sonin.mn

ОХУ-ын Батлан хамгаалах яам арваннэгдүгээр сарын 24-ний орой мэдэгдэл гаргаж, тус улсын Зэвсэгт хүчин Украины Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хангадаг эрчим хүчний дэд бүтцийн байгууламжууд болон далай дахь хөлөг онгоцнуудад нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан цохилт өгсөн талаар мэдээлжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн өдөр Украины Зэвсэгт хүчин Оросын түлш, эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудад халдлага үйлдсээр байгааг онцлоод, Оросын тал үүнд заавал хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдэв.


Түүнчлэн тэрбээр ОХУ-ын түлш, эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудын аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг чангатгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.


Г.Бямба