sonin.mn
Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан, Жаргалант суманд уран олборлох гэж буй тухай мэдээлэл гарч, сүүлийн хэдэн жилийн турш нутгийн иргэдийг бухимдуулах болсон билээ.
 Иймээс ч уг хууль бус үйлдлийг зогсоохоор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан, Жаргалант сумдын Засаг дарга, нутгийн малчидтай хамтран  ажилласан юм.
 
Тодруулбал  “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас ураны хайгуулын тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр орон нутгийн удирдлагыг 3 шатны шүүхэд өгсөн аж. 
 
 Иймээс ч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан, Жаргалант сумдын Засаг дарга нар гурван шатны шүүхэд хариуцагчаар нь оролцож хууль зөрчиж олгогдсон тусгай зөвшөөрөл, компанийн үйл ажиллагааг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр ажилласан бөгөөд өнөөдөр Улсын Дээд шүүхэд ялалт байгуулжээ.
Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан, Жаргалант сумынхан ураны компанийг ялж чадлаа.
 
С.Сарнай