sonin.mn
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр горилогч, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын баримт бичгийг СЕХ зөрчилтэй гэж үзсэн, тэр бүү хэл ЕТГ-ын дэд дарга Г.Байгальмаа өөрөө биечлэн шалгахаар авсан гэх мэдээлэл  зарим хэвлэлээр гараад буй билээ. 
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан:
 
"Сүүлийн хоёр өдөр намайг хөдөө явсан хойгуур Сонгуулийн ерөнхий хороо миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэлгүйгээр татлаа, бие даан нэр дэвшигчээс хаслаа гэх мэт дэл сул яриа түгээж намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна.
 
 
Энэ мэдээллийн залгаа болж намайг юу гэж гөрдөх, гүтгэж харлуулахыг мэдэхгүй байна" гэж тайлбарлажээ.