sonin.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай”  тогтоолын төслийг хэлэлцэж,  07 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. 
 
Ингэснээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг  2020 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.