Мөрийн хөтөлбөр ба цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл
У.Хүрэлсүхийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг гурван жил дараалан нэмэгдүүллээ... Төрийн үйлчилгээний 128.1 мянга орчим албан хаагчид анх удаа удаан жилийн нэмэгдэл авахаар боллоо...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 төгрөг болголоо... Багш нарын цалин 58 хувиар, эмч, сувилагчдын цалин 76 хувиар нэмэгдэж, тэтгэврийн доод хэмжээ 310 мянгад хүрэв... Энэ мэт сайн мэдээнүүд ар араасаа цувран гарч байгаа нь нийгмийн анхаарлыг татаж, олны талархалыг хүлээж байна. Нэг ёсондоо 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Засгийн газар тун шуурхай ажиллаж нийгэм дэх хүлээлтийг мэдэрсэн шийдвэр гаргасан гэсэн үг. МАН-ын хувьд юуны түрүүнд нийгмийн асуудлыг орхихгүй гэдэг байр суурь дээрээ хэзээ ямагт үнэнч байдаг. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн цалин тэтгэвэр, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавихаа илэрхийлсэн гэсэн үг.
Улстөрийн онолын хувьд зүүний чиг баримжаа бол энэ намын хувьд үндсэн гол бодлого нь. 90 жилийн турш энэ үзэл баримтлалаасаа хазайж үзээгүйгээ сая бас нотлов бололтой. Нэг харахад либерал ч юм шиг, нөгөө талаас нь сонирхоод үзэхээр зүүний ч юм шиг үзэл онол нь төлөвшөөгүй улстөрийн хүчнүүдийн дэргэд МАН тавьсан зорилго руугаа нэг л шугамаар яваад байгаа харагдаж байна.
Ийм бодлогын цаана иргэдийн амьжиргааны болоод боловсролын түвшинг ахиулаад авах зорилго оршдог нь нууц биш. Бас хүн амаа өсгөх, ингэхийн тулд цогц бодлого боловсруулж ирсэн уламжлал энэ намд тасраагүй гэж үзэж болохоор байна.
Ер нь МАН-ын үе үеийн Засгийн газар цалингаараа амьдрах боломжийг бий болгохын төлөө ажиллаж ирснийг үнэлэх цаг ирж. Ийм зорилгын төлөө явж байгаа төрийн бодлого хамгийн зөв гэсэн үг.
Хөгжингүй улсуудын жишгээс харахад ажилтай хүн болгоны амьдрал хангалуун байдаг. Цалин хөлс нь амьдралд нь хүрэлцээтэй учраас тэр шүү дээ. Тийм түвшинд хүрсэн улсын ажилтан, албан хаагчдын сэтгэхүй ажилдаа сэтгэлээсээ хандаж, тогтвортой үнэнч зүтгэхэд бэлэн болж төлөвших нь мэдээж. Ингэсэн цагт ажлын бүтээмж дээшилж, хөгжил ирэх билээ. Тэгэхлээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэж байгаа Засгийн газрыг дэмжихээс аргагүй. Цалин боломжийн хэмжээнд хүрсэн тохиолдолд орон сууцжуулах бодлого амжилтад хүрэх нь дамжиггүй.
Д.Лхагва
Сэтгэгдэл0
маш зөв
Зөв зүүтэй санаа бна. Гэхдээ амьдралын наад захын хэрэгцээ хангах доод цалин маань хэд юм бэ? Энэ зорилгыг яаж гүйцэлдүүлэх вэ гэдэг маань гол зангилаа асуулт болж байна. Энэ асуултыг зоригтой ярьж хэлэлцэх цаг ирсэн. Гаргалгаа нь хаана байна?
Хоосон амлалтанд хууртаж чи 30 жил ядуу зүдүү амьдарлаа ш дээ. Одоо болоо юм биш үү найзаа?
Бэлэн мөнгө тараахаар юмний үнэ нэмэгдэнэ. Талон тараа
Бэлэн мөнгө тараахаар юмний үнэ нэмэгдэнэ. Талон тараа
Улсын их хурлын хуралдаанаар хоригдлуудыг суллах шийдвэрийг эсэргүүцэж байна.
зөв ш дээ. Хэлмэгдсэн, гүтгүүлсэн хүмүүс байдаг юм. чи өөрөө, чиний ах дүү ямар нэгэн тохиолдлоор шоронд орох өдөр ирэх вий
дандаа муу хүн шоронд ордоггүй юмаа. Харин муу хүмүүсийг буруутай нөлөөлөл, гүтгэлгээр орж амьдралаараа хохирсон зөв хүмүүс байдаг!!!
энэ эргүү ямар нийтлэл дээр ямар коммент бичээд байнаа. Муу хүний мууд дуртай фейсбүүк, комментийн алуурчин
хоригдлуудыг суллахыг эсэргүүцэж байна гээд байгаа новш ямар нийтлэл дээр юу бичиж солиороод бга эргүү новш вэ
hemnej boloh ochnoon zardaluud bn darga narin garaar mash olon ur ashiggui mongo ursan orj bn tsalin nemeh bolohoor l mongo baihgui bolchihdog hogiin olon zelmuun uhuulchihgui amidaruulah gesen uzleesee darga nar boliod hangalttai tsalin ogie gedeg setgehui suumaar bn oorsdoo l idehee bodood ajiltanuudiin tsalin osih geheer noir ni hurdeggui yum shig bgaa yum ideh mongo ni bagasana geed
ганц цалин нэмэх асуудал ярихгүй шүү тэтгэвэр нэм ард иргэдийнхээ гар дээр мөнгө өгөх нь хямаралыг амьжилтай туулах эдийн засагаа дотооддоо тогтвортой байлгах сайн хөшүүргэ болно .
310цаасаар тэтгэврийн хэд яаж амьдарах вэ ?тэтгэвэр нэм
МАН гарсан тулдаа тэтгэврийг нэмсэн ч ш дээ. Ер нь ч тэгээд улсад олигтой ажил хийж үзээгүй хүмүүст тэтгэвэр нэм гэх эрхтэй юү?
Цалинг 8% - иар нэмээд л яваад бай , 2050 онд нэг хунд ноогдох бодит орлого чинь 15000 ам . Доллар болно ... ??? . Хэ хэ
зөв л байна
Шинэ улстөрийн хүчин, шинэ тэр тусмаа үнэхээр боловсролтой залуу үеэсээ бид одоо цэрвээд, айгаад болгоомжлоод байхын хэрэг огт байхгүй. Тэдний сэтгэхүй дэлхийн хурдтай таарч байгаа. Харин ахимаг насны бид л хэт хуучинсаг үзэл гаргаад, залуу шинэ үеээ дараад боломж олгохгүй, хуучин ялзарсан 2 улс төрийн нам, улс төрчидтэйгээ зууралдаад байна. Энэ залуу дунд үе чинь өөрсдөө ирээдүй хойчдоо амьдрах, бас үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод улсаа хорлох юм огтхон ч хийхгүй гэдэгт би улам итгэлтэй болж байна. Одоо бол Нямдорж, Лүндээ, Улаан, Н.М.Энхболд, Тэрбишдагва г.т болон МАН АН-ийн бусад ихэнхээс ч шахаад идээ бээр л гоожихоос шүүс ч гарахгүй
Цалин нэмэгдсэн үү.Үгүй.Бодоод үз.2016 онд $=1950 байлаа.2020 онд$=2750 болжээ.зөрүү 42 хувь болж байна.Гэтэл үнэн хэрэгтээ 35 хувь нэмсэн шүү дээ.Үндэсний вальютыг 5 хан сарын дотор навс унагаачихаад 3 жил дараалан нэмсэн гэж доромжилж болохгүй
ер нь бол нийгмийн асуудлыг ямар ч үед хаяж болохгүй гэдэг нам л даа. Цөөхөн ард түмнээ хөсөр хаяж болохгүй
Тэтгэврийг нэмэх шаардлагатай. 20-30 хан мянгаар нэмээд ч нэмэргүй л бна. Өндөр үнэтэй эм тарианд хамаг тэтгэвэр явчихдаг. Тэгээд тэтгэврийн зээл рүү явдаг. Ийм л амьдрал үргэлжилж ядуурал руу ороход хүрч бна шүү.
МАН дотроо бужигнасан ч эвээ олоод бна.Гэхдээ алдаа байгаа.Нэр нь сэвтсэн нөхдүүдийг дэвшүүлж болохгүй.Энэ хүнд үёд төрийн эрхийг мөрөөдсөн мөнгөөр бялхсан нөхдүүдэд өгвөл монгол улс завьтайгаа живнэ.Намын дарга ёрөнхий сайд байх хуультай учир хамгийн нэр хүнд өндөртэй намын дарга хэн бэ гэдэгт хэргийн учир бна шүү
хэрэгт орсон хүн болгон муу хүн биш ш дээ. Тэднийг түлхэх биш татаж авах хэрэгтэй
МАН 30 ЖИЛ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЛОО ОДОО ЗАЙЛ МАН СӨНЬ АН МАНД
Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)