sonin.mn
“АМЬГҮЙ АЛБАТ”-ААР СОНГУУЛИЙН ЗАЛИЛАН ХИЙХҮЙ…
 
 
 
 
УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж буй олон улсын тоймч Ш.Гантулгатай зэрэгцэн өөр нэг Ш.Гантулга нэр дэвшихээр гараад ирж. Овог нь хүртэл адилхан Шагдарсүрэн. Энэ явдал тохиолдол уу ? жирийн нэг явдал уу ? гэж асуух ч хэрэг байхгүй. Яагаад гэвэл 2016 оны сонгуульд Чингэлтэйгээс нэр дэвшсэн манай Г.Уянгатай зэрэгцэн бас л Г.Уянга гэгч “амьгүй албат” нэр дэвшиж, жинхэнэ Г.Уянгыг зэвүүн хорлож билээ. Ингэхлээр манайд жинхэнэ нэр дэвшигчтэй зэрэгцүүлэн “амьгүй албат” дэвшүүлж хорлодог жигшүүрт гэмт хэрэг хэвийн үзэгдэл болсон нь илэрхий. Энэ бол МАНАН-гийн санаатайгаар зохион байгуулж буй сонгуулийн луйврын гэмт хэрэг мөн. Энэ луйврын талаар товч өгүүлсү…
 
“Амьгүй албат” ингэж хорлодог
 
2016 онд манай Гантөмөрийн Уянга нэр дэвшиж, түүний сонгуулийн сурталчилгаа хэвийн бөгөөд амжилттай явж байлаа. Энэ ч аргагүй юм, манай Г.Уянга чинь “Сант марал сан”-гийн судалгаагаар Монголын шилдэг 10 улс төрчдийн дотор хоёр жил дараалан 3 болон 4 дүгээр байр эзэлж байсан юм шүү дээ.
Гэтэл сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө нэр дэвшигч Г.Уянга гэгч гараад ирэх нь тэр. Манай Уянгыг Гантөмөрийн гэдэг бол “амьгүй албат” Уянга Ганболдын гэх овогтой. Сонгуулийн саналын хуудсан дээр ав адилхан Г.Уянга гэж бичигдэнэ.
Тэр үед Г.Уянгын шадар туслах хийж байсан би ийм заль мэхийг гадаадын ном зохиолоос “онолын хувьд” мэднэ л дээ. Мөн олон оронд ийм үйлдлийг хуулиар хатуу хориглосон байдгийг ч мэднэ. Харин яаж хариулах, зогсоох аргыг бол мэдэхгүй. Сонгуулийн Ерөнхий Хороо руу очиж асуух заргалдах  гэхээр цаг хугацаа давчуу учир боломжгүй байлаа.
 
“Амьгүй албат” Г.Уянга тойрогтоо нэг ч удаа очсонгүй, нэг ч иргэнтэй уулзсангүй, нэг ч самбар өлгөсөнгүй, нэг ч сурталчилгааны материал тараасангүй. Жинхэнэ утгаараа бол паразит юм л даа. Гэтэл манай жинхэнэ Г.Уянга хөлөө гуйвтал, хэлээ ээдэртэл явж уулзалт, сурталчилгаа хийж байв.
 
Бид нэлээд ярилцаж байгаад саналын хуудсаа ингэж бөглөөрэй, хуурамч Г.Уянга байгаа шүү, эндүүрч хольж будилж болохгүй шүү гэдгийг иргэддээ сануулахаар шийдэв. Бидний чадах юм л энэ. Хүн хүч дэндүү хомс учраас энэ арга маань бүтэлтэй болсонгүй.
 
 
 
Манай сонгогчид санал өгөх байранд ороод Гантөмөрийн Уянга, Ганболдын Уянга хоёрыг ялгаж харна гэж бодож байна уу ?! Үгүй шүү !!! Будилдаг хүмүүс зөндөө гардаг юм. Ингээд манай Уянгыг дэмжинэ гэж орсон хүмүүсийн багагүй хэсэг нь “амьгүй албат” Уянгыг дугуйлаад гарч ирсэн юм даа. Ингэж эндүүрч будилсан хүмүүс жинхэнэ Г.Уянгын төлөө саналаа өгсөн нь мэдээж хэрэг, тэгж ч бодсон нь  лавтай.   
 
 
 
Үр дүн нь яаж гарсан гээч ?! “Амьгүй албат” Г.Уянгын төлөө 680 хүн саналаа өгч “дугуйлсан” байгаа юм даа !!! Жижиг тойрогт 680 хүний санал алдана гэдэг бол ялах ялагдахын дэнс байдаг юм билээ…
МАНАН манай Г.Уянгыг 2016 оны сонгуульд ингэж хорлож билээ. Би уурлаж зарга хийнэ гэсэн боловч манай Г.Уянга: “Нэгэнт өнгөрсөн юман дээр гоншигнох утгагүй” гэж хэлээд больж билээ. Манай Г.Уянга ийм сайхан сэтгэлтэй…
 
Амьгүй албат Г.Уянга гэж хэн бэ?
 
Энэ бол Монголын Залуучуудын Холбоонд ажилладаг жирийн нэг бүсгүй. Залуучуудын Холбооны “салаавч” А. Мөнхбатын цэрэг. Хаанаас нэр дэвшсэн бэ ? Ж.Занаа, Д.Сүхжаргалмаа нарын авгайчуудын байгуулсан “Иргэний хөдөлгөөний нам”-аас…
 
Энд амьгүй албат зомби Г.Уянгын зарим зургийг хавсаргав…
 
 
 
 
 
“Иргэний хөдөлгөөний нам”-ыг хэн ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй боловч судлаач хүн мэднэ л дээ. 2007 онд Датакомын Дангаасүрэнгийн Энхбат “Иргэний эвсэл” байгуулан ид нэрд гарч, олон түмний талархал хүлээж байсан үед буюу 2007.10.17-нд “Иргэний хөдөлгөөний нам” бүртгүүлжээ. Зорилго нь Д.Энхбатын “Иргэний эвслийг” тараан бутаргах, хутган үймүүлэх. Анхнаасаа дампуу зорилгоор байгуулагдсан новшийн хулхи нам цаашдаа ч новшийн хулхи ажлаа л хийдэг юм.
Ж.Занаа бол иргэний хөдөлгөөний нэрээр гадаадын төсөл, мөнгийг олон жилийн турш идэж гаршсан хөгшин авгай хэдий ч түүний могойн хор дуусашгүй. Ж.Занаа нэг хэсэг “Cedaw Watch”, “Иргэдийн алъянс”, “Ардчиллын төлөө олон улсын иргэний нийгэм”, “Төрийн бус байгууллагын сүлжээ”, “Соёмбо”, “7 дугаар сарын 1” зэрэг 10-аад байгууллагын ерөнхийлөгч, тэргүүн, дэд тэргүүний албан тушаалтай нэгэн зэрэг хашиж байсан юмдаг. Энэ хөгийн авгайг зүгээр л олон албан тушаал хашиж байсан гэж үзвэл их эндүүрэл болно. Энэ бол зүгээр албан тушаалууд биш, гадаадын зээл тусламжийн мөнгийг идэх сонгодог хэлбэр юм. Нөхрөөрөө аудит хийлгэчихнэ. Санаа амар…Би энэ талаар аль эрт 2009 онд “Иргэний нийгэм л огт биш” сануулан өгүүлэл бичиж байлаа: https://ganaa.mn/2009/02/01/qyu/.
“Иргэний хөдөлгөөний нам”-ын дэд дарга Д.Сүхжаргалмаа бол багадаа сурсан англи хэлнийхээ ачаар гадаадын байгууллагууд, гадаад төсөл дээр ажиллаж амташсан нэгэн. Монголын болон монголын нийгмийн талаар ойлголт “А” ч байхгүй, өрөвдөлтэй мэдэмхий авгай. Жанжин Д.Сүхбаатарын удмыг гутаасан цорын ганц тэнэг…
Энэ хоёр авгай нийлж байгаад хулхи намаасаа “амьгүй албат” Уянгын нэрийг дэвшүүлжээ. Энэ хоёр авгайд олдож байдаг залуу хүн гэж ховор л доо. Гэтэл тэднийг Монголын Залуучуудын Холбооны “салаавч” А.Мөнхбат тэднийг “залуу амьгүй албатаар” хангаж өгөх нь тэр…
 
 
 
А.Мөнхбат хамгийн эхлээд УИХ-д сонгож үл болох хүмүүсийн “хар жагсаалт” гаргаж, түүндээ Г.Уянгыг оруулснаар энэ хорон ажлаа эхэлсэн юм. А.Мөнхбат Ч.Сайханбилэгийн мэдлийн Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын дэд даргын алба хашиж байснаа гэнэт МЗХ-ын Ерөнхийлөгч болсон зальт этгээд юм. А.Мөнхбат сонгуулийн үеэр “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн өрнүүлж, үнэн хэрэг дээрээ хулгайч нартай нийлж, хулгайн ажил эрхлэх болов. Үүнийхээ шанд тэд нар АСЕМ-ийн үеэр овоо мөнгө цохисон баримт хангалттай бий. АСЕМ-аас Ц.Элбэгдоржийн ойр тойрныхон асар их мөнгө завшсан нь хөдөлбөргүй үнэн баримт… 
 
 
 
Нэр дэвшсэн ирээдүйтэй улс төрчийг хорлочихоод дээрээс нь мөнгө авах бол А.Мөнхбат мэтийн паразит зарим залуусын нийтлэг төрх, арчаагүй амиа зогоох үхээнц арга мөн.
Үүний цаана хэн байсан гэж бодож байна ?! Би үйл явдлыг маш нарийн нөхөн сэргээж үзсэний үндсэн дээр цаана нь Ц.Элбэгдорж байсан гэсэн дүгнэлт хийсэн юм. Яаж ч бодсон үүнээс өөр байх аргагүй…
 
Одоо Ш.Гантулгыг хорлох нь, үгүй шүү…                
 
Гадаадын судалгааны байгууллагууд манайхыг болон манайд болж буй үйл явдлыг маш нарийн биднээс илүү судалдаг юм. Судлах судлахдаа манай хэдэн лаларуудаас хамаагүй илүү сайн, маш нарийн судалдаг.   
 
 
 
Саяхан Монголын талаар стратегийн анализ тогтмол хийдэг “Mongolia Focus” сайт УИХ-ын сонгуулийн өмнөх байдлыг нарийвчлан шинжилжээ. Тэд монголын улс төрийн намуудын сайн муу, сайхан муухайг биднээс хамаагүй илүү нарийн бөгөөд чанартай судалсны дотор бие даагчдаас ганцхан Ш.Гантулгыг анхааран улс төрийн намуудтай зэрэгцүүлэн үзэж, түүнийг хамгийн хүчирхэг байгаа гэж дүгнэжээ.
 
 
 
Энэ нь жинхэнэ Ш.Гантулгын нэр хүнд Монголд төдийгүй, олон улсад анзаарагдаж байгаа хэрэг мөн. Манай дотоодод хийсэн цөөнгүй судалгааны үр дүнгээр ч гэсэн Ш.Гантулга их дээгүүр явж байгаа. Энэ нь эрх баригчдад таалагдсангүй. Иймээс “дасаж сурсан” новшийн аргаа хэрэглэхээр шийджээ.
 
Тэд Ш.Гантулга гэдэг эзгүй хээр хэвтэж байсан хөсрий новшийг олж ирээд “амь оруулж, зомби болгон УИХ-ын сонгуульд нэрийг нь залжээ. Сүүлдээ УИХ-д зомби дэвшүүлдэг болж байна ш дээ…
 
Манай Г.Уянгыг хорлосон гэмт хэргийг чинь би тэвчээд өнгөрсөн. Тэвчсэн ч гэж дээ, Г.Уянга ятгаж байгаад болиулсан юм. “3алуу хүн алдаа л биз ч…” гэх шиг. Манай жинхэнэ Г.Уянга ийм юман дээр өрөвдөж мөрөвдөөд “тэнэгтэж” өгнө шүү дээ. Гэтэл нөгөөх нь түүнийг өчүүхэн ч өрөвдөөгүй шүү дээ…  
 
Харин одоо могойн хороороо Ш.Гантулгыг хорлоё гэвэл би яасан ч зөвшөөрөхгүй…
 
“Амьгүй албат” Ш.Гантулга АТ намаас нэр дэвшсэн гэхийг бодоход Ард Түмний нам бололтой.        
Адилхан Ш.Гантулга уу ? Мэдээж хоёулаа Шагдарсүрэнгийн Гантулга. Жинхэнэ Ш.Гантулга АТОЗ-өөс нэр дэвшсэн бол “амьгүй албат” Ш.Гантулга АТН-аас нэр дэвшсэн. АТОЗ, АТ гэдгийг зааглаж хараад жинхэнэ Ш.Гантулгыг олж будилахгүй дугуйлна гэдэг их хэцүү. Ингээд жинхэнэ Ш.Гантулгыг хорлох могойн хор бэлэн болжээ. “Амташсан хэрээ 13 дахина” гэж үүнийг л хэлнэ.
СЕХ-ны бүртгэлд нэр дэвшсэн “албан ёсны” анкет нь байгаад байдаг, бодит амьдрал дээр ор сураггүй алга байгаа гэмт этгээдийг “амьгүй албат”, “зомби” гэж нэрлэх нь зүйн хэрэг.  
 
 
 
Одоо нэн түрүүнд хийх ажил бол Сонгуулийн Ерөнхий Хороо “амьгүй албат” Ш.Гантулгын нэрийг татаж, түүний нэрийг саналын хуудаснаас үтэр түргэн хасах, хасуулах ёстой. Ингэвэл өөдөөс: “хэн ч гэсэн нэр дэвших эрхтэй” гэж муйхарлан зүтгэх нь мэдээж хэрэг. Тэгвэл тэрхүү “амьгүй албат”-аас олон түмний өмнө ил гарахыг, нүүр царайгаа ил харуулахыг, намтар түүхээ танилцуулахыг, иргэдийн дунд сурталчилгаа хийхийг, олон түмэнтэй ил тод уулзалт хийхийг, самбар өлгөхийг шаардах ёстой. Хэрэв үүнийг хийхгүй бол СЕХ, түүний удирдлагыг эсэргүүцсэн хатуу тэмцэл өрнүүлэх ёстой.
 
 
 
Надад одоо байгаа мэдээллээр хуурамч Ш.Гантулга Чингэлтэй дүүрэгт ганц ч самбар байхгүй, ганц  ч ухуулах байр байхгүй, ганц ч уулзалт хийгээгүй байна. Энэ бол адгийн луйвар бөгөөд үүнийг зохион байгуулагч нь МАНАН гэдэг нь ямар ч эргэлзээгүй.       
Нэг нь бор зүрхээрээ ард түмний төлөө зүтгээд байдаг, гэтэл “амьгүй албат зомби” гэдсээ илж зүгээр хэвтчихээд эх орончдыг хорлож мөнгөжөөд байдаг адгийн муухай, жигшим үйлдлийг бид одоо л таслан зогсоох ёстой…
 
Эрхэм сонгогчид оо. Сонгуулиас өмнө “амьгүй албат” зомби Ш.Гантулгын нэрийг саналын хуудаснаас хасуулах тэмцэлд нэгдэгтүн…  
 
Хэрэв Та бүхэн эндүүрч будилалгүй саналаа зөв дугуйлбал манай жинхэнэ Ш.Гантулга адгийн новшнуудыг ялах нь эргэлзээгүй…
 
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
 
2020 оны 06 дугаар сарын 11.