Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг энэ сарын 30-нд Бүгд Найрамдах Аргентин Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жавиер Фигуероатай уулзсан тухай ГХЯ-наас өнөөдөр мэдээлэв.
 
Элчин сайд нар хоёр талын хамтын ажиллагааны явц, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тодорхой салбар дахь боломж, бололцооны талаар санал солилцов. Тухайлбал, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, хоёр талын бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг дэмжих зэрэг асуудал хөндөгдөв. 
 
 
Уулзалтын эцэст Элчин сайд нар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн хэд хэдэн тодорхой ажил зохион байгуулах талаар санал нэгдэв.