МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хялбаршуулсан журмаар Оросын иргэншил авах боломжтой Украины иргэдийн тоог нэмэгдүүллээ. ОХУ-ын төрийн тэргүүний холбогдох зарлигийг хууль, эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.
Баримт бичигт заасны дагуу, зөвхөн “Украины Донецк, Луганск мужийн зарим бүс нутагт” /өөрөөр хэлбэл Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Луганск Ард Улс/ оршин суудаг украинчууд төдийгүй эдгээр мужийн бүх оршин суугч хялбаршуулсан журмаар иргэншил авах боломжтой байна.
Өөрийгөө зарлан тунхагласан Донецк болон Луганск Ард Улсын иргэдэд хялбаршуулсан журмаар Оросын иргэншил авах боломж олгосон зарлигт В.Путин дөрөвдүгээр сарын 24-нд гарын үсэг зурсан билээ. Энэхүү шийдвэрийг хүний эрх, эрх чөлөөг болон иргэдийг хамгаалах зорилгоор бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим болон олон улсын хууль, эрх зүйн хэм хэмжээнд үндэслэн гаргасан болохыг баримт бичигт онцлон тэмдэглэжээ. В.Путинийг ийм шийдвэр гаргасны дараа Оросын паспорт олгох бичиг баримт хүлээж авах цэгүүдийг Донбасст нээсэн байна. Бичиг баримтаа шинэ журмаар бүрдүүлсний дагуу эхний паспортуудыг Ростов мужийн цэгүүдэд зургадугаар сарын 14-нд олгожээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч зургадугаар сарын 20-нд иргэдтэйгээ шууд холбогдохдоо Украины иргэдийн хувьд Оросын иргэншил авах үйл явцыг илүү их чөлөөтэй болгохоо амласан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
ОРОС БҮР ЦАГААНДАА ГАРЧЭЭ !!!!
Маш зөв. Ертөнцийг захирагчийн алдар бадраг.
tun zob shiidber shuu.banderuud tsalin hols tetegber zereg niigemiin halamjiig 5 jil ogohgui bna..deer ni ediin zasagiin horig tabij hilee haasan ch dee.6 say hvniig yaj amidar gej bgaa yum be banderuud chin. ted bol oorsdiinh irged ch dee.iimees oros uls hamgaalj irgenee bolgoj tetegber tetgemjiig ogoh vzej bnaa..
Зөв шүү. Өөрийгөө засаагүй байж хүнийг зэмлэх хэрэггүй. Монгол нэгдсэн нэг цул болох нь чухал.
Америк барууныхан Оросыг хэт доош нь хийж, хэн ч, юу ч биш болгох гэж байж Оросыг эргээд хvчирхэгжих боломж, шалтаг олголоо.
Нэг л өдөр Монголоос Хөвсгөлийг булааж аваад оросын пасспорт олгох цэг нээвэл бас л оросыг магтсаар байх уу? Буриад, Сибир дээр үеийн явдал гэхэд Туваг саяхан 1949 онд булааж авсныг мартаж болохгүй. Увс нуурын хойд хэсгийг 1980 онд булааж авсныг мартаж болохгүй.
1949он биш1944ондТува СССРт нэгдсэн