
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй байдлыг дэмжихэд хувь нэмрээ оруулах саналыг 26 улс тавьсан гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт болсон дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдээд, АНУ-ын дэмжлэг ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэгдэнэ гэдгийг хэлжээ.
Украины асуудлаар энхийн хэлэлцээр байгуулсны дараа аюулгүй байдлын баталгааг бий болгох зорилготой “Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй орнуудын эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай цахим хурал хийсэн байна.
Э.Макрон уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, өнөөдөр Украинд баталгаа олгох журмаар цэрэг оруулах, мөн газар, далай, агаарын орон зайд дэмжлэг үзүүлэхээ 26 улс албан ёсоор мэдэгдээд байна гэжээ. Харин зарим улс байр сууриа хараахан илэрхийлээгүй байгаа ажээ.
“Энэхүү хүчин Оростой дайн хийх зорилгогүй” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна. Европын ивээн тэтгэсэн аюулгүй байдлын баталгаанд Америкийн талаас үзүүлэх дэмжлэг “ойрын өдрүүдэд” эцэслэгдэнэ гэж Э.Макрон мөн хэллээ. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтад АНУ оролцоход бэлэн байгаа гэдэгт “эргэлзэх зүйлгүй” гэдгийг дурдсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайны дараа Украин руу цэргээ илгээхийг зөвшөөрсөн Европын холбоотнууддаа талархал илэрхийлээд, энэхүү шийдвэрийг анхны “бодит алхам” гэж тодорхойлжээ. “Удаан хугацааны дараа өнөөдөр анх удаа ийм дорвитой бодит алхмыг хийлээ гэж би хувьдаа бодож байна” хэмээн В.Зеленский сэтгүүлчдэд хэлсэн байна.
Францын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, Москва энхийн хэлэлцээр байгуулахаас татгалзвал Европын орнууд АНУ-тай хамтран Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдийг авах болно гэж мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Одоо цэргээ явуулчихвал явуулсан цэргүүд нь бүгд талийгаач болчихно гээд ! Дайн нь зогсчихсон дуусчихсан хойно нь явуулна гээд байдаг барууныхан мөн балай хүмүүс шүү ! буун дуу сонсоод айсандаа болоод шээс нь савирах байх бүгд !
Курскт хөрсний бордоо болцгоосон албан бус Евро гоомоо фашистуудын дараагийн ээлжний албан ёсны хөрсний бордоонууд нь ачигдахаар болж байгаа юм байх даа, ха ха ха
1941 онд Европын яг ийм 20 хэдэн улсын фашист Гитлерийн эвсэл Орос орон руу халдан довтлоод там руугаа тонилцгоосон доо! Ккк