Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед улс орнууд нийгэм, эдийн засгаа тогтвортой авч үлдэх, цаашид авах арга хэмжээний хөтөлбөр, стратегийг боловсруулаад эхэлсэн. Монгол улс ч энэ чиглэлд анхаарч ажилалж байна. Энэ хүрээнд БНХАУ-тай хилийн “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан, БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах, олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг БНХАУ-ын хилийн боомт байрладаг аймгийн дарга нарт хүргүүлэхийг үүрэг болсон.
Коронавирусээс шалтгаан улс орнуудын нийгэм, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байгааг дэлхийн эдийн засгийн судлаачид үзэж байгаа. Иймд Монгол улс ч нийгэм, эдийн засгаа тогтвортой хадгалах нь чухал. Монгол Улсын Шадар сайд БНХАУ-ын талд нүүрс тээврийн 2000 автомашин гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Элчин сайд Цай Вэньруй нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Мөн Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд БНХАУ-аас 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэх болсноо уулзалтын үеэр хэлсэн. Түүнчлэн БНХАУ вакцин гаргахаар шуурхай ажиллаж байгаа юм. ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжид Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлсэн.
Сэтгэгдэл0
Tanaihaas nuurs avahgui baa orosoos abuba. Tanai mashinaar zuunuu ihe hetsuu...orosu tumur zamaar zuunuu ihe sain. Mongu darga munguu nehnee yositai hetstuu ba
ТТ-ГС-н төмөр замыг Монгол ядаж төлөвлөснөөрөө 2014 онд барьж дуусгачихсан бол, эсвэл 2012 онд МСС өөрийн хөрөнгөөр бариад 20 жилийн дараа Монгол улсад хүлээлгэж өгөх гэрээг байгуулсан байсан бол энэ бүх нүүрсний тээврийн асуудлууд байхгүй, Монгол зөвхөн нүүрсний тээврээс жилд 1 тэрбум доллар олоод сууж байх байлаа.