sonin.mn
БОАЖ-ын сайд Сарангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд Цай Вэньруй уулзалтын эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсонд  нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрээр манай хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын найрсаг харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
 
 
Сайд  Д.Сарангэрэл “Монгол-Хятад хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж ирсэнд баяртай байна. Цаашид энэ амжилтаа бататган  харилцаагаа идэвхжүүлэх, өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно” хэмээн онцлов.