Улаанбаатар /МОНЦАМЭ/.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат болон Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар казинод тоголсон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд албан ёсны тайлбар өгөхдөө, “УИХ-аар Казиногийн тухай хуулийг хэлэлцэж байгаа тул казиногийн талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй болохын тулд ороод гарсан. Харин тоглоогүй” хэмээсэн юм.
Тэрбээр, "Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад албаныхантай хамт оролцсон. Хуралд оролцох үеэр буюу энэ сарын 17-нд УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай хамт казино орж, үйл ажиллагаатай нь танилцаад гарсан. Казиногийн үйл ажиллагааг сонирхсоны төлөө хариуцлага тооцно гэвэл би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна” гэлээ.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Өөр үзэх юм зөндөө байхад...
Казино гэж мэдэхгуй, сонирхсон гээд байхын... ер яачихсан улгэр вээ, Хуурч ханадаггуй, хууртаж ханадаггуй ард тумоон гэжж...
Хөөрхий андуураад л орчихсон байх л даа.
энэ хэд чинь хүчирхийллийн эсрэг хууль гаргах болвол бүгд хүчин хийж, бодит байдал дээр сонирхож үзэхнэ дээ, авлига гаараад байсан нь хуулиа бас хэр хэрэгжиж байгааг шадгаж байгаа хэрэг байх нь, ер аливаа хуулийг хэлэлцэхээс өмнө "сонирхож" үздэг нь маш зөв шүү
Ardchilsan geed bgaa manai ornii irged irgeniihee erkhiig arai l denduu khyazgaarlaad bgaa yum bish uu ukh hurliin gishuud ch gesen kharah unerleh amtlah mederhuitei hun l bizdee