
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан өнөөдөр (2025.09.05) Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевт бараалхав.
Уулзалтын эхэнд, Ерөнхийлөгч К.Токаев, Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 22 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улс бол Ази тив дэх найдвартай, чухал түнш бөгөөд бидний уламжлал, соёл, оюун санааны нийтлэг үнэт зүйлс нь стратегийн түншлэлийн бат бөх суурь болж байна хэмээн тодотголоо.
Монгол Улс бол Ази тив дэх найдвартай, чухал түнш хэмээгээд бидний уламжлал, соёл, оюун санааны нийтлэг үнэт зүйлс нь стратегийн түншлэлийн бат бөх суурь болж байгааг Ерөнхийлөгч К.Токаев онцолсон юм.
Түүнчлэн Монгол, Казахстан хоёр орны харилцааг бүх талаар гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчтэй дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Төв Ази дахь анхны “Стратегийн түнш” – Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж, хоёр улсын харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв.
Энэ удаагийн айлчлал нь нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншлаараа гүн гүнзгий хэлхээ холбоо бүхий уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжиллаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэснийг тэмдэглэхийн ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжлав.
Манай хоёр улсад харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх өргөн нөөц бололцоо бийг тодотгоод энэ хүрээнд Казахстан Улстай тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025-2027 онд эрчимжүүлэх замын зураглал” байгуулж, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлснийг бүрэн дэмжиж ажиллахаа уламжилж байв.
Түүнчлэн хоёр орны иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтэгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хүрээнд тээвэр, логистикийн шинэ дөт маршрутыг бий болгох, агаарын нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойд талууд санал нэгдэж байлаа.
Сэтгэгдэл8
KAZKUUD N FASHIST OROS HULMASNUUDAAS HOL DEER
Эхлээд ядаж өөрийнхөө нэрийг Орос бөгснөөс нь салгачихаад хуц. Евркй Арменичуудыг магтаж өөд татдаг Оросууд нь Монголчуудад байтугай мань Казахуудад мал шиг ханддаг нь худлаа юм биш.
Токаев ч боловсролтой хүн юмаа,яриа нь шал өөр бна. Манай энэ гөлөлзсөн хархүү ер нь юу төгссөн шүү юм бол доо, хөөрхий ?!
Нэг хувийн сургуулийн төлбөрийг л дутуу хагас төоөөд л хавтасжаа биз.
Инээдэмтэй үндэстэн шүү. Азийг тэрэн дундаа мань малууудыг доор үздэг Оросуудыг дагана.Өөрсдийг нь Европ Оросууд хүн гэж үздэггүйг мэдэхгүй царайлна.Жунгары гэж Монголчуудыг хараадаг мөртлөө Оросууудын зохиуон баигуулсан Казах овгуудын Ойрадуудын эсрэг тусламж амалсан хуралд дунд жузын Аблай хан хуц гээд хаяж гарсныг мартдаг.
Kazahstanaas benzin avch boldoggui yum baihdaa!yadaj baruun 3 aimagt
Буриадууд шиг Орос овогтой пиздагийн уул нэр нь Тукай байгаа.Монголоор Туг.Нэрнээсээ хүртэл ичдэг үндэстэн өөрийн хэлгүй Оросоор ярьдаг.Заийзх даа Азиас.
Казахстантай эдийн засгийн харилцаагаа улам сайжруулж улмаар Казахстанаар дамжин Төв Ази, цаашлаад Азербайджан, Турк, Европтой харилцах нь чухал.