ОСЛО. /TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн засаг захиргаа болон тус улсын сөрөг хүчний төлөөлөгчдийн хооронд хийж буй хэлэлцээ амжилттай, тасралтгүй үргэлжилж байна гэж зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Норвеги улсын Гадаад хэргийн яам мэдээлэв.
“Венесуэлийн улс төрийн гол хүчнүүдийн төлөөлөгчид Осло хотод эхлүүлсэн хэлэлцээгээ үр дүнтэй үргэлжлүүлж байна” гэж пүрэв гарагт тус яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ. “Хэлэлцээнд оролцогч талууд "тогтоосон удирдамжийн дагуу явцын талаар тайлбар, мэдэгдэл хийхдээ маш болгоомжтой байх ёстой" гэдгийг Норвегийн Гадаад хэргийн яам дахин цохон тэмдэглэсэн байна.
Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчний хооронд Норвегийн Засгийн газрын зуучлалтайгаар өнгөрөгч тавдугаар сард Осло хотод хоёр удаа шууд бус хэлэлцээ хийжээ. Яриа хэлэлцээний шинэ үе шатыг долдугаар сарын 8-нд Барбадост эхлүүлсэн байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг