sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар буюу "Роспотребнадзор" олон улсын нислэгийг эхлүүлэх эхний үе шатанд нислэгээ сэргээж болох 13 улсын жагсаалтыг Тээврийн яам болон Агаарын тээврийн агентлагт /Росавиация/ илгээжээ.
 
Олон улсын нислэгийг хоёр үе шаттайгаар сэргээх ОХУ-ын Тээврийн яам, "Росавиация" болон "Аэрофлот" компанийн саналыг тус улсын коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб урьд нь дэмжсэн байна.
 
Эхний үе шатанд нислэгээ сэргээх боломжтой эпидемиологийн үзүүлэлтийг хангасан орнуудын жагсаалтад Их Британи, Унгар, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Финланд, Вьетнам, Хятад, Монгол, Шри Ланка улсууд багтжээ.
"Роспотребнадзор" өмнө нь тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийн дагуу улс орнуудын халдварын тархалтын байдлыг үнэлсэн байна.
 
ОХУ гуравдугаар сарын 27-ноос эхлэн олон улсын чиглэлийн тогтмол болон захиалгат /чартер/ нислэгүүдээ бүрэн зогсоосон юм. Нислэгийн компаниуд зөвхөн Оросын иргэдийг нутагт нь буцаах тусгай нислэг үйлдэж буй юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг