
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав.
Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилга хүлээн авч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцлов.
Ерөнхийлөгч В.В.Путин Орос, Монгол, Хятадын тэргүүн нарын ээлжит уулзалт энэ сарын 2-нд Бээжин хотноо амжилттай болж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрснийг тэмдэглэлээ. Ерөнхий сайд Г.Занданшатар “Сибирийн хүч-2” байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих ажилд дэмжлэг үзүүлсэнд Ерөнхийлөгч В.В.Путинд талархал илэрхийллээ.
Мөн өнгөрөгч зун манай улсын газар тариалангийн бүс нутагт гантай байснаас ургацын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Иймд 100-150 мянган тонн улаан буудай хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх саналыг Оросын талд тавилаа. Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайдын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээ илэрхийллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Мөн өнгөрсөн зургаадугаар сард Минск хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд улс төр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд санал нэгдэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа эрчим хүч, тээвэр, дэд бүтэц зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч Ө.Энхтүвшин, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Засгийн газар болон УИХ-ын гишүүд бусад албаны төлөөлөл оролцлоо. Оросын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга М.С.Орешкин нарын албаны хүмүүс байлцлаа.
Сэтгэгдэл17
Энэ бол гай шүү
Орос цэрэг хамгаалах гээд ороод ирвэл тэр газар Оросын нутаг болно. Путин өөрөө тэгж хэлсэн
Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавилаа гэхэд монголчууд замаас нь хий авч ашиглана гэж ерөөс тохиролцоогүй байгаа шүү!! Нутаг дээгүүрээ дамжуулсны төлбөр л авахаар одоогоор яригдаж байгаа!!!
СС2 тавигдснаар Улаанбаатар маань утаанаасаа сална, улс орон маань түлш эрчим хүчний асуудлаа шийднэ, сайхаан сайхан. Монголын заяа их юм!
Танай хужаа л монголд гай болно эрлийз гөлгөө.
Оросын боол болох нь уу
Бузар рашист Путин үхсүгэй
Орос хий хэрэггүй, монгол хийгээ олборлоё
Орос ялначууд толгойгоо өндийлгөж эхэллээ
АН ы шинэ удирдлага хийн хоолойн асуудлаарх баыр сууриа ил тод ярих хэрэгтэй Учир нь АН дотор Украиныг л5мжигч Оросыг үгүйсгэгч бүлэглэл бий Америкийн Фокс ТВ ийн нэвтрүүлэгч Сибирийн хүч 2 хийн хоолойг цаашдаа хэн нэгэн дэлбэлэх ч юм билүү гэж ярьж байна Украинаас санхүүжилт авдаг ч юм уу гэмээр бүлэглэл АН д бий Намууд нэгдмэл баыр суурьтай байж энэ том төслийг хэрэгжүүлнэ АН хоосон шүүмжлэлээс илүү яавал илүү Монголд ашигтайг гаргаж тавимаар
Орос эхнэртэй, Буриад дэмжигчидтэй зураач Женко андуураагүй бол АН-х даа.
Женко бол ардиллын үзэл санаатай хүн огт биш, Оросын тавиул, ардчиллын арьс нөмөр сөн, Төвдийн Гарз нохойн гөлөг шүү дээ !
Чукча дуракуудын Ханты Мансид олборлосон хий Европ Оросуудынх болоод дарга нь Еврей Миллер байдаг нь ойлгомжгүй. Якутын алмаз Еврей Абрамовичийнх,баруун Сибирийн нефть Еврей Ходорковскийнх байсан шиг.Ард түмнүүдийг арьс өнгөөр ялгаварлаж устгаж оросжуулж ирсэн байж газар нутгийг нь өөрийнхөө гэх нь анхнаасаа авцалдаагүй. Энэ төсөл Монголд хэрэггүй. Аягүй бол Азийн дайсан Оросууд хамтын эзэмшилтэй УБТЗ-н газраар хоолойгоо тавиад манайд транзитын олигтой мөнгө ч хялайлгахгүй.
Энэ хоолойг 10 жил ярьж байгаа юм ! Дахиад 20 жил ярина ! Мөд тавигдахгүй ! Энэ бол зүгээр л улс төрийн шоу ! Путин хойтон гэнэт алагдсаны дараа бүр таг болно ! Бүдүүн бодон Зандка Путинтэй ёр нь уулзаж үзээгүй байх ! худлаа ч хамаагүй хоолой ярьж уулзах нь их аз завшаан юм бодонгийн хувьд !
Хийн трасс барих яг гэрээ хэлцэл бол хийгээгүй,гар хөлийн үсэг зурсан юм болоогүй.Зөвхөн санамж бичиг буюу меморандум гэж юм л байгуулсан.аль 2015 оноос хойш орос хятад 2 хийн трассын ийм меморандум зөндөө л үзэглэсэн.хэрэгжиж бгаа юм юу ч байхгүй.меморандум гэдэг бол 2 тал нэг их үүрэг хүлээж,заавал ажил хэрэг болгох ёстой зүйл биш юмаа.зүгээр л тэгж,ингэж болох юм,айхтар их татгалзаад байх юмгүй г.м ерөнхий утгатай л бичиг баримт юм.
Энэ бол зөвхөн "улс төрийн" л тохиролцоо ! Ажил хэрэг болтол өдий,хийн хоолойгоор Орос т урхидуулсан Европ одоо яаж тарчилж бгааг бид харж л байна шүү ! Ирээдүйд ийм л юм болно доо !!!
Монголд түүхэн гай тарих эхлэл бишүүү МАНГАРУУД