх гэж байна. Ард түмэн минь Оффшорыг илрүүлэхийн төлөө тэмцэж буй Ерөнхийлөгч, бусад улс төрч болон шудрага хүмүүсээ сайн дэмжээд өгөөрэй гэж уриалах байна.
Zss
Ахмадуудыг амраадаг боловсон сувилал барьвал үлдэхүй юу ,энэ мөнгө тараах эрх ерөнхийлөгчийн эрхийн төсөвт орж явдаг юм уу,?? 2 , 3 хоногт л үрэгдээд ходоодны баяр болжээ
Ard olnooroo Battulga erunhiilugchuu demjih heregtei.uls iron ard tymendee olon saihan sanal shiidveryydiig gargan baina.hyrelsyh menand urbaj hudalch hulchgar hedge haruulsan.ard tymen Shiites bolnoo
Маш буруу
Тэр тэтгэвэр тэглэх үъд амьд сэрүүн байсан одоо бцрхан болсон ахмадууд ах вэ Тухайн үедээ өгнөгэж байсан
2 са гэж байсан биз дээ тухайн үедээ
амжилт хүсье
Тэтгэврийн зээлгүй настанууда 1 сая төгрөг Асгатын Мөнгөний ордны орлогоос олгоно гэж Занданшатар гуй зарласан нь сайхан дуулдавч таван жил үргэлжилвэл миний нас хүрэхгүй юм байна. Манай засаг ч гэж дээ ээ хөөрхий чаавас. Харин эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг Ерөнхийлөг ч Женко Баттулга тэнд бас юу хийж яваа юм бол? Нөгөө хоосон амлалтаа биелүүлэх санаатай илүү юм харж явж магад.
Ene her ih mungu tushaadag orlogo oldog ord ve? Zugeer l ulsaas zeel avaad taraagad baij boloh um uu? Gemt uildlee ingej bulzairuj boloh uu?
ҮНЭН ЮМ УУ МӨНГӨӨР НЬ ӨГВӨЛ БАЯРЛАХ БАЙХ ДАА
эдийн засгийн холион бантан
Юу бичээд байнаа зээлгүй гэхээр өмнө нь зээлээ тэглүүлсэн ч одоогоор зээлгүй ахмадуудад дахиад өгөх үү.
Бүтэхгүй пизда
Энэ Баттулга ч оролцохгүй юм алга дандаа бантан хутгаж явах юм . Наад ордыг чинь өмнөх ЗГазар улсын мэдэлд авсан шүү дээ. Одоо тэгээд шударга явсан ахмадууд нь 1 саяыг, шум сонсоод зээл авсан томчуулын хамаарал бүхий ахмадууд 6 саяаар өрөө төлүүлсэн нь шударга уу.
yamar ih mongotein ene tor zasag chin emneleg surguuli tsetserleg bariaach haraal id
Ордыг хэн төрийн мэдэлд авлаа. энэ чинь төрийн мөнгөөр хүүдэгнэх гээд байгаа юм биш үү? бодох л хэрэгтэй нэг нь 6 сая нөгөө нь 1 сая болохгүй л байна даа?
Жи Мобайлын ажилтан аа. Чи яаж хүний ай pи хаягаар сэтгэгдэл бичиж чадаж байна аа. Жи Мобайлынхан болохоор манайд хамаагүй гэх юм . Бүх сайтан дээр сэтгэгдэл бичээд суудаг энэ нэг сонин этгээдийг яаж барих вэ. Хүмүүсээ туслаач . Ёстой залхаж байна . Мэддэг чаддаг хүн байна уу. хүмүүс ээ. Ай Пи хаяг чинь симтэй холбоотой учир хүний ай пи хаяг ашиглаж байгаа энэ этгээд Жи Мобайлийн ажилтан байна. Ажилаа хийхгүй коммент бичээд байгаа энэ дуракаа халаач ээ. Хүнд ижил ай пи хаягтай сим тарааж болдог юм уу. Жи Мобайлийг ч баастай хутгаж байна даа. Жи мобайлд итгэл алдарч байна шүү.